gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АББ групп бүтээгдэхүүнээ Монголд нийлүүлээд 85 жил болж байна

Бизнес
2017-10-25
0
Twitter logo

Эрчим хүч, автоматжуулалтын салбарт тэргүүлэгч Швейцарын АББ группээс “Цахилгаан эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд” сэдэвт форумыг Корпорейт зочид буудалд өчигдөр зохион байгууллаа. Энэхүү форум нь эрчим хүчний салбарын 95, AББ групп Монголд бүтээгдэхүүн, технологио нийлүүлж эхэлсний 85 жилийн ойтой давхац байгаа аж.

АББ группийн хувьд 1994 оноос хойш манай улсын эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын томоохон төслүүдэд оролцоотой явсаар өнөөг хүрсэн юм. Группын Монгол дахь Төлөөлөгчийн газар  дөрвөн жилийн өмнө байгуулагдаж байжээ.

АББ групп нь дэлхийн 100 гаруй оронд үйлдвэрлэл, тээвэр, дэд бүтцэд зориулсан технологийн шийдлийг санал болгодог, 70 мянга гаруй удирдлагын төв, 70 сая гаруй төхөөрөмжийг холбосон системийг шийдсэн технологийн тэргүүлэгч компани юм.

1994 оноос хойш Монгол улсын эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байснаас дурдвал ДЦС-3, ДЦС-4, Дулааны Шугам Сүлжээ, Цахилгаан Дамжуулах болон Түгээх сүлжээнүүд гээд олон төслийг дурдаж болно.

2013 оны наймдугаар сард байгуулагдсан АББ группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр:

"Өнөөдрийн чуулганы гол ач холбогдол нь Монгол улсын эрчим хүчний алдагдлыг бууруулж, хэмнэлтийг бий болгох, системийн тогтвортой байдлыг хангасан, найдвартай байдлыг сайжруулсан шийдлүүдийг танилцуулж буйгаар онцлог юм.

Эвдэрсэн зүйлийг солих байдлаар хангахын оронд сүүлийн үеийн дэвшилтэт шийдлийг цогцоор нь суурилуулах тухай ярих ёстой

Жишээлбэл өнөөдөр Сэргээгдэх эрчим хүчний системийн тогтворжилт ямар байгаа, хэрхэн шийдэх тухай эхний илтгэлд дурдлаа. Цаашид энэ төрлийн системийг нэмэгдүүлэхэд найдвартай ажиллагаа нь алдагдахгүй, тогтвортой ажиллах зэрэг олон улсын туршлагаас хуваалцаж байна.

Түүнчлэн Барилгын ухаалаг автоматжуулалтын систем, цахилгаан дамжуулах дэвшилтэт технологи гэх мэт олон сэдвээр хүмүүс илтгэл тавих юм.

ABB группын хувьд Судалгаа, хөгжүүлэлтийн ажилд жилдээ 1,5 тэрбум ам. доллар зарцуулдаг. 8000 гаруй эрдэмтэд байнга ажиллаж, шинэ технологийг бүтээж байдаг учраас Монгол улсдаа хуваалцах зүйлс маш олон байна.

Зөвхөн дамжуулах, түгээх станцуудад биш цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа өрхөд хүртэл хэрэгцээтэй технологийн шийдэл, инновацийг нэвтрүүлж байна шүү дээ.

Одоогийн байдлаар бид маш олон төсөл дээр ажиллаж байгаагийн хамгийн том нь Оюу Толгойн хоёрдугаар үеийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил байна. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа барилгын төслүүд, шинээр баригдаж буй нисэх онгоцны буудал, нарны цахилгаан станцуудад ABB-ийн шийдлийг тодорхой хэмжээгээр ашиглаад явж байгаа.

Монгол улсын хувьд эрчим хүчний систем их өргөн уудам газар нутгийг хамарсан, хүчдэлийн түвшин унасан, олон улсын хэмжээнд нэлээн найдваргүй ангилалд тооцогддог бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэл хязгаарлагдмал гээд асуудал бий.

Тодорхой хэмжээний эрчим хүчийг бид ОХУ болон БНХАУ-аас импортолж авч байгаа нь бусдаас хамааралтай гэсэн үг. Мөн дамжуулах сүлжээний хувьд олон мянган километрийн урттай сүлжээг найдвартай ажиллуулахад хүндрэлтэй.

Жишээлбэл тоноглолууд хуучирсан байна. Тасалдал их гардаг болсон байна. Инженерүүд шургуу ажиллаж, зохицуулж байгаа хэдий ч дорвитой арга хэмжээ авч, өөрчилж, шинэчлэхгүй бол цаашдаа том хохирол, алдагдалд хүргэж болзошгүй.

Тэгэхээр бид эвдэрсэн зүйлийг солих байдлаар хангахын оронд сүүлийн үеийн дэвшилтэт шийдлийг цогцоор нь суурилуулах тухай ярих ёстой.

Өнөөдөр Монгол улс нар, салхины эрчим хүчний нөөц асар өндөр. Гэвч үүнийгээ хангалттай ашиглахгүй байна. Хэрвээ хангалттай ашиглаж, бусад орнууд руу экспортлох тухай ярих гэж байгаа бол технологи, инновацийн хувьд тун сайн байх шаардлагатай юм” гэв.

Чуулганы үеэр Эрчим хүчний системийн өнөөгийн байдал, горим, тогтворжилтыг хангах, үр ашгийг дээшлүүлэх сэдвээр илтгэл тавьсан Австралийн RMIT их сургуулийн магистр М.Энхцэцэг:

Хэрэглэгчээ найдвартай эрчим хүчээр хангадаг системийг бий болгох нь бидний зорилго

"Эрчим хүчний систем хурдацтай өргөжин тэлж байна. Жишээлбэл сэргээгдэх эрчим хүчний системүүд хурдацтай холбогдож байна. Тиймээс тогтворжилтын асуудал зайлшгүй яригдах ёстой.

Системийн хамгийн гол асуудал нь хэрэглэгчийг чанартай, найдвартай эрчим хүчээр хангах шүү дээ. Учир нь тогтворжилт хангагдсанаар систем хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ, тэгвэл түүнийг нь хэрхэн хангах вэ, гэдгийг ярих шаардлага гарч ирнэ.

Үүний тулд системд оролцож байгаа бүхий л оролцогч тал үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Салбарын хувьд үүнийг “Сүлжээний дүрэм” гэж нэрлэдэг. Дүрмээ сахиж, биелүүлж байх ёстой. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэнэ.

Тэр үед нь хэрэглэгчээ найдвартай эрчим хүчээр хангадаг системийг бий болгох нь бидний зорилго” гэсэн юм.

Форумд оролцогч, Monhorus International компанийн эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Батлхагвын ярьснаар өнөөдөр эрчим хүч нөөцлөх төхөөрөмжийг ашиглах цаг нь болжээ.

Учир нь дэлхийн зах зээлд энэ төрлийн төхөөрөмжийн үнэ буурч байгаа бөгөөд бид нөөц болон дамжуулах станцаа сайжруулах, өргөтгөх ажилд их хэмжээний мөнгө зарцуулахгүйгээр, хямдаар шийдэж болох аж.

Түүнчлэн тэрээр Дарханы Нар дэд станц дээр Монгол инженерүүд релей хамгаалалтыг орчин үеийн дэвшилтэт шийдлээр нэвтрүүлсэн тухай жишээ дурдсан юм.

Энэхүү шийдлийг гаргасан инженерүүд БНСУ-д болсон “Олон улсын Релей хамгаалалтын форум”-д илтгэл тавьж, тэдний шийдлийг шилдгээр шалгаруулжээ. Энэ нь манай инженерүүдийн шийдлийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй, олон улсын чансаатай инженерүүд бий болсон гэсэн үг хэмээн тэрээр онцолсон юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан