УОК-оос номын сан, кино театруудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл хангасан талаар танилцуулсан. Энэ талаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гурван номын сангаас тодрууллаа.
МУИС-ийн номын сагийн захирал Г.Цэрэн "Бид номын сангаа бүрэн хаагаагүй. Тавдугаар сард танхимын үйл ажиллагаагаа нээсэн. Зуны турш дөрөвдүгээр давхарт байрлах “Эрдэм шинжилгээний уншлагын танхим”-ыг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан ажиллуулж байна. Номын сан хаасан үед уншигчдад хүндрэл үүсдэг учраас номыг гэрээр олгохын сацуу цахимаар хүргэсэн. Энэ сарын сүүлээр бүх уншлагын танхимаа нээнэ” гэв.

Үндэсний номын сангийн Уншлага, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Баярлах “Номын сан хаалттай байсан нь уншигчид, судлаачдын оюуны хэрэгцээг тодорхой хэмжээгээр хохироолоо. КОВИД-ын нөхцөл байдалд тохируулан соёл урлагийн болон ном унших үйлчилгээг явуулах нь нэн шаардлагатай. Өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн соёл урлагийн газар, номын сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Хариуцлагын гэрээг дурдсан боловч одоогоор байгуулаагүй байна. Тавигдах шаардлага, бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн юм. Нөхцөл байдалтай хэрхэн уялдах, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад ямар дүрэм, журам шаардлагатай талаар ярилцан, бэлтгэлээ хангаад байна. Тухайлбал, ном олон хүний гар дамжин халдвар тархах эрсдэлтэй учир ариутгагч тоног төхөөрөмж бэлдсэн.
Манай номын сан 112 ажилтантай. Бид үндсэн гурван танхимаар өдөрт 60-80 хүнд үйлчилнэ. Цагийн хуваарийн хувьд 09.00-15.00 цаг болж богиноссон. Уншигч хооронд хоёр метрийн зай бариулахын тулд ширээгээ дугаарласан.
Нэг уншлагын танхимыг 30 хувийн дүүргэлттэй ажиллуулах ёстой гэсэн. Тиймээс бид өнөөдрөөс утсаар урьдчилсан захиалга авч, нэг хүнд гурван цагийн хязгаартай үйлчилнэ. Утсаар цаг авах үед хоёр тунд хамрагдсан гэрчилгээ, халдвар аваад эдгэсэн бичиг зэргийг авчрах санамж, зөвлөгөөг өгнө. Мөн амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй. Номоо хайхын тулд компьютер ашиглан каталоги шүүдэг учир нэг удаагийн бээлийтэй ирэх шаардлагатай. Үүдэнд бүртгэх, уншигчийн үнэмлэх шалгах болон асуумж бөглүүлнэ.
Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг нэн түрүүнд баримтлах шаардлагатай” гэв. Та Үндэсний номын санд номын захиалга өгөх бол 70112396 утсаар холбогдоорой.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “Монгол Улсын хэмжээнд 1500 гаруй номын сан бий. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой бүх номын сан үйл ажиллагаагаа нээнэ. Тиймээс хариуцлагын гэрээг шат дараалалтайгаар хийх байх. Одоогоор бид хариуцлагын гэрээ байгуулаагүй. Бэлтгэлээ бага багаар хангаж байна. Өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтын үеэр номын сангууд үйл ажиллагаагаа нээсэн тохиолдолд баримтлах дүрэм, журам, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих болон шаардлагатай зүйлсийн тухай ярилцсан. Манай номын сангийн дээд удирдлага Нийслэлийн засаг даргын тамгын газар.
Тиймээс Нийслэлийн онцгой комисс нээх шийдвэрийг өгнө, тэр үед бид үйл ажиллагаагаа эхэлнэ. Номын сангууд үйл ажиллагаа явуулахад ном ариутгагч төхөөрөмж, ариутгагч хаалганууд хэрэгтэй байна. Эдгээрийг шийдсэн үед ажлаа эхлэх боломжтой. Нээсэн тохиолдолд уншигч, үйлчлүүлэгчийг 30 хувийн дүүргэлттэй хүлээн авна. Мөн заавал вакцины хоёр тунд хамрагдсан байх шаардлагатай” гэж хэллээ.