gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МЭТГЭЛЦЭЭН: Нэр дэвшигчид хандсан сэдвээр ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

2017-06-24
0
Twitter logo

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын мэтгэлцээн өнөөдөр 21.00 цагт МҮОНРТ-д эхэллээ. Мэтгэлцээнийг Монголын үндэсний радио, телевизээр орон даяар шууд дамжуулан хүргэж байна.

Мэтгэлцээний эхэнд тус бүр нэг минутанд багтаж үг хэллээ.

М.Энхболд: 18 хоногийн дотор 21 аймаг, 9 дүүрэг, томоохон байгууллагуудаар орж 120 гаруй мянган иргэдтэй уулзлаа. Тэд миний мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа надад илэрхийлж байлаа.

С.Ганбаатар: Олон хоног та бүхэнд сурталчилгаагаа хийлээ. Бас хандив гуйсан. Маш олон хүн надад хандив өгсөн. Энэ хүмүүсийн харц итгэл найдвар монголын бэрхшээлийг шийдээч гэсэн найдлагыг өгсөн.

Х.Баттулга: 21 аймгийг 9000 км зам туулж, 150 мянган хөдөө орон нутгийн иргэн, 300 мянган хотын иргэдтэй уулзлаа. Бүгд өртэй болсон байна, ядуурлын эсрэг, авлигын талаар дорвитой арга хэмжээг аваач ээ гэж захилаа. 

Үүний дараа нэр дэвшигчид асуултад хариулж эхэллээ.

ЭХНИЙ АСУУЛТ: УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТУХАЙ ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ

М.Энхболд:

Улстөрийн намуудыг төлөвшүүлэх, ил тод болгох, санхүүжилтийг тодорхой болгох олон асуудал анхаарлын төвд төвлөрч байгаа, улстөрийн намууд боловсон хүчний бодлого, хөгжлийн бодлогыг боловсруулдаг байх, санхүүгийн үйл ажиллагаа ил тод байдаг, сонгуульд оролцохдоо эрх тэгш оролцдог хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үздэг. 

С.Ганбаатар:

Намчирхдаггүй баймаар байна. Суманд намын гишүүнчлэлгүй бодлогын нам баймаар байна. Намд хариуцлага тооцох гэж Ерөнхийлөгч нам бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. 

Х.Баттулга:

Манай нам 2016 онд шинэчлэлээ хийж, намын даргаа бүх гишүүдээрээ сонгодог болсон. Манай намын энэ шинэчлэлийг бусад намууд дагах ёстой. Намын шинэчлэл хийгдэх ёстой.

АСУУЛТ 2: УТААГ БУУРУУЛАХ ТАЛААР ЯМАР ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ ВЭ?

М.Энхболд: Утаанаас салахын тулд гэр хорооллыг барилгажуулах, иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийх ёстой гэж боддог. Засгийн газарт ажиллаж байхдаа 100 мянган айлыг орон сууцтай болгох зэрэг олон ажлыг амжилттай хийж байсан. Гэтэл хүүг нь нэмэх зэрэг алдаатай бодлогын улмаас энэ ажил зогссон. Одоо шинэ Засгийн газар гадна дотны дэмжлэгийг авч ажиллаж байна. 

ТА ГЭР БҮЛИЙНХЭЭ ТАЛААР ТОДОРХОЙ ТАНИЛЦУУЛНА УУ?

С.Ганбаатар:

Би 3 охинтой, ханьтайгаа хамт тавуул амьдардаг. Өмнөх гэр бүлийн охин маань ижийтэйгээ Лондонд амьдарч байгаа. Одоо миний хань Архангай аймгийн хүн. Эдийн засгийн мэргэжилтэй, охидууд маань сургууль, цэцэрлэгт явдаг. Жирийн л айл. Би гэр бүлээрээ бахархдаг. Монгол эр хүн бүр гэр бүл, үр хүүхдэдээ хайртай байдгийн л адил.

БИЛЛИ ЛИМ ГЭЖ СИНГАПУРЫН ИРГЭНШИЛТЭЙ ХЯТАД ХҮНИЙГ ТА ХЭР ТАНИХ ВЭ. БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ, ТАЛХ ЧИХЭР, УЛААНБААТАР БАНК ЗЭРЭГ ТАНЫ ГОЛ ЭЗЭМШЛҮҮДИЙН ЭЗЭМШИГЧЭЭР ЭНЭ ХҮН ЯВААД БАЙНА, ТА ХАРИУЛНА УУ?

Х.Баттулга:

Сингапур гэдэг бол тусгаар тогтносон улс. Хятадын иргэн гэж асуултанд орж ирлээ. Энэ хүнтэй би 90 оноос эхэлж ганзагын наймаагаар дотно нөхөрлөж байсан. Энэ хүний талаар олон хүн эерэг мэдээлэл өгөх байх. Хөрөнгийн биржээс мэдээлэл аваарай, тийм зүйл байхгүй. Баянгол зочид буудал дотор байх Касабланка рестораныг эзэмшдэг түүгээр нь хэлж байгаа байх.

МҮҮНИЙ ШАШНЫ НОМЛОГЧ УУ, ОДОО ТА ШҮТЭХЭЭ БОЛЬСОН УУ?

С.Ганбаатар:

Мүүн гэдэг улстөрчдийг намнадаг зүйл гарч ирсэн. Анх өөр нэртэй байсан, энэ байгууллагын хурал Засгийн газрын ордонд болж байсан. Сингапурт нэг хурал нь болоход би олон алдартантай явсан. Би мөнх тэнгэрээ шүтдэг. Хүний үзэл бодлоор ялгаварладаг ийм арчаагүй юмаар хөөцөлдөхөө зогсоох цаг болсон. 

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНЫГ ТАВАНТОЛГОЙГ АВЪЯ ГЭЖ НАД ДЭЭР ОРЖ ИРСЭН ГЭЖ ЯРЬСАН. ЭНЭ ҮНЭН ҮҮ?

Х.Баттулга:

Энэ бол худлаа. 2007 оныг эргэн саная. Энэ онд С.Баярын засаг MCS болон хятадын компанид өгсөн байсныг 96 хувийг нь жагсаал хийж байж монголын төрд эргүүлж авсан удирдагч нь би байна. Ардчилсан нам засаглаж байх үедээ 1097 ширхэг хувьцааг анх удаа иргэдэд хувьцаа болгон өгөх асуудлыг эхлүүлсэн. 

ТАНЫГ АЯДУУ ТАЙВАН ХҮН ГЭДЭГ. УЛСТӨРД ТАНЫ ЭНЭ ЗАН АРАЙ ЗӨӨЛДДӨГ ГЭЖ БОДДОГГҮЙ ЮУ?

М.Энхболд:

Улстөрд хүний хувийн зан чанар их нөлөөлдөг. Би бол эцэг эхээс зөөлөн аядуу, асуудлыг эвийг нь олоод шийдчихсэн гэдэг байр сууринаас ханддаг. Эвдрэлцэж яваа хүмүүсийг зөв талаас нь дэмжээд нийлүүлчих юмсан гэж ханддаг. Энэ зангаа эрхэлж байгаа ажилдаа зөөлддөг гэж огт боддоггүй. Асуудлыг чанга дуугарснаараа шийдээд байдаггүй. 

ЭХ ОРНОО ГЭЖ БОДОЖ ХИЙСЭН ЗҮЙЛЭЭ ХЭЛЭЭЧ?

Х.Баттулга:

Тавантолгойг буцааж монголдоо авсан нь нэг ажил гэж боддог. Долдугаар сарын 1-ний эмгэнэлт хагаралдааныг 2008 оны наймдугаар сарын 14-нд Н.Түвшинбаяр олимпийн аваргыг авчирснаараа эвлэрлийг бий болгосон гэдэгт бахархдаг. Их эзэн Чингис хааны морьт хөшөөг сүндэрлүүлсэндээ бахархаж явдаг. Ярьвал олон зүйл байна. Хоёр минутанд багтахгүй нь.

М.Энхболд:

Толгойлдог ТББ-ын нөхдийнхөө хамтаар морьтон монголчуудын гаргасан амжилтыг Гиннест бүртгүүлэх ажлыг зохион байгуулсан. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороон даргын хувьд эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Их жанжин Сүхбаатарын талбайг төсвөөс мөнгө гаргалгүйгээр, бизнес эрхлэгчдийн хандиваар талбайг зассан. 2007 оны олимпийн бэлтгэл сургуулилтын зардлыг 7 сая байсныг өсгөж, амжилтад хүргэх үндэс суурийг нь тавьсан. 

С.Ганбаатар:

Тавантолгойн хувьд хамгийн гол оролцсон хүн нь МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Үүнд би бас оролцсон. Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээ зэрэг луйврын асуудлуудыг иргэддээ ил тод болгосон. Үйлдвэрчинд байхдаа 6 удаа цалин нэмж, 4 удаа тэтгэвэр нэмүүлсэн. 11 хууль батлуулсан. 

ТА Б.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ НЭР ДЭВШИЖ БАЙХАД БОЛОВСРОЛГҮЙ БӨХ ГЭЖ БАЙСАН. ӨӨР БӨХ ДЭВШИХЭЭР БОЛОВСРОЛ ЧУХАЛ, ӨӨРӨӨ ДЭВШИХЭЭР БОЛОВСРОЛ ХАМААГҮЙ БОЛОХ УУ?

Х.Баттулга:

Би боловсролгүй гэж хэлээгүй. Сургууль төгсөнө гэдэг тамирчин хүний хувьд хүнд байдаг. Шигшээ багт орохоор ийм боломж байдаггүй гэж өөрөөрөө жишээ авч ярьсан. Хууль зүйн сургууль төгссөн доктор гэдэг бодит байдлыг нь хэлсэн. Би 4 удаа их сургуульд сурсан. Хамгийн удаан сурсан нь 45 хоног. Яагаад гэвэл их сургуулийн нэрийн өмнөөс барилддаг байсан. 

ТА ДӨРВӨН НАМААС БҮРДСЭН ЗАСГИЙН ГАЗРЫГ УДИРДАЖ БАЙСАН. ХЭР ХЭЦҮҮ БАЙСАН БЭ?

М.Энхболд:

2006 оноос 2007 оныг дуустал Үндэсний эв нэгдлийн засгийн газрын  тэргүүнээр ажилласан. Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдал ийм байсан учир, таван намын дарга нар хамтарч ажиллах болсон. Хоёр жилийн дотор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлсэн. 100 орчим сумыг цахилгаан эрчим хүчээр хангасан. Бүх хүүхдэд 10 мянган төгрөг, үдийн цай хөтөлбөрийг бас хэрэгжүүлсэн. Оюутолгой, Тавантолгойн гэрээг хийж байсан.

ХЯМРАЛААС ХЭРХЭН ЯАЖ ГАРАХ ВЭ?

М.Энхболд:

МУ-ын эдийн засаг, нийгэм амаргүй байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд засгийн эрх барьсан нөхдүүд төр засгийн ажилд дэндүү хайхрамжгүй хандсанаас ийм байдалд хүрсэн. Бид 17 хувийн өсөлттэй байсан үе саяхан. Гэтэл 2016 оны эцсээр эдийн засгийн өсөлт 1 хувь болсон. Харамсалтай нь хариуцлага тооцож чадахгүй байна. Олон улсын байгууллага, гадны сайн харилцаатай улс орнуудын дэмжлэгийг Засгийн газар авч, нааштай хариу авч эхэлсэн. Эдийн засаг 4,2 хувиар өсөлттэй гарлаа. Валютын ханш тогтвортой байж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гарч байна. 

С.Ганбаатар:

Нэг том компани том боллоо гээд монголыг тэжээхгүй. Төрийн албаны том сүлжээ хүчирхэг боллоо гээд манай улс томрохгүй. 60 мянган аж ахуйн нэгжийг бодож, 3 сая хүн дээшилж байж монгол хүчирхэг болно. Хэдхэн олигархиудад боломж олгосон болхоор энэ хүмүүс тайван байгаа байх. 320 мянган хүн ажилгүй байна, 10 хүний 4 нь ядуу, 2 нь нэн ядуу байна. Энэ хүмүүсийн нүдийг хараасай. Эдийн засгийн хамгийн өндөр эрсдэлтэй нь монгол нэгт орж байна. МҮХАҮТ, Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагуудыг хөгжүүлж, Засгийн газартай хамт хэлэлцээрт орж байж хөгжинө. 

Х.Баттулга:

Бид хямарсан гэж яриад байна. Хямруулсан юм. Сүүлийн 20 жилд, 20, 30хан гэр бүл монголын хамаг баялгийн өрмийг авсан. Гадагшаа хамаг баялаг нь гарч байгаа ч орлого байхгүй. Баялгаа ухаад гадагш нь түгээдэг, хямарлаа гээд долларын зээл авдаг. Бүтээгдэхүүн хийдэггүй улс орон баялгаараа өртгөө төлнө. Хоёр намд байдаг улстөр, бизнесийн гэр бүлүүдийн үйл ажиллагааны илрэл. 

ТАНЫГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМАГ ГАЗРЫГ ЗАРСАН ГЭХ. ҮҮНД ТАЙЛБАР ӨГНӨ ҮҮ.

М.Энхболд:

Би УБ хотын захирагчаар 7 жил ажилласан. Энэ хугацаанд газрын тухай хууль шинээр гарсан. УБ хотод шинэ бизнес эрхлэх боломж нээгдэж байсан. Аж ахуйн нэгжүүд орлогоороо бүтээн байгуулалт хийх сонирхол бий болж, эдийн засгийн чадавх нь сайжирч байсан. Тиймээс хотын ерөнхий төлөвлөгөөнд заагдсан, бодлогын хүрээнд газар олголтыг шийдвэрлэж байсан. Миний олгосон газруудад орон сууцны том хорооллууд, том оффисууд бий болж, хүмүүсийн амьдралд томоохон хувь нэмэр болсон. Газрын наймаачин гэдэг улстөрчдийн өгсөн хоч. Шүүхэд энэ талаар очсон нэг ч хэрэг байхгүй. Харин би өөрөө шүүхдэж нэр төрөө сэргээлгэж байсан тохиолдол бий. Миний хийсэн ажлын ачаар хот шинэ өнгө төрхтэй болсон гэж боддог.

ТА ГЭР БҮЛИЙН ХҮНЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ.

Х.Баттулга:

Гэр бүлийн хүний тухай нэлээн яригдаж байна. Гэр бүл гэдэг хамгийн нандин зүйл. Би олон хүүхэдтэй. Энэ асуудлаар нэлээд ярьлаа. Миний хүүхдүүд 8-35 насныхан байдаг. Эхнэр, хүүхдүүд рүү маань нэлээд идэвхтэй дайрсан, энийгээ болиоч ээ. Заавал гэр бүлийн хүнээ танилцуулдаг ёс байхгүй. Тэргүүн хатагтайн тухай Ерөнхийлөгчийн засаглалтай улсад яригддаг. Манай улсад чухал биш. Тиймээс тэр нь тэр, энэ нь ийм гэж ярьмааргүй байгаа юм. Манай 25-тай хүүг хар тамхины хэрэгт холбосноос гэр бүлд маань үхэл авчирлаа. Ийм тохиолдолд гэр бүлээ үүнд хутгамааргүй байна. Миний ард хүчирхэг эмэгтэй бүх зүйлийг хийж байгаа гэдгийг хэлмээр байна.

ТА ЯГ БҮТЭЭСЭН, ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСОН, БАЙГУУЛЛАГА, АЖЛАА НЭРЛЭНЭ ҮҮ?

С.Ганбаатар:

МҮЭ-ийн гишүүдийн буянаар Монголын нийгмийн зүтгэлтэн болсон. Эрс шинэчлэл, Соёмбо хөдөлгөөнийг хөл дээр нь босголцсон. МҮЭ-ийн хэд хэдэн реформыг хийж байсан. 

ӨМЧ ХУВЬЧЛАЛААР ОЛОН ЗҮЙЛС АВСАН ГЭСЭН?

Х.Баттулга:

Өмч хувьчлал 1998 он хүртэл нэлээд идэвхтэй явагдсан. Монголчууд өөрсдөө өмчөө худалдаж авах боломж гарсан ч мөнгөтэй хүн байгаагүй. Мах импексийн 51 хувийг 1998 онд Баянгол зочид буудлын 34 хувь, дараа нь нэмээд 60 хувьтай болсон. Энэ бол хувьцаат компани. Одоо хүртэл энэ үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс хувьцаагаа эзэмшдэг. Би тодорхой хувь эзэмшдэг, хувьцаа эзэмшигч юм. Тухайн үед үйлчилгээний салбарт ажиллаж байсан тул бэлэн мөнгөний боломж байсан.

ТА ХЭДЭН ХУУЛЬ БАТЛУУЛСАН БЭ?

Х.Баттулга:

20-30 орчим хуулийг УИХ-д 3 удаа суухдаа батлуулсан. Жишээ нь, 6 сарын 24-нд батлуулсан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр байна. Хүнсний аюулгүй байдлын бодлогыг батлуулсан. Эдгээр хуулиудын ихэнх нь хэрэгжээд явж байна. Хүнсний аюулгүй байдал, газар тариалангийн хуулийг мөн батлуулж байсан.

ТА ХЭЗЭЭ МАХН-Д ЭЛССЭН БЭ?

С.Ганбаатар:

Би сар гаруйн өмнө элссэн. Гэхдээ тэглээ гээд хүмүүс нэг их гайхахгүй байх.

ТА МАН-ЫН ДАРГААР ХОЁР УДАА СОНГОГДСОН. ДАРГА ХИЙХ ӨӨР ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ УУ?

М.Энхболд:

МАН бол 20-р зууны Монгол Улсыг дархлан бүтээсэн, ард түмнийг эрүүлжүүлсэн, бичиг үсэгтэй болгосон, НҮБ-т бүртгүүлсэн, Тусгаар тогтнолыг бий болгосон улстөрийн хүчин. Энэ нам боловсон хүчний хомсдолд орчихоод ингэж шийдэгдсэн хэрэг биш. Манай нам дотроо ардчилалтай, боловсон хүчнүүддээ үнэлэлт дүгнэлт өгч, асуудлыг хэн авч явж чадах вэ зэрэг олон талаас нь асуудлыг харж шийддэг. Намын хамт олны өгсөн үүрэг даалгаврыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа. 

ТА БОЛОВСРОЛЫН АСУУДЛАА ЯРИНА УУ?

С.Ганбаатар:

Би боловсролын асуудал дээр чин үнэнээрээ байдаг. Британика дотор миний анкет байгаа. Би амьдралдаа 7 сургуульд сурсан. 

ХАР МАШИНЫГ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ БАЙСАН ГЭСЭН. ТА ИНГЭЖ ЯАХ ГЭЖ БАЙСАН БЭ?

Х.Баттулга:

Манайд хууль шүүх, цагдаа, прокурор гэж байгууллага байдаг л байх. С.Ганбаатарын хэрэг гэрлийн хурдаар шийдэгдээд байх шиг. Гэтэл 60 тэрбумын асуудал жил шахуу шийдэгддэггүй. Энэ олон хүний саналыг яаж гараар тоолох вэ, машинаар тоолъё гэсэн юм билээ. Машиныг үйлдвэрлэсэн компани руу нь мэйл бичсэн юм байна лээ. Энэ асуулдыг сүржигнэн, ийм асуудал ирлээ гэсэн. Шинэ яармаг гэдэг төсөл нь намайг сайд байхад хийсэн анхны алхам юм. 

ТА ФЭНГШҮГ ЯАГААД МОНГОЛД ОРУУЛЖ ИРСЭН БЭ?

С.Ганбаатар:

Монгол оронд фэнгшүгээс илүү чухал асуудал бол 60 тэрбумын авлигыг ард түмэнд тайлбарлах ёстой. Авлигын эсрэг хууль нь оффшорчдыг толгойг нь илж, хулгай хийснийг нь өршөөсөн хууль. Фэнг шү гэдэг бол ус салхи гэсэн үг. Байр зүйн ухаан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ийм зүйл ярьж байгаадаа хүлцэл өчье.

ДАМБЫН ХИШГЭЭГИЙН ТАЛААР ЮУ МЭДЭХ ВЭ?

Х.Баттулга:

Алдаж онож явсан аавын хүү гэж боддог. М.Энхболдын морины холбооны ойрын хүн бололтой. Намайг ХАА-н сайд байхад вакцинтай холбоотой бизнес хийдэг байсан юм билээ. Яагаад гэвэл шударга бус явагдаж байсан. Вакцин нийлүүлдэгийг нь хөдөө аж ахуйн салбарынхан мэддэг, ам муутай байсан. Тиймээс ОХУ-аас уламжлалт вакциныг оруулж ирье гэсэн. Тиймээс энэ хүний компани тэр тендэрээс хасагдсан байх. 

60 ТЭРБУМЫН БИЧЛЭГЭЭР ТАЙЛБАР ӨГӨӨЧ?

М.Энхболд:

Гурван сонгууль дамнуулж энэ талаар ярьж байна. Биднийг сөрөг хүчин байхад энэ асуудлыг ярьсан. Тэр үед нь бид бас асуудал тавьж, энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаач ээ, энэ бол эвлүүлэг байна гэж хэлж байсан. Өнөөдөр ч энэ байр суурин дээрээ байна. Энэ эвлүүлэг, цааш шалгах шаардлагагүй гэдгийг шүүх шийдэж байсан. 

Мэтгэлцээнийг МҮОНРТВ-ээр шууд дамжуулж байна.

#Ерѳнхийлѳгчийн сонгууль 2017 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан