gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ямар хүнд дөрвөн цагийн нойр хангалттай байдаг вэ?

А.Наранцацрал
Дэлхийд
2013-04-18
0
Twitter logo

“Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн нэр хүнд  ийм өндөрт хүрсэн нь хоногт ердөө дөрвөн цаг унтдаг байсантай нь холбоотой гэлцдэг.

Түүний эцэж цуцашгүй ажилладаг байсан нь бусдын гайхшралыг төрүүлдэг байв. Тэтчер шөнийн гурван цаг хүртэл туслахуудынхаа хамт өөрийн хэлэх үгээ биччихээд өглөө таван цагт тун цоглог гэгч нь ажлынхаа өрөөнд сууж байдаг байжээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Бернард Ингхэм “ажлын өдрүүдэд тэр дөрвөн цаг унтдаг байсан. Харин амралтын өдрүүдэд түүнтэй ажиллаж байгаагүй учраас арай илүү унтдаг байсан байж магадгүй” гэжээ.

Харин түүний намтрыг бичсэн зохиолч Жон Кэмпбеллийн дурссанаар Тэтчер сүүлийн үед болж буй бүхий л үйл явдлын талаар мэддэг байсан гэнэ.

Тэтчерийн залгамж халааг авсан 72 дахь ерөнхий сайд Жон Мейжорт харин ерөнхий сайдын энэ завгүй байдал асуудал болж байжээ. “Тэтчертэй хөл нийлүүлэн алхах нь түүнд маш хүнд байсан. Учир нь Мейжор бусдын адил найман цаг унтаад сурчихсан байлаа. Харин “төмөр хатагтай” тойрон хүрээлэгсдээ бүгдийг нь өөрийн цагийн хуваарьтаа сургаж амжсан юм” хэмээн Кэмпбелл бичиж байв.

Удирдагчид удаан унтаж чаддаггүй

Наполеон “эрэгтэй хүнд зургаан цаг, эмэгтэй хүнд долоон цаг унтахад л хангалттай. Тэнэг хүн л бүх найман цагийг унтаж барах байх” хэмээн ярих дуртай байжээ.

Гэвч цэргийн хүн өөрсдийгөө бүхнээс хязгаарлах нь энгийн үзэгдэл. АНУ-ын Тагнуулын төв удирдлагын захирал асан генерал Дэвид Петрэус өдөрт нэг удаа хооллож, дөрвөн цаг унтдаг байжээ.

Черчилль  ч мөн дөрвөн цаг унтдаг байсан гэнэ. Брокерууд болон санхүүчид  бас орой унтдаг. Тиймээс ч тэд багагүй мөнгө олдог байна.

Томоохон компаниудын захирлууд ч орондоо удаан хэвтэж чаддаггүй аж. Дональд Трампт бүр гуравхан цаг л хангалттай байдаг гэж нэгэнтээ ярьж байжээ.

Тэгвэл хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

Лафборо их сургуулийн нойр судлалын профессор Кевин Морган “нойронд нэгдсэн “жор” гэж байхгүй. Хамгийн гол нь унтсаны дараа маш сайхан амарсан байх нь чухал” гэжээ.

Тийм ч учраас Тэтчертэй адил дөрвөн цаг л хангалттай хүрэлцдэг цөөн хэдэн хүн байдаг гэнэ, тун цөөхөн.

Удаан хугацаанд нойргүй явах нь нэг талаараа том амжилт ч сайны хажуугаар саар зүйл ч бас бий. “Агуу хүмүүст ихэвчлэн агуу чадвар заяадаг. Тэд супермэн аятай нойр хоолгүй ажиллаж чадна. Гэвч нойрны дутагдал эрт орой хэзээ нэгэн цагт сөргөөр илэрч эхэлдэг. Тийм учраас бага унтах нь тийм ч зөв сонголт биш юм” хэмээн Лафборо их сургуулийн нойр судлалын профессор Жэймс Хорн хэлжээ.

Түүний ярьснаар ядрах үгүй нь тухайн хүний ажил мэргэжлээс л шалтгаалдаг гэнэ. Тухайлбал, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж яваа цэрэг хүн заримдаа хийсэн зүйлээсээ таашаал хүртэж, адреналин ялгаруулж, нэг хэсэгтээ ядардаггүй гэнэ.

Насанд хүрсэн дундаж насны хүн хоногт долоон цаг унтдаг ч 50 нас гарсан хүн үүндээ хүрдэггүй. Тиймээс Тэтчер “нойргүйддэг элитүүд”-ийн бүлэгт бус энгийн хүмүүсийн тоонд орно гэж профессор Хорн үзэж байна.

Ерөнхий сайд асан Гордон Браун мөн л ажил дээрээ орой хүртэл суудаг байснаараа бусдаас ялгардаг. Гэвч түүний энэ удаан суудгийг шийдэмгий бус байдалтай нь холбон тайлбарладаг байна.

Харин хамгийн муу жишээ дурьдахад “Rolling Stones” хамтлагийн гитарчин Кит Ричардс нэгэнтээ ес хоног нойргүй явсан гэдэг. Тэрбээр ийм удаан унталгүй  хөл дээрээ тогтож байсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Гэхдээ унтсаныхаа дараа тэрбээр санамсаргүй унаж хамраа хугалж байжээ.

Алдарт дуучин Мадонна нойргүйдэлтэй болоод удаж байгаа гэнэ. Тэрбээр үүнийгээ маш завгүй байдагтай холбон тайлбарлажээ. Харин Чарльз Диккенс нойргүйдэлтэй тэмцэхийн тулд шөнөжингөө зугаалдаг байж. Нэг удаа тэрбээр Лондон хотын хойд зүгээс Кент хүртэл алхсан байжээ.

А.Цацрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан