БАЛАГ ДУУДАЖ МЭДЭХ ЗАМ
Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт сайжруулсан шороон гэх замаар сэгсчүүлэн явсаар салбарсан гүүрний наахна ирээд жолооч маань гэнэт зогсов. Нурах шахсан модон гүүрэнд тулж ирсэн тэрбээр “Үүгээр орж болох юм болов уу” хэмээн эргэлзсэн байдалтай хэсэг ажиглав. Уг нь гүүрний дээхнүүр шинээр гаргасан хоёр ч зам харагдав. Гэхдээ нэлээд доороос салсан тул шууд орчихож болохгүй аж. Ийнхүү хашлага нь нурж, дэр мод нь ялзарсан салбархай модон гүүрээр хамаг биеэ чангалан гарлаа.
Энэ бол Богдхан уулын өвөрт байрлах зүүн Зуун модны ам гэх аглаг газарт хүрэх харгуй. Халх Монголын ар утай гэгдэх Манзушир хийдийг зорих хэдэн арван мянган хүний туулдаг зам.
Манзуширын зам засах талаар үе үеийн засгийн мөрийн хөтөлбөрт туссан
Аялал жуулчлалын үе эхэлж буй тул бид хүмүүсийн хамгийн их очдог газруудыг сурвалжлахаар Манзушир хийдээс гараагаа эхлүүлж буй минь энэ. Гэвч аяллын гараа түгшүүр дүүрэн байлаа. Зам хад чулуу ихтэй тул машиныхаа доод талыг цохиод гэмтээчих вий хэмээн Манзуширын хаяанд зовнин байж хүрэв. Бас уулын үер замын өргөнөөс хороон, хөрсийг нь тууж, ан цав үүсгэсэн байлаа. 2008 оноос хойш Төв аймгаас сонгуульд ялсан УИХ-ын гишүүн бүр мөрийн хөтөлбөртөө энэ замыг сайжруулахаар тусгасан. Гэсэн ч бутач хүүхэд аятай энэ харгуйг төвийн дэд бүтцэд холболгүй өдий хүргэжээ.
Биднийг очиход зогсоол дээр том оврын найман автобус, төдий тооны автомашин байв. Дунд сургуулийн бага ангийн сурагчид салхинд гарангаа эх орныхоо шашин соёлын түүхийн дурсгалтай танилцахаар бидний өмнөхөн иржээ. Дэргэдээ Зуун модны гол урсдаг энэ газарт дүн өвлийн анир чимээгүйг үргээж, хавар ирснийг мэдрүүлдэг эртэч аялагчид нь голдуу сурагчид. Эндэхийн нийт үйлчлүүлэгчдийн 60-65 хувь нь сурагч, оюутнууд аж.
Сурагчид эхнээсээ дэлхийд анх дархалсан Богдхан уул, ховор ан амьтдын тухай байгалийн түүхийн музейг үзэхээр үүдэнд нь багшралдан, шаагилдана. Энэ музейг 2011, 2012 онд сэргээн засварлаж, үзмэрийг нь баяжуулснаас хойш үзэгчид харьцангуй ам сайтай болсныг Төв аймгийн музейн тайлбарлагч С.Ариунзул ярьсан юм.

СОНИРХОЛ ТАТАХ ҮЗМЭРГҮЙ СЭРҮҮН ЛАВРИН НУРАХАД ОЙРХОН БАЙНА
Жин үдийн нар эгц дээрээс шарж, агаарын температур 32 градусыг заана. Манзушир хутагтын зуны өргөө болох Сэрүүн лаврингийн туурин дээр байгуулсан шашны музейг үзэх нь энд ирсэн багачуудын бас нэг зорилго.
Харамсалтай нь, байгалийн музейгээс нааш хадан дов сондуул дундуур хагас км хэртэй алхаж ирсэн багачуудын сонирхол татах зүйл Сэрүүн лавринд даанч алга. Багачууд сүмийн төв хаалгаар орж, баруун талынхаар нь гарч гүйлдэнэ. Тэдэнд Цагаан, Ногоон дарь эх, зурмал бурхад нийлсэн 15 үзмэр бус, тоглож наадах, хаа дуртай газраа чөлөөтэй гүйх сайхан байгаа нь илт.
Шашны музей 1992 онд ашиглалтад орсноос хойш модон дээврийг нь төмрөөр сольсноос өөр нэг ч засвар хийгээгүй гэнэ. Сүмийн барилга хойд хэсгээрээ суулт өгсний зэрэгцээ хаалга, цонхны битүүмжлэл нь ч найдваргүй болжээ. Буурал түүхийг хүүрнэх үзмэрүүдийг хулгайн хар мөр дайрах ч энүүхэнд аж. “Өмнө нь хулгай гарч байсан. Өвөлдөө бүр зэлүүд болчихдог. Тиймээс үнэт, нандин үзмэрүүдээ тавихаас болгоомжилдог” хэмээн музейн тайлбарлагч сэтгэл дундуур ярилаа. Музейг сэргээн засварлахад 100 гаруй сая төгрөг хэрэгтэй гэнэ. Уг нь бүхэл бүтэн аймгийн хэмжээнд гурван музей байдгийн хоёр нь эндхийнх юм билээ. Гэвч дархан цаазат Богдхан уулын аялал жуулчлалын гол бүс болсон энэ хийд үзмэр хийгээд түүхтэйгээ хөсөр хаягдаж, удтал мартагджээ.
Энэ амыг зорьсон таван хүн тутмын нэг нь л музейгээр үйлчлүүлдэг. Улсын хэмжээнд орон нутгийн музейнүүдээс хамгийн бага буюу 500-1000 төгрөгийн төлбөртэй Манзушир хийдийн музейг тоож ирэгсэд жилийн жилд буурч байгааг энд олон жил харуул, кассчинаар ажиллаж буй настнууд ярьж байсан юм. Мөн хэдэн жилийн өмнө үйлчлүүлдэг байсан 10-аад тур операторын тоо одоо 2-3 болж буурсныг тайлбарлагч С.Ариунзул ярив. Тэрбээр “Энэ бол яалт ч үгүй дэд бүтэц, тав тух дутмаг байгаатай холбоотой” хэмээн нэмж хэллээ.

ТУХТАЙ СУУГААД УНДЛАХ ГАЗАР Ч АЛГА
“Дулаараад цаг агаар сайхан байна. Хоттой ойр учраас хүүхдүүдээ агаарт гаргахаар ирсэн. Энд хоол унд авчихаар газар байхгүй тул өөрсдөө бэлтгэсэн. Модны сүүдэрт суугаад ундална даа” хэмээн нийслэлийн 10 дугаар сургуулийн бага ангийн багш ярив.
Мөн биднийг дээрээс бууж ирэхэд Түвдэнпэлжээлин хийдийн лам хуврага, сүсэгтнүүд музейн зүүн талд цайлахаар ширээ зассан байв. Зуны тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тул уул овоогоо тахин гороолж яваа гэнэ.
Ийшээ зүглэсэн хүмүүсийн 80 орчим хувь нь Зуун модны амын байгалийн сайхан, цэнгэг агаарыг таашаахаар ирдэг. “Гэвч тухтай суугаад хооллочих зоогийн газар, үйлчилгээний төв, орчин үеийн шаардлагад нийцсэн байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж байхгүйгээс хүмүүс хогоо ил задгай хаяж, дуртай газраа бие засах нь энүүхэнд” хэмээн ажилчид нь гомдоллож байлаа. Бас хогийн цэг ч зорин ирэгсдэд хүрэлцэхээргүй цөөн аж. Нүдэнд өртсөн ганц нь зогсоолын цаахна харагдах чулуун суурьтай, төмөр торон хашлагатай байгууламж. Хоёр жилийн өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас барьсан аж. Үүнээс өөр газар хаясан хогийг хийдийн ажилчид өрх гэрээрээ нийлж түүдэг.
Уг нь уулын ганц ам гэхэд хариуцах эзэн олонтой газар аж. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн статустай. Газар ашиглалтын төлбөр нь Баянзүрх дүүргийн санд төвлөрдөг. Төв аймгийн нэгдсэн музей, “Манзушир тур” гэх жуулчны бааз үйлчилгээ үзүүлж, газрыг нь ашиглаж, байгальд нь баясаад суудаг. Гэхдээ Манзушир хийдийн газар ашиглах эрхийн хугацаа аль 2005 онд дууссан гэнэ. Үүний дараа музейг хаасан ч хөдөө орон нутгаас зорьж ирэх сүсэгтнүүдийн хөл тасардаггүй тул хаалттай хаалга мөргөхөөс нь сэргийлж эргээд нээлгэсэн байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хийдийн газар ашиглах эрхийг сэргээгээгүй, хэдий хэмжээний талбайг хариуцах нь тодорхойгүй байгаа аж.
Харин жуулчны бааз нь 1994 онд хувьд шилжсэн бөгөөд маш олон хүний эзэмшилд байдаг. Одоо Төв аймгийн нэгэн банк бус санхүүгийн байгууллагын эзний хүү хариуцаж ажиллуулдаг гэдгийг энд олон жил аж төрсөн хүмүүс ярьж байв.
Энд уулзсан хүмүүс зам, гүүрийг яаралтай засварлах шаардлагатай байгааг сониноороо дамжуулан уламжилж өгөхийг хичээнгүйлэн захисан юм.
БУРХАН БҮТЭЭГЧДИЙН ЗҮРХЭН ТОЛЬТ
Бид Манзушираас хөдөлж, Төв аймгийн Борнуур сумын зүг хүрдээ мушгилаа. Амралтын нэг өдрөө амар амгалан, байгалийн үлэмж тансагт өнгөрөөхийг хүссэн хүмүүсийн хамгийн их очдог Аглаг бүтээлийн сүм бидний дараагийн зогсоол. ...Төв замаас салаад таван км гаруй яваад Асар хаалганд тулж ирлээ. Зочдыг хаалганаас урьтаж угтдаг багшралдсан олон автомашины нэг нь ч энд алга. Сүмийн доохно зориулалтын зогсоолын талбай зассан тул зочид машинтайгаа дээшээ явах боломжтой болжээ.

Нар хэвийх яагаа ч үгүй. Илч нь төөнөсөн хэвээр. Харин Далийн амын нарсан ойд цас нь хайлах болоогүй аж. Ойн захдаа ч хайлж амжаагүй байлаа. Бүтээлийн сүм өөд алхангаа сүрлэг хадан тогтоцыг бишрэн явахад уулын амнаас үл ялиг жавартай салхи сэвэлзэж, ойн таатай үнэр сэнгэнэнэ. Зогсоолын дээхнэ худаг, эсрэг талд нь боловсон ариун цэврийн байгууламжтай байх бөгөөд дээшээ дахиад хэсэг явахад зоогийн газар байв. Хүний хөл одоо л нэмэгдэж буй тул зоогийн газар хараахан онгойж амжаагүй байна. Гэхдээ өдийд өдөртөө 100 орчим хүн тогтмол ирж буй аж.
Замын хоёр талаар хашаалсан хадаг биднийг мөргөлийн зам руу хөтлөв. Бараг хоёр км үргэлжлэх энэ замд уйдна гэж үгүй. Байгалийн тогтоцыг ашиглан бурхан хийгээд лус савдгийн эзэд, сахиуснуудыг гайхамшигтай урнаар амилуулсан нь хүмүүсийн хэлдгээр энхжингийн орон лугаа. Ийн нэрлэх нь бурхан багшийн намтрыг бүхэлд нь харуулсан байгалийн энэ музейд хүмүүс тааваараа бясалгаж, оюун санааны амар амгаланг эдэлдэг болохоор тэр биз ээ.
Зам нь сул шороотой, өгсөж, уруудсан тул хүмүүсийн аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс тусгай чулуугаар засаж буй аж. Бидний замд тусгайлан жижиглээд орхисон чулуун бэлдэц хоёр ч удаа тааралдав. Мөн хүмүүсийг цай, сүү, идээ будаагаар үзмэрүүдийг бохирдуулахгүй байхыг анхааруулсан санамж үе үе таарах агаад, зарим хэсэгт нь цахиур чулуугаар зориулалтын сав барьжээ.
Зуун мод нь уулын ганц ам гэхэд хариуцах эзэн олонтой ч хөсөр хаягджээ
Бид Бүтээлийн сүм, мөргөлийн замыг үзэж сонирхсоны дараа Г.Пүрэвбат гуайтай мэнд мэдэхээр лаврингийнх нь гадаа хэсэг хүлээв. Удсан ч үгүй хүрэн дээлээ сугалдаргаласан, биерхүү эр нууруугаа үүрэн дөхөж байхыг лавшруулан харвал Г.Пүрэвбат гуай байлаа. Аглагийн байгальд идээшиж буй шувууддаа бүл нэмэхээр алс холоос захисан хар нугасаа дөнгөж хүлээж аваад ирж буй нь энэ. Түүнтэй амар мэнд мэдэлцээд сүмийн бүтээн байгуулалтын талаар яриулсан юм.
Тэрбээр хүн төрөлхтний зорьж очдог Таж махал, Тайландын гайхамшигт суварга, Бирмийн 100 метр өндөр Алтан суварга, Истанбулын сүм шиг байгууламж Монголд байгуулахыг зорьж буйгаа хэлсэн.
Хамгийн гол нь нэгдсэн зохион байгуулалт, хариуцах эзэнтэй байвал монголчууд хийж бүтээж чаддаг болсон гэдгийг бахархан ярьсан юм. Аглаг бүтээлийн сүмийн ажлыг 2011 оноос эхэлсэн. Гэхдээ Дорноговийн Улаанбадрах хийд, Есдүгээр богдын занданшуулсан шарилыг янзалж хоёр жил завсарласан. Шавь нартайгаа нийлээд дөрвөн жил ажиллаж буйгаа ярив.
Мөн бөхчүүд, боксынхон гээд тамирчид ирж, сайн дураараа тусладаг гэв. Цэвэр агаарт буяны ажил хийнгээ хүчний бэлтгэлээ базаахдаа тамирчид дуртай байдаг аж. “Хамгийн гол нь сайн хооллох хэрэгтэй. Манайх ачаалалтай үед гурван гал тогоо зэрэг ажиллуулдаг” хэмээн сүмийн тэргүүн ярив. Хөгшин нарсыг огтлохгүй гээд дээврийг нь цоолж барьсан ясан чимэгт сахиусны төмөр сүмд Г.Пүрэвбат гуай биднийг дагуулан орж, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулав. Бүтээлийн сүмийн баруун урд байрлах энэ сүм шашныг хамгаалагч 10 хангал гэгдэх Балданлхам, Очирваань, Жамсран гээд догшин сахиуснуудын өргөө аж. Бурханч лам “Сахиуснуудыг шавраар урлаж байна. Гол урлаач нь энэ” хэмээн биерхүү, бор залууг заав. Тэрбээр олон жил хамт ажиллаж байгаа шавь нарынх нь нэг аж.
Мөн бидний аялалд хачир нэмэх нэгэн сонирхолтой байгууламж танилцуулсан нь Содон судлалын музей. Төмөр сүмийн урд байрлах Содон судлалын музейн байр умгар хэдий ч доошоо гурван давхар үргэлжилнэ. Үлгэр домогт л байдаг гэмээр эвэрт морь, эвэртэй тэмээ буюу буган хандгай, таван толгойтой нэг сүүлтэй загас, цагаан тарвага зэрэг амьтан жинхнээсээ байдаг гэдэгт энэ музейд орж ирээд өөрийн эрхгүй итгэв. Байгаль эх хэчнээн баялаг, давтагдашгүй болохыг илтгэх энэ мэт үзмэрүүдээр сүсэгтэн, жуулчдын мэлмийг баясгах цаг тун удахгүй гэдэг нь энд өрнөж буй бүтээн байгуулалтаас илт. Эндэхийг сонирхож буй баясагчдын дундаас 50 гаруй насны нэгэн эгч “Гурван жилийн өмнө ирж байсантай харьцуулахад үзэж харах зүйл олон болж, улам ч өнгө засчээ” хэмээн ярьсан юм.
Аглаг бүтээлийн сүмтэй адил жилээс жилд өнгө засаж, жуулчдад үзүүлэх үйлчилгээ, зам харгуй, дэд бүтцээ сайжруулж буй Хамрын хийд, Амарбаясгалант хийдийг үзэх гэж хэдэн зуун км хол замыг гадаадын байтугай дотоодын жуулчид зорьдог.
Морины туурайгаар дэлхийг тамгалсан нүүдэлчдийн түүхийн салшгүй хэсэг болсон шашны дурсгалтай танилцахаар манайд ирсэн гаднын жуулчдын нэлээдгүй хэсэг сүм хийдийг зорьдог юм билээ. Тиймдээ ч хоёр мянганы тэртээгээс Монгол нутагт дэлгэрсэн бурхны шашны сүм хийд, бүтээн байгуулалт гэдэг өнөө цагт манай улсын “үл үзэгдэгч” экспортын тулгын чулууны нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэтэл улсын гэх статустай нь бөхөж, хувийнх нь бадарч буйг Манзуширийн хийд болон Аглаг бүтээлийн сүмд өнгөрүүлсэн хагас өдөр бэлхнээ илтгэж буй.
З.Цэлмэг