gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.07
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тамирчид сар бүр 7.5 сая хүртэлх төгрөгийн урамшуулал хүртэж эхэллээ

Г.Билгүүн
Спорт
2013-01-31
0
Twitter logo

Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад өнөөдрөөс сар бүр мөнгөн урамшуулал олгож эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр зарлигаар Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшуулал олгохоор болсон. Тэгвэл энэ зарлигийг хэрэгжүүлж, анхны сарын урамшууллыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгасан 48 тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшууллын дээж бүхий “Голомт” банкны алтан карт, Ерөнхийлөгчийн “БАТЛАМЖ” бичиг, Монгол Улсын төрийн дууллын бичлэгийг гардуулав. Анхны сарын урамшуулал гардуулах ёслолд мөн Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.

Монголын баг тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпоос эхлэн олимпийн наадамд 12 удаа оролцож 24 медаль хүртсэн амжилт гаргажээ. Анхны олимпийн медалийг Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпоос хүртэж дөрвөн медальтай ирж олимпийн шагналын салхийг хагалж байжээ.

Тэгвэл энэ сараас эхлэн тамирчдын мөнгөн урамшуулалд зориулж сар бүр 106 сая төгрөг зарцуулж байх ба үүнд шаардагдах мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болсон. Ерөнхийлөгчийн зарлигт тусгаснаар:
1. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
2. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
3. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал олгох юм.

Түүнчлэн тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгож байх, Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал 1 жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгохоор зарлигт тусгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мөнгөн урамшууллыг дараах тамирчдад гардуулан өглөө.

-Олимпийн наадмаас медаль хүртэж, Монголын тамирчдаас анх удаа Олимпийн медалийн тавцанд гишгэсэн Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимидбазарын Дамдиншарав,
-Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр,
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Жигжидийн Мөнхбат,
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Зэвэгийн Ойдов,
-Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалай,
-Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин,
-Монгол Улсын гавьяат тамирчин Нэргүйн Энхбат,
-Монгол Улсын гавьяат тамирчин Намжилын Баярсайхан,
-Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандах,
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар,
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба,
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууган,
-Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир,
-Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг,
-Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт,
-2008 оны Бээжингийн паралимпийн алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Дамбадондогийн Баатаржав,
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын төрлөөр медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Мэгэдийн Хойлогдорж,
-Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж,
-Монгол Улсын гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа,
-Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд,
-Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин,
-Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, Монгол Улсын гавьяат тамирчин Лодойн Эрхбаяр,
-Монгол Улсын гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат,
-Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар,
-Монгол Улсын гавьяат тамирчин Баярмаагийн Наранбаатар,
-Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа,
-Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа,
-Монгол Улсын гавьяат тамирчин Дашгомбын Баттулга,
-Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням,
-Монгол Улсын гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт -Од,
-Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа,
-Монгол Улсын гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Орших нарт насан туршид нь хүртээх сар бүрийн урамшууллын эхний сарын мөнгөн урамшуулал, алтан картыг гардууллаа.

Урамшуулал хүртсэн тамирчдыг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Зэвэгийн Ойдов үг хэлсэн юм. Мөн АНУ-д эмчлүүлж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярын ирүүлсэн баярын мэндчилгээг уншин сонсголоо.

Мөн дээрх зарлигт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тамирчдын ар гэр, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй дүйцэх урамшууллыг нэг удаа олгохоор заасны дагуу 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артаг, 1980 оны Москвагийн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав,  хүрэл медальт Д.Оюунболд, бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ийн  хүрэл медальт Л. Энхбаяр, боксын ДАШТ-ийн мөнгөн медальт Р.Отгонбаяр,  ОУХМ Б.Жамсран, МУГТ Д.Дэмбэрэл нарын гэр бүлд зарлиг ёсоор урамшууллыг  гардуулсан юм.

Энэ удаа Төрийн ордонд ирж урамшууллаа авч амжаагүй тамирчдын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр гардуулахаар болов. Тамирчдын амжилт нэмэгдэх тоолонд урамшууллын хэмжээ өсөх юм.

Тамирчдаас одоогийн байдлаар хамгийн өндөр урамшуулал хүртэж буй нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов бөгөөд тэрбээр сар бүр 7,5 сая төгрөг хүртэх юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр сар болгон 7 сая төгрөгийн урамшуулал авч байхаар боллоо.

Г.Билгүүн, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан