-Олон төрлийн дарс нэг дор уух зохимжтой юу?
-Энэ тохиолдолд эхлээд цагаан буюу чихэрлэг багатай дарс сонгох хэрэгтэй. Дараа нь илүү чихэрлэг, улаан дарсаа уух хэрэгтэй. Харин эсрэгээр улаан дарсыг эхэлж уугаад араас нь цагаан дарс хольж уувал хэдий маш сайн чанарын дарс байлаа ч уусны маргааш нь бие тавгүйрэх тохиолдол байдаг.
Бас нэг зүйл хэлэхэд хүмүүс он хуучин байх тусам сайн дарс гэсэн буруу ойлголттой байдаг. Оргилуун дарс болон улаан дарс удаан хадгалсан байх тусмаа сайн. Гэхдээ хамгийн гол нь зөв хадгалсан байх ёстой. Мөн үйлдвэрлэгч нь хэн бэ гэдэг нь маш чухал. Муу үйлдвэрлэгчийнх бол хэдий удаан хадгалсан ч муу дарс хэвээрээ л байна.
Харин цагаан дарс сонгохдоо аль болох сүүлчийн ургацынхыг аваарай. Мөн цагаан дарсыг уухаас өмнө заавал хөргөдөг. Хөргөгчинд -6 хэм хүртэл хөргөж ууна. Цагаан дарсны чихэрлэгийн агууламж 11% хүртэл байвал хуурай дарсанд тооцогдоно.
Чихэрлэгийн агууламж 17% хүртэл бол хагас хуурай, 17%-35% хүртэл бол чихэрлэг гэж ангилдаг. Хуурай дарсыг үйлдвэрлэснээс хойш 3 жилийн дотор ууна. Энэ хугацаанаас хойш хэдий зооринд хадгалсан ч чанар нь мууддаг. Дарсны чихэрлэгийн эзлэх хувь ихсэх тусам дарсны хатуулаг буурдаг.
Зөвлөгөөг өгсөн“Герман трэйд” компанийн захирал Ч.Сайхансанаа