gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

GMO-г хэрхэн таних вэ?

Эрүүл мэнд
2013-03-28
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2013-03-28
“Зууны мэдээ” сонин хувиргасан амьд организмаас гаралтай буюу генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний талаар цуврал мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаад GMO-г хэрхэн таних, олон улсад ямар шошго, тэмдэглэгээг хэрэглэдэг талаар хүргэхээр бэлтгэлээ.

ОРГАНИК ХҮНСИЙГ ҮНЭД ОРУУЛАХГҮЙН ТУЛД GMO-Г ШОШГОЖУУЛДАГГҮЙ

Хувиргасан амьд организмаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг шошгожуулах тал дээр дэлхий нийт хоёр хуваагдсан байр суурьтай байдаг. Нэг хэсэг нь уг бүтээгдэхүүнийг заавал шошгожуулахыг шаарддаг бол нөгөө хэсэг нь сайн дураар буюу хүсвэл шошгожуулна гэсэн байр суурьтай аж. Заавал шошгожуулснаар Органик гэх тодотголтой бүтээгдэхүүний үнэ өсөх цаашлаад GMO бүтээгдэх үүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хэрэглээ нь буурна гэж үздэг байна. Органик хүнс нь генийн өөрчлөлтгүй, химийн бордоо ч хэрэглээгүй бүтээгдэх үүний үйлдвэрлэлийг хэлдэг. Тийм болохоор үнэ нь ч өндөр байдаг.

Хэрэв GMO бүтээгдэхүүнийг заавал шошгожуулаад эхэлвэл органик хүнс нь зөвхөн чинээлэг иргэдийн хэрэглээ болно гэж хаширладаг гэнэ. Өмнөд Америкаас 2006 онд Венесуэл, 2008 онд Экуадор генийн өөрчлөлттэй хүнсэнд хязгаарлалт тавьж хориглосон. Европын орнуудаас Франц, Итали, Швейцарь, Унгар, Серби, Хорват, Латви, Албани, Босни Герцеговина, Герман, Ирланд зэрэг улсын ихэнх газраар хувиргасан амьд организм ашиглахыг хориглосон бол Австри, Грек зэрэг орнууд бүрэн хязгаарласан. Африкаас Египет, Мадагаскар улсууд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх магадлал байна гэж үзэн тухайн улсын нутаг дэвсгэр дээр тарих, импортлох зэргийг бүрэн хориглосон. Кени, Лесото, Етопи, Ангол, Малав, Мозамбик, Зимбаб зэрэг орнууд зарим бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьсан. Мөн Швед, Финлянд, Дани, Норвеги, Исланд, Тайланд, Шириланка зэрэг орнууд бүрэн хориглосон. Мөн түүнчлэн Япон хувиргасан амьд организм ашиглан ургуулахыг болиулсан боловч их хэмжээний “канола”-г Канад улсаас импортолдог.

ОХУ-д GMO бүтээгдэхүүн тарих нь хуулиар бүрэн хориглогдсон бөгөөд зарим нэг хэрэгцээт бүтээгдэх үүнийг импортлодог. Швейцарь улсын хувьд таван жилийн хугацаатайгаар хориглосон бөгөөд хорио нь энэ онд дуусах юм байна. Тэгэхээр дээрх улсуудаас импортоор авсан хүнсний бүтээгдэхүүн GMO-агууламжгүй байх магадлалтай гэсэн үг. Харин АНУ зэрэг тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ихэнх орнууд тус бүтээгдэх үүнийг үйлдвэрлэхийг дэмжиж байгаа. Түүнчлэн Англи болон Замби зэрэг орнуудын Засгийн газраас GMO хүнсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг ажээ.

ГЭХДЭЭ GMO-Г ТАНЬЖ БОЛНО

Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авдаг. Тиймээс генийн өөрчл өлттэй хүнсний бүтээгдэх үүнийг таньж хэрэглэх нь хамгаас чухал юм. Хэдийгээр энэ GMO бүтээгдэх үүн байна гээд шууд таних аргагүй ч ямар нэг байдлаар урьдчилан сэргийлж болдог аж. Мөн зарим бүтээгдэхүүн дээр non GMO, без ГМО зэрэг тэмдэглэгээг хийсэн байдаг нь уг бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлтгүй гэдгийг баталдаг байна. Америкт үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс ихэнх нь GMO-той байдаг. Тиймээс шошголох ёстой гэж хуулиндаа заагаагүй. Тиймээс хэрэглэгчид нь шошгон дээрээ “USDA Organic” гэж заасан байвал GMO-гүй органик хүнс гэж ойлгодог байх жишээтэй. Олон улсад дараах байдлаар GMO-оос сэргийлж болно гэж зөвлөдөг ажээ.

1.Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд шар буурцаг, эрдэнэшиш, канола, хөвөн, чихрийн манжин, Америкт бол сүүн бүтээгдэх үүн, хаш, хулуу зэрэг толгой цохидог. Тиймээс эдгээр түүхий эдээс гаралтай бүтээгдэхүүн нь тодорхой хэмжээнд генийн өөрчлөлтөд өртдөг гэсэн үг юм. Эдгээр бүтээгдэхүүнийг найрлагадаа тодорхой хэмжээгээр агуулсан бол уг бүтээгдэх үүний шошгон дээр “Geneticly modified soyabeanoil” гэх зэргээр бичсэн байж болно. Өөрөөр хэлбэл, генийн өөрчлөлтийн аргаар гаргаж авсан шар буурцагны тос орсон гэдгийг илэрхийлж байгаа хэрэг.

2.Органик бүтээгдэх үүнийг сонгож болно. Гэхдээ органик гэж нэрлэсэн зарим бүтээгдэхүүн 30 хувь хүртэл GMO агуулгатай байдаг тул болж өгвөл 100 хувь органик гэсэн тэмдэг тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Улс бүр органик хүнсний өөрийн гэсэн тусгай тэмдэглэгээтэй байдаг.

3.Хүнсний бүтээгдэх үүн болон жимсийг худалдааны кодоор ялгаж болно. Өөрөөр хэлбэл, импортын жимс, хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр тоо байдаг аж. Тэр тоо нь дөрвөн цифртэй бол генийн өөрчлөлтийн арга хэрэглээгүй хүнс. Харин таван цифртэй тэр нь 8-аар эхэлсэн бол GMO бүтээгдэх үүн байх магадлалтай. Гэхдээ энэ нь албан ёсны тэмдэглэгээ биш юм. Мөн таван цифртэй, тэр нь 9-өөр эхэлсэн байвал органик гэсэн үг ажээ.

4.Америкт органик үхрийн махыг худалдаалахдаа 100 хувь өвсөн тэжээлтэн гэсэн тэмдэглэгээг хэрэглэдэг болсон байна. Учир нь тус улсад үхэр, гахай, тахиаг генийн өөрчлөлтийн аргаар өсгөж үржүүлсэн эрдэнэшишээр хооллодог юм.

5.Таны худалдан авсан бараан дээр “non-GM” or “GMO-free” гэсэн бичиг байгаа эсэхийг анзаарч байхад гэмгүй.

6.Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тэн хагасыг Америкт үйлдвэрлэж байна. Жимс, хүнсний ногоо зэрэг нь байгалийнхаас эрс том хэмжээтэй, амт, үнэргүй байх нь хувиргасан амьд организмаас гаралтай эсэхийг хардах үндэс болж болно.

7.Эцэст нь өрхийн тариаланг хөгжүүлж, өөрсдийн идэх хүнсийг эх орондоо ургуулах нь чухал юм.

Б.Солонго

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан