gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Түвшинбаяр: Нүхэн жорлон ихтэй газар гүний худаг гаргах нь эрүүл мэндэд маш хортой

Д.Азжаргал
Нийгэм
2021-06-23
340
Twitter logo

Хөрсөн дэх бүх зүйлээр хүн амьсгалж байдаг учир хөрсний бохирдол яг л агаар шиг хүн бүрд хамаатай асуудал юм. Энэ тухай газар зүйч Х.Түвшинбаяртай ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд бороо их орж, хотын зарим зам үерт автлаа. Үерийн ус хөрсийг яаж бохирдуулдаг вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөд дулаарал их нөлөөлж байна. Сүүлийн үед ширүүн, хурдан урсгалтай бороо орж үер болж байгаа нь шороо тоос, хогийг зөөж байна.

Манай томоохон голууд Хангай, Хэнтийн уулархаг бүсээс  урсаж ирдэг. Замдаа Дунд, Сэлбэ, Улиастайн голтой нийлж, гэр хороолол болон үйлдвэрийн хог хаягдлыг хамж, нийслэл рүү оруулж ирж байна. Голын өнгө улаан шар болж өөрчлөгдөж байгааг анзаарч байгаа байх. Гэр хорооллын модон жорлон, угаадсыг мөн зөөвөрлөж, том гол руу цутгана. Үерийн дараах ус татарч, хөрсөнд шингэсний дараа засмал замуудад шороо тогтчихдог шүү дээ. Энэ нь салхиар үлээгдэн, хотын агаарыг бохирдуулна. Мөн үерээс үлдсэн шороо тоосыг хүн, машин техникийн хөдөлгөөнөөр зөөвөрлөж орчныг бохирдуулдаг.

-Хөрс нь агаар шиг хүн бүрд хамаатай асуудал байтал хавар болохоор л хөрсний бохирдлыг ярьдаг гэлээ?
-Дулаарлын нөлөөгөөр ой мод, ургамал улам сийрэг болж байна. Мөн чийг нь хөрс рүү гүн нэвчихгүй байна. Салхи шуурга дэгдэхэд хатаж, шинээр гуу жалга гарч, хөрс эвдэрч байна. Энэ тэндгүй нүхнүүд үүсэж, эдгээрт цаас, мод, төмөр зэрэг хаягдлууд дүүрч, салхи гарахад буцаад орчиндоо тархдаг.

-Газрын хөрсөн дээрх хуурай нойтон хог хаягдлаар хөрс бохирддог гэх ойлголт түгээмэл. Хөрсийг бохирдуулагч өөр ямар хүчин зүйлс байдаг вэ?
-Хавар зун болохоор л агаарын бохирдол гэж яриад олон жил болж байна. Өвөл болохоор хүн амьтны хөдөлгөөн багасдаг бол хавар, зун эсрэгээрээ хөдөлгөөн ихэсдэг. Энэ нь агаар болон хөрсний бохирдолд нөлөөлдөг. Хөрсийг бохирдуулагчийг хатуу, шингэн, аюултай хог хаягдал гэж ангилдаг. Суурин газруудад аюултай хог хаягдал элбэг. Дээр нь энд хүний болон техникийн хүчин зүйл хөрсийг гол бохирдуулагч юм. Техник ашиглан барилга байгууламж, далан барих нь техникийн үйлдэл. Мөн суваг шуудуу гаргачихаад нөхөн сэргээхгүй байна. 

Гэр хороолол, үйлдвэржилт ихтэй СХД, ХУД, БЗД-т хөрсний бохирдол ихтэй. 

-Манай орны хувьд хөрсийг гол бохирдуулагч юу вэ. Үүнийг хэрхэн багасгах вэ, ямар арга хэмжээ авч байна  вэ?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал их нөлөөтэй. Түүнчлэн дээр хэлсэн хүн, техникийн нөлөө болон тогтворгүй байдал гэж хэлж болно. Хөрсний бохирдлыг багасгахын тулд тогтвортой байдал, хамтын ажиллагаа, нөхөн сэргээлт, ойжуулалт ногоон бодлого баримтлах ёстой.

-Агаар дахь хорт хийнүүд хөрсөнд бууж хөрсийг бохирдуулаад эргээд агаарт цацагддаг гэж ойлгосон. Хотын экосистемийн бохирдолт гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?
-Хотын эко систем алдагдаад олон жил болсон. Нийслэлийн нэг иргэнд ногдох талбай гэж бий. Өөрөөр хэлбэл байшин, орон сууц, гэр хорооллын нягтралыг хэлж байгаа юм. Энэ сүүлийн жилүүдэд маш их алдагдсан. Хотын захиргааны байгаль орчноо хамгаалах бодлого, газар олголт, барилгажуулалтад стандартыг баримтлах ёстой. Гэр хорооллыг нэгдсэн сүлжээнд оруулж, орон сууцжуулах хэрэгтэй. Иргэд хот суурин газрын хөрсний ариун цэврийн шаардлагад нийцэж аж төрөх чухал.

-Суурьшмал бүсийн газрын хөрсний бохирдлыг хэзээ, хэрхэн шинжилдэг вэ. Үнэлгээ ямар гардаг вэ?
-Үүнийг дөрвөн улиралд шинжилдэг. Өвөл цасны дээжийг авч, тусгай лабораторид шинжлүүлнэ. Үнэлгээг бүсээр нь гаргаж холбогдох газруудад тухай бүрд нь хүргүүлдэг юм билээ.

-Хөрсний бохирдол ихтэй дүүрэг, бүс нутгуудыг нэрлэхгүй юу. Нарантуул зах орчимд Аммоний азот их байна гэж уншиж байсан
-Гэр хороолол, үйлдвэржилт ихтэй СХД, ХУД, БЗД-т хөрсний бохирдол ихтэй. Тодруулбал Налайхад цемент, шохой, чулуу болон нүүрсний ордууд их, ХУД арьс ширний үйлдвэрүүд ихтэй. Арьс ширийг химийн бодисоор угааж, Туул гол руу хийчихдэг. Сонгино, Биокомбинат, Алтанбулаг хэсэгт Туул гол хамгийн бохирдолтой. Хотын төв бүсэд хөрсний бохирдол бага ч салхиар зөөвөрлөгдөх учир нийслэлийн бүх иргэнд хамааралтай болж байгаа юм. Гурвалжингийн гүүр хавьд цемент шохой, барилгын материалын үйлдвэр ихтэй бөгөөд материалаа гадаа ил байлгадаг тул агаарт тархаж, хүн амьтны нүд, ам руу орж хордуулж байна.

-Хөрсний бохирдлыг хэрхэн ангилдаг вэ?
-Онц сайн, дунд, муу, маш муу гэж ангилдаг. Горхи, Тэрэлжийн ойн бүс онц сайн хөрстэй бол хотын хөрс маш мууд ордог. Хог, нунтаг шороо хаана байна тэнд хөрсний бохирдол их байна гэж ойлгох хэрэгтэй. Дээр нь гэр хорооллын модон жорлон, угаадас орно. Өвөл болохоор айлууд гудамжиндаа угаадсаа асгачихдаг. Үүн дээр нь хүүхдүүд гулган тоглож, тэр хувцастайгаа ор дэр, дэвсгэр дээгүүрээ гүйдэг. Мөн хөлдсөн угаадас хавар хайлж, улмаар агаарт тархдаг. Тэгэхээр энэ шороо тоос үс, хувцсанд шингэнэ. Үүгээр бид амьсгалж байна гэсэн үг шүү дээ. Нарийн тоос салхи болон хүний хөл, авто машины дугуйнд наалдаж тархдаг. Машин, нийтийн тээвэр хаа сайгүй л явна. Магадгүй, таны гэрийн хажууд машинаа угаалгаж байгаа шүү дээ. Хотын төвд байгаа машин угаалгын газруудыг нүүлгэх гээд дийлэхгүй байгаа бололтой.

-Хөрсний бохирдлоор халдвар дамждаг гэлээ?
-Хамгийн түгээмэл нь гэдэсний халдвар. Агаар дахь бохир тоосоор амьсгалснаар уушгины өвчин, ходоод гэдэс, чих хамар хоолойн өвчлөл үүсгэнэ. Сүүлийн үед хотын иргэд хуурай ханиалгах зовуур, илэрч байна гэж байна. Хөрсний бохирдол салхи, ус, агаараар маш хол зөөвөрлөгдөх боломжтой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын гүний усны түвшин доошилсоор байна. Усны мэргэжилтнүүд 2040 он гэхэд урсгал ус багасаж, цэвэр усгүй болох аюултайг анхааруулсаар байна. Тиймээс БОЯ, Хотын захиргаатай хамтран гэр хорооллыг барилгажуулж, халуун хүйтэн усны шугамд яаралтай холбох шаардлагатай.

Мөн сүүлийн үед хөрсний гол бэхжүүлэгч ургамлын бүрхэвч маш их эвдэрч байна. Мод тариад байгаа ч дараах хүчин зүйлсээс болж үр дүн муу байна. Үүнд:

  1. Арчилгаа хийхгүй байна
  2. Хотын захад тарьсан модыг мал иддэг
  3. Өвөл иргэд түлшинд хэрэглэдэг
  4. Тохирсон сортынх байгаа эсэхийг хянахгүй байна.

-Хөрсний бохирдлын хор нөлөөнд хэн илүү өртөж байна вэ?
-Томчууд гайгүй байлаа гэхэд дархлаа суларснаас хүүхдүүд харшил, аливаа өвчлөлд маш өртөмтгий, эмзэг болж байгаа юм шиг санагдаж байна. Тэр бүү хэл гүний болон урсгал ус бохирдож байгааг Туул голын загас, жараахай алга болсноос харж болно.

ЗУСЛАНД ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХДАА ХӨРШИЙНХӨӨ НҮХЭН ЖОРЛОНГИЙН СТАНДАРТАД АНХААРАЛ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

-Хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах тухай зөвлөмж хэлж өгөхгүй юу?
-Төр болон хувийн хэвшил, олон нийт нэгдсэн бодлоготой байх ёстой. Иргэд санаачилгаараа мод тарихдаа ойн газар, байгаль орчны мэргэжлийнхнээс зөвлөгөө авч, хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байх болов уу. Тухайлбал, мод амьтай учраас эр эм гэж бий тул хослуулж тарих учиртай юм. Улаанбаатарыг тэлэх хэрэггүй, даац хэтэрсэн тул газар олголтыг зогсоох хэрэгтэй.

Хоёр иргэн газар аваад байшин барилаа гэхэд нэг нь өндөрлөг газар жорлонгоо барьж, нөгөө нь нам дор хэсэгт худаг гаргадаг. Бороо орж хөрсөнд суулт үүсэж, ус хөрс рүү нэвчинэ. Хөрсөн дэх ус хүний судас шиг судлуудаар урсаж байгаа шүү дээ. Ингэхээр гүний худгийн ус жорлонгийн ялгадсаар бохирдох эрсдэлтэй. Зуслан болон гэр хорооллын айлууд жорлонгийн нүхээ цементэлж, дүүрвэл соруулдаг байх учиртай. Нүхэн жорлонг стандартын дагуу барихгүй бол та бохир ус ууна л гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь нэг хүний болон нэг өрхийн асуудал биш. 

Мод тарьж, байгальд ээлтэй төхөөрөмж, нано технологи ашиглаж буй байгууллагуудыг урамшуулах хэрэгтэй. Тэдэнд газар өгмөөр байгаа юм.

Ус болон ойн бүсээс хэр зайд барилга барих ёстойг хуульд заасан. Гэтэл модон дотор барилга барих зөвшөөрөл өгчихдөг. Ингэхээр хөрс сүйдэж, ургамал ургахгүй байна. Монгол орны ойн ихэнх нь хөгшин, шатсан болон хорхой шавжид идүүлсэн. Залуу ой маш бага.

Ногоон бодлогыг яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Хуучин Байгаль орчин ногоон хөгжлийн яам гэж байсан нь үүнд анхаарч байсны жишээ гэж болно. Дэлхийн хөгжилтэй орнууд байгаль орчин, эко системдээ нэн тэргүүнд анхаарч байна. Мод тарьж, байгальд ээлтэй төхөөрөмж, нано технологи ашиглаж буй байгууллагуудыг урамшуулах хэрэгтэй. Тэдэнд газар өгмөөр байгаа юм. Арьс шир, хайрга дайрга, цементний үйлдвэр, элсний ордуудыг хотоос нүүлгэх хэрэгтэй. Цемент яг л гурил шиг нарийн ширхэгтэй. Дээр нь эдгээр үйлдвэр дахин боловсруулсан бус ундны цэвэр ус хэрэглэдэг. Тухайлбал, үйлдвэрүүд борооны усыг хуримтлуулан дахин ашиглаж болно. Гэтэл ихэнх нь гүний худаг гаргаж, арьс шир угааж, шавар зуурч байгааг зогсоох шаардлагатай. Хөгжингүй орнуудад эл үйлдэлд өндөр торгууль оноодог.

-Иргэдийн байгальд ээлтэй боловсролыг дээшлүүлэхийн тулд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Шат шатандаа сурталчилгаа сайн явуулах чухал. ХУД эко дүүрэг болно гэж зарласан ч урианаас өөр юм байхгүй. Дарга нар үг хэлж, хэдэн мод тарьж, зурагтаар хэсэг гарснаас хэтэрсэнгүй. Хүн бүр эко боловсрол эзэмшихийн төлөө хичээх хэрэгтэй. Энэ нь экологи гэдэг үгээ ойлгохоос эхэлнэ. Эко гэж байгаль орчноос хамаарсан амьдрал байгааг хэлээд байгаа юм. Ургамал амьтан, агаар усыг экосистем гэж хэлнэ. Заавал усгүй болсны дараа энэ тухай бодолцоно гэвэл хэтэрхий оройтсон байх болно. Бид энэ хэвээр байгальдаа ээлгүй амьдарсаар байвал агаар ч үгүй болно.

Налайх, Багануур, Бага хангайн дэд бүтцийг хөгжүүлэх учиртай. Хөгжил байхгүй газар руу хэн нүүхийг хүсэх вэ?

Ойрын жилүүдэд гол ширгэж, хөрс рүү шургаад алга болж байна. Хэд хоног бороо ороход Улиастай болон Дунд гол овоо урсацтай боллоо. Монгол орны ихэнх гол мөрөн борооны уснаас эх авдаг. Бороо сайн орвол гол горхи сайн урсана. Энэ хэрээр ургамал амьтан, хөрсөнд тустай.

Дээр нь төрийн тогтвортой бодлого маш чухал. Нэг дарга гарч ирээд хотын бүсэд мод тарьцгаая гэж байтал нөгөө нь огт өөр юм хэрэгжүүлнэ гэх нь иргэд болон улсыг хохироож байна. Хөрсний бохирдлыг багасгахын тулд хүнээс шалтгаалах олон зүйл байна. Тухайлбал, барилгаа горимын дагуу барих ёстой. Орон сууц бүр ногоон байгууламжтай байх учиртай. Төслөө стандартын дагуу хийж батлуулдаг ч бодит байдал дээр өөрөөр барьчихдаг. Улсын комисс үүнийг зөвшөөрөхгүй байх нь бүхэл бүтэн хотын иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд тустай хэрэг болох юм.

Хаа сайгүй стандартын бус байшин барилга шахцалдуулан барьчихаар хотын нягтрал ихсэж, хөрсний бохирдол нэмэгдэнэ гэсэн үг. Хотын агаар болон хөрсний бохирдол яагаад ийм их байна вэ гэхээр Улаанбаатарыг байгуулахдаа 500 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс илүү гарсан тохиолдолд дагуул хотыг барих ёстой байтал үүнийг шийдээгүй нь хөрс болон агаарын бохирдлын гол шалтгаан юм. Одоо хотыг тэлэх ямар ч боломжгүй. Иймээс Налайх, Багануур, Бага хангайн дэд бүтцийг хөгжүүлэх учиртай. Хөгжил байхгүй газар руу хэн нүүхийг хүсэх вэ?

Нөгөөтээгүүр хотын иргэн болохыг хүссэн иргэдэд маш өндөр шаардлага тавьдаг болох ёстой юм. Энэ бүгдийг хэрэгжүүлж байж хотын нягтаршил буурна. Үүнийг дагаад хөрс, орчны бохирдол, түгжрэл  багасна. Одоогоор Улаанбаатарт 2 сая орчим хүн амьдарч, 3 сая гаруй хүн ирж очиж байна. Аймгуудын төвүүдэд мөн хөрсний бохирдол нэмэгдэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан