gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт амжилттай ажиллах нууц

Бизнес
2017-11-11
0
Twitter logo

Улаан, цагаан, хөх өнгийн бөмбөлөг бүхий лого, “Үүлнээс Дээгүүр” гэсэн уриатайгаар олонд танигдсан RE/MAX компани нь Монголд орж ирээд өдгөө 2 жилийн нүүрийг үзэж буй юм. Энэ салбарт олон шинэчлэлийг хийж өргөн хүрээгээр үйл ажиллагаагаа явуулж буй энэ компани хийж бүтээж буй үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй мэдээлдэг. RE/MAX Mongolia компанийн 2017 оны 3 р улирлын тайланд дурдсанаар тэд 3 р улиралд нийтдээ 584 ш гүйлгээг хийж нийт 32 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ. Үүнээс 57% нь түрээсийн гүйлгээ байсан бол 43% нь худалдааны гүйлгээ байгаа юм. Нийт хэрэглэгчдийнх нь 58% нь эмэгтэй бол 42% нь эрэгтэй үйлчүүлэгчид байдаг гэсэн сонирхолтой статистик гарчээ. “RE/MAX Mongolia” компани байгуулагдсанаар үл хөдлөх хөрөнгийн салбар шинэ шатанд гарсан бөгөөд үүнийг дагаад олон боломжууд нээгдэх болсон билээ.

Харин энэхүү өндөр борлуулалтын 10% ийг нэг агент дангаараа хийснийг бид сонсоод тэрхүү агенттай уулзаж амжилтынх нь нууцыг хуваалцахаар ярилцлагынхаа хойморт уриад байна. Хэн бүхэн амжилттай ажиллаж чаддаггүй энэ салбарт тодоор гялалзаж яваа ажилсаг бас хэрэглэгчдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн RE/MAX Realty оффисын агент Батцэнгэлийн ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

Тэрээр RE/MAX Mongolia бүсийн хагас жилийн ТОП 10 шилдэг агентын нэгдүгээрт жагссан бөгөөд хамгийн анхны голд, платинум агентын шагналуудыг аваад байгаа юм.

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн салбарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Яагаад Remax-г сонгож орж ажиллах болов?
-Би RE/MAX-д орохоосоо өмнө олон жил үл хөдлөх хөрөнгийн худалдааны салбарт ажилласан. RE/MAX компанид энэ оны хоёрдугаар сард орж ажиллаж эхэлсэн юм. Анх RE/MAX ын талаар ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд манай хоёр дүү надад санал болгосны үндсэн дээр энд орж энэ салбарт их зүйлийг хийж бүтээх зорилгодоо улам илүү ойртсон.

-Re/max компани юугаараа давуу талтай вэ?
-RE/MAX бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн номер нэг үл хөдлөхийн зуучлалын компани юм. Энэ бол хамгийн том давуу тал нь. Та RE/MAX т орсон тэр өдөр бүх хүмүүс таныг таньдаг болдог. RE/MAX ын агент гэдэг хариуцлагатай нэр хүндийг олж авдаг.  RE/MAX нь агуу том мэдээллийн баазтай. Өөрөөр хэлбэл, зарах, түрээслэх үл хөдлөх хөрөнгийн сонголт маш арвин. Тухайлбал одоогийн байдлаар 90,000 орчим бараа манай санд байна гэсэн үг. Тиймээс, RE/MAX -д орсноор өөрийн чадах, ойлгох бүхий л зүйл дээр чөлөөтэй ажиллах хаалга нээгддэг. Агентаар ажиллаж эхлэхийн өмнө 8 хоногийн сургалтаар энэ салбарын талаар, энэ салбарт хэрхэн ажиллах талаар нилээн сайн мэдлэг олж авдаг.

Мөн RE/MAX -ийн рефферал систем маш гайхамшигтай. Энэ нь юу гэхээр, өөр агентад буй үл хөдлөх хөрөнгийг  бусад нь зарж, борлуулж ашгаа хувааж болох зарчимтай. Энэ бол энэ салбарт ажиллаж буй хэнд ч байхгүй маш өргөн боломж юм.

Бизнес талаас нь харвал, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес нь маш эрсдэл багатай бизнес юм. Учир нь, бараагаа хадгалах шаардлагагүй, бараа муудаж, гэмтэхгүй, ашиглалтын зардал төлөхгүй. Агентуудын хувьд зээлийн хүү  төлөхгүй.  Ажлын капитал бараг байхгүйтэй адил.  Зарим бизнесүүд хугацаа өнгөрөх тусам зардал нь урсаад л байдаг. Манайд тийм зүйл байхгүй.  Мөн RE/MAX -д ороход насны хязгаар үгүй. Жишээ нь, өнөөдөр би 52 настай.  Надад боломж байна, карьер байна, сайхан хамт олон байна, урам өгдөг сайн харилцагчид байна, санаа нийлж намайг дэмжиж ажилладаг сайн захирлууд байна. Байхгүй зүйл алга. (инээв)

Миний дүгнэж буйгаар RE/MAX -д ороод амжилттай ажиллах маш олон боломжууд бий.

-Та Remax-д орсноосоо хойш ямар амжилтууд гаргав? Таныг шилдэг агент болсон гэж сонслоо?
-RE/MAX -д орсон агент 50:50 хувиар ашгаа хуваадаг зарчимтай.  Агент хүн ашгийн хамгийн өндөр хувийг авдаг. Брокер оффисын захирал уул нь бүхий л зардлуудаа гаргаж бизнесээ хөгжүүлж байгаа хүн шүү дээ. Одоогоор Монголд байгаа компаниудын ихэнхи ашгийг үүсгэн байгуулагч, захирал , удирдлагууд авдаг шүү дээ. Харин RE/MAX  т эсрэгээрээ. Тодорхой хугацааны дараа агентууд тодорхой болзлуудыг хангасны дараа  Silver, Gold, Platinum агент гэх зэргээр дэвших боломжтой байдаг.

Silver агент нь ашгийнхаа 60 хувийг, Gold агент 70 хувь, Platinum агент 80 хувийг авдаг. Анх намайг RE/MAX -д ороход Silver агентууд байсан. Ингээд есдүгээр сард анхны Gold агент болсон. Харин саяхан аравдугаар сарын сүүлээр анхны Platinum агент болсон доо. 3 р улиралд нийтдээ 4 тэрбум орчим төгрөгийн борлуулалттай ажилласан байна.

-Энэ амжилтад хүрэхэд танд юу нөлөөлөв? Та энэ салбарт амжилттай ажиллах арга барилаасаа хуваалцаач.
-Хувь хүнийхээ зүгээс гэвэл мэдээж хэрэг олон жил худалдаа эрхэлсэн туршлага маань нөлөөлсөн байх.

Мөн, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллахад тууштай, хөдөлмөрч зан маш чухал. Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даах, хурдтай ажиллах чадвар ч мөн сайн байх хэрэгтэй. Тухайлбал, үйлчлүүлэгчийн үзэх гэсэн байр, үл хөдлөхийг цаг тухайд нь үзүүлдэг байх. Тэдний үнэтэй цаг хугацааг нь хүндэтгэдэг байх.  

Тэгээд, мэдээж хэрэг бизнесийн салбарт гүйлгээ ухаан их нөлөөтэй, хүнтэй харилцах харьцаа сайхан байх хэрэгтэй.

Миний баримталдаг бас нэгэн зарчим өөртөө итгэлтэй байж “чадна, болгоно, бүтээнэ” гэсэн үзэл бодол. Энэ нь их нөлөөлдөг гэж бодож байна. Өдөр бүр ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллээр цэнэглэгдэж явдаг.

Түүнчлэн, өөрийн худалдаалж буй үл хөдлөх хөрөнгө бүхэндээ өөриймсөг хандаж, чин сэтгэлээсээ байх хэрэгтэй. Өөрт тань итгэл хүлээлгэн сонгож буй тэр үйлчлүүлэгчийнхээ хөрөнгөнд өөриймсөг хандах.  Бизнесийн хамгийн чухал зүйлийн нэг бол маркетинг байдаг. Тиймээс маркетингийн төлөвлөгөө гаргаж, хангалттай зардал төсөвлөж түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөнгө зарахгүйгээр мөнгө олно гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний зардал гаргах хэрэгтэй.  

