БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Kaisa Group Holdings” энэ долоо хоногт дефолт зарлах эсэхээ шийдвэрлэхээр болж байна.
“Kaisa Group Holdings” 12 дугаар сарын долоонд хугацаа нь дуусах 400 сая ам.долларын бондоо шинэ бондоор солих саналыг хөрөнгө оруулагчдадаа тавьсан аж. Шинэ бондын эргэн төлөгдөх хугацаа нь 18 сарын дараа юм байна. Хөрөнгө оруулагчдын 95 хувь нь зөвшөөрвөл санал дэмжигдсэнд тооцох ажээ. Хэрэв энэ санал батлагдахгүй бол “Kaisa Group Holdings” бондын эргэн төлөлтөө хугацаанд нь хийж чадахгүйд хүрнэ гэдгээ мэдэгдсэн байна.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниуд 12 дугаар сард 2.1 тэрбум, ирэх оны нэгдүгээр сард 6.1 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Аравдугаар сард БНХАУ-ын дөрвөөс доошгүй үл хөдлөх хөрөнгийн компани дефолт зарлажээ.