Би бэлэн гоймонгийн шүтэн бишрэгч. Тийм ч учраас тааралдсан бүх бэлэн гоймонгоо иддэг. Бэлэн гоймон миний амьдралыг эрс өөрчилсөн. Ялангуяа миний ааш араншин өөрчлөгдөж бэлэн гоймон идээгүй үед сэтгэл санаа минь тогтворгүй болдог. Өмнө нь ээжийн хийсэн хоол хамгийн амттай нь байсан бол одоо энэ бодол минь өөрчлөгдсөн.
Намайг өөрчилсөн энэ ид шидтэй зүйл юу байв?
Бэлэн гоймон нь одоогоос 4000 жилийн тэртээ Хятад улсад анх үүсчээ. Бэлэн гоймонг 350-400 цельсийн хэмд буцалгаж их хэмжээгээр шардаг байна. Дэлхийд БНХАУ, Хонг-Конг, БНСУ мөн Япон улс бэлэн гоймонгийн үйлдвэрлэлээрээ болон хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг аж.
Нэг л өдөр миний бие эрс өөрчлөгдсөн. Ходоод минь хямарч, нүд минь улайж, биен дээр "урилгагүй зочид" гарч, тэд улам олуулаа болж биеийг минь тэр чигт нь загатнуулах болсон. Би ийм байдалтай удаан байж чадаагүй болохоор эмчид хандсан юм. Гэтэл миний хамгийн дуртай хоол намайг хордуулсныг сонсоод үнэхээр их гутарч билээ.
Миний хамгийн дуртай хоол намайг яагаад ийм байдалд хүргэв?
Бэлэн гоймонг үйлдвэрлэх явцад хүний биед нөлөөлөх хортой бодисууд үүсдэг байна. Ялангуяа шарах үед их хэмжээний сода ялгардаг аж. Энэ нь хүний нэг өдөрт авах ёстой соданы хэмжээнээс тав дахин их байдаг. Мөн диоксон болон гормон төст нэгдлийг агуулдаг бөгөөд энэ нь бэлэн гоймонгийн амыг уутлах, цавуудах үед бий болдог байна. Мөн бэлэн гоймонг өндөр температурт буцалгаж үйлдвэрлэдэг болохоор хүний биед хавдар үүсгэгч "Benozopryne" бодис үүсдэг байна. Энэ нь хүний биед агуулагдах хэвийн хэмжээнээс долоо дахин их байдаг аж.
Түүнчлэн бэлэн гоймонд "Monosodium Glutimate" бодис ихээр агуулагддаг байна. Энэхүү химийн бодис нь хүнийг тухайн хүнсэнд донтуулж чанар нь муудсан ямар ч бүтээгдэхүүнийг амттай юм шиг санагдуулдаг байна.
Хэдийгээр энэ хорыг их идсэн нь миний буруу ч гэсэн ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж улсаас ямар хяналт тавьдаг юм бол гэсэн бодол төрсөн юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортоор орж ирсэн бэлэн гоймонд хяналт тавьж шинжилгээнд хамруулдаг ч хангалтгүй. Манай улсад жилд 16 сая ширхэг бэлэн гоймон зарагдсан нь нийт хүн амын тооноос 5,8 дахин их байна. Энэ нь холбогдох байгууллагаас оновчтой хяналт тавьдаггүйтэй шууд холбоотой юм. Тиймээс манай улсад бэлэн гоймон хэр их худалдаалагдана төдий чинээ иргэд хохирсон гэсэн үг.
Бэлэн хоолонд хордсон нь ганцхан би гэж үү?
МУБИС-н оюутан X гэгч нь өдөр бүр бэлэн гоймон иддэг байснаас болж биеэр нь улаан юм туурч харшил гарчээ. Ингээд эмчид үзүүлээд бэлэн гоймонгоос хордсоноо мэдсэн байна. Тэрээр өдөр бүр бэлэн гоймонг иддэг байжээ. Улмаар бэлэн гоймонгийн харшилын дархлаа биенд нь тогтчихсон учраас ходоодны шархлаатай болсон байна. Тиймээс идэх хүнсэндээ хориг тавьсан гэж байлаа. Ялангуяа өөх тостой хоол, чихэр, ундаанаас татгалзах болжээ.
Тэрээр бэлэн гоймонд хордсоныхоо дараа Баянзүрх дүүргийн хордлого тайлах тасгийн эмчид ханджээ.
X: Эмчээ, миний биеэр улаан юм туураад, ходоод өвдөөд байх юм.
Эмч: Хамгийн сүүлд юу идсэн бэ?
X: Бэлэн гоймон идсэн.
Эмч: Яагаад та нар бэлэн гоймон идээд байдаг юм бэ? Хүмүүс хордоод бүр амь насаа алдаж байна шүү дээ.
X: Би сонсч байсан. Гэхдээ идэхгүй байж чадахгүй юм билээ.
Эмч: Одоогоос хоёр жилийн өмнө хоёр оюутан манай эмнэлэгт хүргэгдэн ирж байсан. Бид тэдний ходоодыг цаг алдалгүй угаасан боловч тэр хүүхдүүдийн амийг аварч чадаагүй. Хүүхдүүдийн ходоодыг угааж байх үед хамар, амнаас нь өт гарч ирж байсан. Улмаар задлан шинжилгээ хийхэд хятад бэлэн гоймонг хоол хүнсэндээ ихээр хэрэглэснээс үүдэн амь насаа алдсан байсан. Тиймээс ямар ч бэлэн гоймонг хэрэглэж болохгүй.
Энэ мэтчилэн бэлэн гоймонд хордсон хүн нийгэмд олон байлаа. Тиймээс бэлэн гоймонг хүмүүс хэр их хэрэглэдэг. Түүний хор хөнөөлийн талаар хэр мэдлэгтэй вэ зэрэг асуултын хариуг олохоор социологийн судалгаа явуулсан юм. Судалгаандаа 18-25 насны нийт 50 хүнийг хамрууллаа.
Судалгаанд хамрагсдын 46 хувь нь бэлэн гоймонг сард 2-3 удаа иддэг гэсэн. Тэдний 60 хувь нь "хортой" хэмээн хэсэг хугацаанд худалдаанд гаргахыг хориглосон "Нонгшим" гоймонг хэрэглэдэг гэж хариулсан бол бусад нь "Доширак", "Ролтон", "Да хун ван" зэрэг гоймонг хэрэглэдэг гэсэн юм.
Бэлэн гоймон хэрэглэгчид түүний батга гаргадаг, харшил үүсгэдэг, хорт хавдар үүсгэдэг зэрэг хор хөнөөлүүдийн талаар мэддэг боловч нүдний торлог бүрхэвч, дотоод шүүрлийн хямрал, зүрхний гажигтай болгодог зэрэг хор хөнөөлийн талаар мэддэггүй гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдсан юм.
Залуучууд бэлэн гоймонгийн хор хөнөөлийн талаар мэдлэг дутмаг байгаа нь тэднийг бэлэн гоймон ихээр хэрэглэх шалтгаан болж байна.
Би энэ хоолны хор хөнөөлийг биеэрээ амсч улам ихийг мэдсэн учраас өнөөдрөөс эхлээд бэлэн гоймонгийн шүтэн бишрэгч байхаа болилоо. Ийм олон хор хөнөөлийг араасаа дагуулж байдаг хоол гэж нэрлэгдсэн хорыг цаашдаа идсээр байх уу, гэдэг нь хувь хүний ухамсраас шалтгаалах юм.
Т.Соёл-Эрдэнэ