Энэ бүхний эцэст дүгнэхэд, хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хөдөлмөрлөвөл ам тосодно гэдэг дээ.

-Таны хувьд үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах нууц нь юу вэ?
-Энэ салбарт ажиллахад аливаа зүйлийг арай өөр өнцгөөс, их дээрээс хардаг болох юм. Жишээ нь, гутал зардаг бол хүний гутал руу, хөл рүү л харна. Харин үл хөдлөхийн бизнес хүний нүдийг их нээж өгдөг. Дээд зэрэглэлийн хаус зарахаас эхлээд хашаа байшин зарах тохиолдол ч байна. Энэ бүхэн хүний нүдийг нээж, оюун санааг тэлж өгдөг. Өдөр бүр шинийг сурч хүн өөрөө ч мэдэлгүй маш их хөгжиж байдаг. Миний хувьд хамгийн их шинийг сурах боломжтой, хамгийн их боломж байдаг бизнесийн салбар гэж хэлнэ.

-Re/max -ийн зүгээс агентуудаа хөгжүүлэх, сургах тал дээр ямар ажлуудыг хийдэг вэ?
-Дуур дурдсан олон улсын стандартын дагуух сургалт маш чухал байдаг. Ажилдаа орохын өмнө таныг бүхий л зүйлд сургаад анхны бүхий л ойлголтуудыг өгчихдөг нь маш их цаг, завыг хэмнэж эрч хүчээр цэнэглээд өгчихдөг.  RE/MAX их сайхан хамт олонтой. Монголдоо багийн ажиллагаагаар тэргүүлэгч, хамгийн сайхан байгууллагын соёлыг бий болгож чадсан компани гэж боддог.  300 гаруй шажигнасан сайхан цоглог залуучууд байна. Эрч хүчтэй, эвсэг, ёс зүйтэй бүгд гар нийлж сайхан ажилладаг. Би энд ажиллаж байгаадаа бахархдаг.

RE/MAX аас агентууд, ажилчдадаа зориулж маш их арга хэмжээ зохион байгуулдаг. Жишээ нь, сар бүр “We are RE/MAX” хэрэгжүүлдэг арга хэмжээ маш сайхан болдог. Энэ нь агентуудыг хооронд нь танилцуулж, нэг баг хамт олон болгож ажиллахад тустай. Мөн спорт, урлагийн арга хэмжээнүүд ч байнга зохиогддог. Оффисууд үүнд маш бэлтгэлтэй, идэвхтэй оролцож сайхан уур амьсгалыг бүрдүүлж өгдөг.  Манай RE/MAX т сайн борлуулалтын ур чадвартайгаас гадна  урлаг, спортын өндөр авьяастай залуучууд бий.

Бид мөн бусад оффисууд дээрээ зочилж бие биенийхээ амжилт, бэрхшээл зэргээс суралцаж өдөр бүр хөгжсөөр байдаг. Бид өөрийн оффис дээрээ ч мөн бусад оффисынхынгоо байнга урьдаг.

-Та өөрийн ажилладаг remax realty оффисынхоо талаар танилцуулаач?
-Манай оффис хотын төвд PEACE TOWER ийн 15 давхарт байрладаг. Одоогоор манай RE/MAX REALTY оффис  19 агент, 1 админы бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай оффисын захирал, брокер эзэмшигч Ганболд гэж залуу хүн байдаг. Миний болон манай хамт олны амжилт гаргаж байгаагийн нэг том шалтгаан нь манай захиралтай салшгүй холбоотой. Биднийг их зөв чиглүүлж  үргэлж урмаар тэтгэж байдаг даа.

-Үл хөдлөх хөрөнгийн агентаар ажиллахын давуу болон сул тал юу вэ?
-
Давуу тал нь гэвэл хүмүүстэй харьцаж сурна, сайхан хамт олонтой болно. Амьдралдаа хамгийн том худалдан авалтаа хийж буй хүмүүст тусална. Хамгийн гол нь сайхан хамт олонтой учраас ажиллахад ч урам зоригтой, баяр баясгалантай байдаг. Хэрэв та энэ салбарт өөрийн хүчийг сорихоор шийдсэн бол RE/MAX л таны байх ёстой газар шүү гэдгийг залуустаа хэлмээр байна. Сул тал гэвэл үү (нилээн бодов) Байнга утсаар ярих шаардлагатай болдог нь юм уу даа. Өдөр ч шөнө ч утас маань байнга л дуугарч байдаг.  

-Иргэд, үйлчлүүлэгчид яагаад Remax-г сонгож үйлчлүүлэх ёстой вэ?
-RE/MAX борлуулалтыг хамгийн өндөр түвшинд, түргэн шуурхай гүйцэтгэж чаддаг. Тухайлбал та орон сууцаа худалдуулахаар бидэнд хандсан бол таны орон сууцанд зөвхөн нэг хүн анхаарлаа хандуулахгүй, 300 гаруй агент нэгэн зэрэг борлуулахын төлөө ажилладаг. Энэ нь RE/MAX-ыг сонгон үйлчлүүлэхийн нэг том давуу тал. Хамгийн сүүлийн буюу 3 р улирлын тайланд дурдсанаар манай мэдээллийн санд буй 12 үл хөдлөх хөрөнгийн нэг нь зарагдаж байна. Бидэнд хандаж буй 12 үл хөдлөх хөрөнгө тутмын нэг нь хэрэглэгчдээ хүрч байна гэсэн үг.  Бусад 11 байрнуудын хувьд одоогоор худалдан авагч зах зээлд байхгүй байна гэсэн үг юм.  Тиймээс худалдан авагч гарч ирэхийг хүлээх эсвэл одоо байгаа худалдан авагч нарт үл хөдлөх хөрөнгөө худалдах таатай нөхцөлийг санал болгох хэрэгтэй. Одоогоор зах зээлд сонголт маш арвин байгаа учраас үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж буй хүнд маш олон сонголт байгаа шүү гэдгийг худалдах гэж буй үйлчлүүлэгч нар маань ойлгох хэрэгтэй байгаа юм.  

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал таны хувьд ямар байна вэ?
-Одоогоор найман хувийн зээл бага олгогдож байгаа учраас орон сууц борлогдох нь багассан ч улирлын шинж чанартайгаар сүүлийн үед ихээхэн эрэлттэй ажиллаж байна. Худалдааны болон орон сууцны түрээсийн байрнууд үргэлж л ямар нэгэн улирлаас шалтгаалахгүй ихээхэн эрэлттэй байна. Барилгын хөгжүүлэгч нар нэг удаагийн бизнесээ илүү бодож байр худалдах зорилгоор их байшингууд барьж байна уу даа гэж боддог. Гадаадад түрээсийн байр барьж ашиглалтад оруулж байгаа хөгжүүлэгчид их ашигтай ажиллаж байгаа. Тиймээс түрээсийн байр бол нэг удаа худалдаад ашиг олоод өнгөрөх биш түрээслээд байнга тэр байрнаасаа ашиг болох боломжтой учраас ирээдүйтэй бизнес шүү гэдгийг энд дурдахыг хүсч байна.

Мөн ес, аравдугаар сард миний хувьд “оффис, үйлчилгээ”-ний газрууд борлуулалт сайтай байлаа.

Чин сэтгэлээсээ ярилцсан батцэнгэл агентдаа баярлалаа. Таны ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье.  52 настай мөртлөө наснаасаа илүү залуу сайхан харагдах энэ эгчтэй ярилцаж суухад залуу хүмүүст ч тэр бүр байдаггүй эрч хүч мэдрэгдэж байсан юм. Үргэлж бүх зүйлийг болно бүтнэ гэж боддог эерэг хандлага, дахин дахин дурдах өөрийнх нь сайхан хамт олон нь энэ хүнд ихийг хийж бүтээх урам зоригийг өгдөг биз ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан