Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол долоодугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт боллоо.
Энэхүү хайрханыг 2004 оноос тахиж эхэлсэн бөгөөд энэ удаад дөрөв дэх удаагаа ийнхүү төрийн хэмжээнд тахиж байна. Ерөнхийлөгч оролцдог Ханхөхийн төрийн тахилгад энэ жил Х.Баттулга Ерөнхийлөгч оролцоогүй бөгөөд тэрээр төлөөлөл болгон УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилсон юм.
Ханхөхий хайрханы тэнгэрийг тахих ёслолд зөвхөн эрчүүд оролцдог байна. Мөн тахилгын үеэр нутгийн захиргаанаас "Хоггүй наадацгаая" уриалгыг гаргаж хог түүх тусгай багийг томилон ажиллуулж байсныг дурьдах нь зүйтэй. Ингээд энэхүү ёслолын ажиллагаанаас гэрэл зургуудыг хүргэж байна.
Гэрэл зургийг Т.Батбаатар.