gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Ерлан: Эмнэлэггүйн улмаас эдгээж чадаагүй сорви, түүнээс үүдэх сэтгэл гутралд санаа зовж байна

Г.Тэгшсүрэн
Эрүүл мэнд
2021-10-30
1326
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1326
Twitter logo
Эрүүл мэнд
2021-10-30
А.Ерлан: Эмнэлэггүйн улмаас эдгээж чадаагүй сорви, түүнээс үүдэх сэтгэл гутралд санаа зовж байна Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний өрөө /2021.10.28/

Түлэнхийн төв гэж үйлтэй байшин байна. Нураана гэж нэг хэсэг удсан бол барина гэсээр арван жил болоод буй, манай улсын хамгийн урт хугацаанд үргэлжилж байгаа бүтээн байгуулалт гэхэд хилстэхгүй.

Газрыг нь зарчихлаа, тендерд ялсан компани нь сураг алдарлаа, төсөв байхгүй л гэнэ. Болж, бүтэхгүй бүхий л асуудал зөвхөн энэ төвийн барилгын ажилд цугларна. Тэгсэн хэр нь Чингисийн музейг нэг л хавар буулгаж, дараа намар нь барьчхаж байна. Бүр "царай муутай" гэх шалтгаанаар буулгасан хөшөөний суурин дээр сарын дараа илүү ганганыг босгов.

Харин Түлэнхийн төв л төсөв бүрийн ард тасарч үлдсээр. Угтаа энэ улсад урлаг соёлоос илүү эрүүл иргэн, эмнэлэг л хэрэгтэй баймаар. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”-ийн барилгад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарсан нь 2011 он. Улмаар Монгол Улсын Төрийн өмчийн хорооны тухайн оны 358 тоот тогтоолоор уг барилгыг актлах тогтоол гаргав.

Ингээд 2012 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс Түлэнхийн төвийг шинэ гэмтэл буюу одоогийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нэг давхар, Гавал тархины тасаг руу шилжүүлсэн. Түлэнхийн төвийн хамгийн анхны нүүдэл энэ. Энэ нүүдлээс хойш энэ эмнэлэг хажуу өрөө "хөлсөлсөөр" даруй арван жил өнгөрчээ.

Хоёр дахь нүүдэл хороолол тийш чиглэж "Мөнгөн гүүр" эмнэлгийн халаасны өрөөг түрээслэв. Уг эмнэлгийн нэг жигүүрийг сард 28 сая төгрөгийн түрээс төлөн хоёр жил ажиллалаа. Ийнхүү байргүйн улмаас хоёр жилд 672 сая төгрөгийн түрээс төлсөн ч барилгын ажил эхлээгүй хэвээр л.

Гэтэл "Мөнгөн гүүр” эмнэлгийн захиргаанаас 2014 оны наймдугаар сарын 5-ны өдөр Түлэнхийн төвийнхөнд аравдугаар сарын 1-ний дотор багтаан байраа суллах шаардлага тавьжээ. Ингээд Эрүүл мэндийн яамны удирдлагууд, ГССҮТ-ийн захиргаатай зөвлөлдсөний дүнд Түлэнхийн төв Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эргэн ирэв. Ийнхүү өвчтөнөө ортой нь зөөсөөр гурван жил өнгөрөхөд 70x42 хэмжээтэй долоон давхар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шинэ эмнэлгийн суурь ч тавигдаагүй хэвээр.

Ашгүй, Кувейтийн Засгийн газрын санхүүжилтээр шинэ Түлэнхийн төвийн барилгын ажил албан ёсоор 2017 онд эхэллээ. Гэсэн ч санхүүжилт байхгүй, тендерд шалгарсан компани ажлаа хийхгүй байна, газрыг нь худалдаад, орон сууц барилаа зэрэг бүтэл муутай бүүр түүрхэн мэдээлэл хөвөрсөөр байв. Энэ хооронд Түлэнхийн төв дахин нэг нүүдэл хийж ГССҮТ-ийн нэг давхраас дөрвөн давхарт гарав. Шалтгаан нь нэг давхрын 60 ортой тасгийг засварлах болсон тул тус төвийн хүүхдийн тасгийн А, Б жигүүрийн нэгд 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

XI хороололд байрлах хуучин барилгаасаа гарахаас өмнө Түлэнхийн төв 150 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол ГССҮТ-ийн нэг давхарт очсоноор 60 орон дээр 80 хүн багтаах төлөвлөгөөтэй ажиллав. Харин өнөөдөр энэ тоо улам багасаж 30 оронд 40 хүн багтаах "даалгавар" гүйцэтгэж байна.

"ХӨӨЕ, СОРИВТ ОО ГЭХ ШОГЛОЛТ, СЭТГЭЛ ГУТРАЛД САНАА ЗОВЖ БАЙНА"

Түлэнхийн төвийн их эмч, А.Ерлан  /2021.10.28/

Түлэнхийн төвийг нураахаас эхлээд дөрвөн нүүдлийн нүүр үзсэн, энэ эмнэлэгт арав гаруй жил ажиллаж буй их эмч, А.Ерлан "Манай төв өнөөдрийн байдлаар 30 ортой орон дээр 40 хүн багтаан эмчлэх зорилготой ажиллаж байна. Микроны арын суудалд дөрвүүлээ суучхаад байхад "Юун сүртэй юм, тавуулаа чихээд суучих" гээд байдаг сан. Зүйрлэвэл ийм л зарчмаар ажиллаж байна. Бүр микроны арын суудалд зургуулаа сууж явна. Нэгээс нөгөө рүү нүүсээр байтал нэг мэдэх нь арван жил өнгөрсөн байна" гэж ярилаа.

Түлэнхийн төв тусдаа байртай байхдаа:

  • Түлэнхийн дараах эмчилгээ,
  • Нөхөн сэргээх физик эмчилгээ
  • Идээт шарх буюу тухайн хүний биед үүссэн, идээлсэн шарханд үрэвслийн эсрэг эмчилгээ, мэс заслууд,
  • Нохой болон могой зэрэг амьтанд хатгуулсан, хазуулсан хүмүүсийг хүлээн авч эмчилдэг байв.

Харин одоо багтаамжгүйн улмаас түлэнхийн дараах нөхөн сэргээх буюу сорвижилтыг арилгах, гоо сайхны түвшний мэс засал огт хийгдэхгүй байгаа аж. Улмаар сорвитой Монгол ирээдүй бий болж буйд их эмч санаа зовниж явдгаа хэллээ.

Түлэгдэлтийн улмаас жилд ирж буй 4000 хүний 2800-3000 нь 0-5 насны хүүхэд байдаг аж. Тиймээс хүүхдүүдийн ирээдүйд анхаарч нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслыг цаг хугацаанд нь хийх нөхцөлийг бүрдүүлээд өгөөсэй гэх чин хүслээ А.Ерлан эмч учирлав.

ХҮНИЙ НЯЛХ ҮРИЙГ ХОНГИЛД ХЭВТҮҮЛЭХЭЭР СЭТГЭЛ ӨВДДӨГ

Түлэнхийн төв /2021.10.28/

Тэрбээр "Түлэгдэлт хүний биед үлддэг маш тод толбо. Бид батгаа шахаад тольдоход яаж харагддаг билээ. Гэтэл нүүр, гар, хөл нь сорвижилттой хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөхөөс эхлээд олон сөрөг, үр дагавар бий. Хүүхдүүд өөрөө ч мэдэлгүй үеийнхнээ шоглоно, "Хөөе сорвит оо" гэнэ. Үүнээс үүдэн сэтгэл гутралд орж, нийгмээс өөрийгөө тусгаарлана. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд сэтгэл гутралд их ордог. Тэгэхээр бид өнөөдөр дан ганц эмчилгээ ярих биш ирээдүйгээ анхаармаар байна.

Түлэнхийн дараах үлдэц буюу хүний насан туршийн асуудал сорвижилт. Энэ асуудлыг шийдэх нөхөн сэргээх мэс засал орны хүрэлцээгүйн улмаас зогсонги байдалд орсон. Нэн яаралтай, ганц нэгхэн хүүхдэд л нөхөн сэргээх мэс заслыг хийж байна. Тэгэхээр түлэгдсэн, сорви тогтсон хүмүүсийн ирээдүй бүрхэг болж эхэллээ. Үүнийг тодотгож буй шалтгаан нь хүүхэд хөл, гараа түлэх тохиолдол маш их. Үүнээс болоод хуруунууд нь тэнийхгүй, нугалрахгүй болох нь олон. Тодорхой хугацааны дараа мэс засал хийсэн ч үр дүн нь буураад эхэлдэг.

Тухайлбал түлэгдсэнээс нэг жилийн дараа эхний хагалгаа хийгдээд явах ёстой. Гэтэл өнөөдөр бид нөхөн сэргээх мэс засал хийе, түлэнхийн дараах асуудлыг шийдье гэхээр орны асуудлаас эхлээд нөхцөл нь хангагдах ямар ч боломжгүй. Шинэ хүмүүсээ хэрхэн багтаах тухай толгой гашилгаж буй бидэнд нөхөн сэргээх эмчилгээ хийх ямар ч орчин алга. Тийм учраас хүүхдүүдийн ирээдүй хэцүү санагдах юм.

Түлэнхийн төв /2021.10.28/

Зарим иргэнд "Шинэ эмнэлэгтээ ороод таны хүүхдийн нөхөн сэргээх мэс заслыг хийж өгнө, ойрын хугацаанд ашиглалтад орно гэсэн" гэж хэлэхээр хүлээлт үүсчихдэг. Гэтэл гурван сарын дараа нөгөө иргэн эргээд ирэхэд хэлэх үггүй, эмнэлэггүй л сууж байдаг даа. Найм, есөн настайд нь цагаа олсон мэс заслыг хийж чадах юм бол тэр хүнийг сорвигүй эдгээж, ирээдүйг нь, өөртөө итгэх итгэлийг нь өөрчилж чадна шүү дээ. Бид хийх ажлаа бүгдийг хийж байгаа. Гэхдээ орчин нөхцөлгүйн улмаас цаг хугацаа алдаж, мэс заслын үр дүн эргээд сөргөөр нөлөөлөх нь бий.

Орны эргэлтийг хэрхэн хурдан хийж дараагийн өвчтөнөө авах вэ гэдэг бидний хамгийн том асуудал. Эрчимт эмчилгээнд 50-иас дээш хувийн түлэгдэлтэй хүмүүс их ирдэг. Тийм хүнд хүнийг хонгилд хэвтүүлэх шаардлага гарч байна. Бүр хүнд хүн ирэхэд бид түүнийг буулгаж л таардаг. Заримдаа сэтгэл эмзэглэнэ. Айлын жаахан үр, найман сартай хүүхдийг хонгилд хэвтүүлэхэд сэтгэл өвдөнө шүү дээ.

Бас цаана нь амбулатори дээр дараагийн ор гарахыг хүлээж байгаа маш олон өвчтөн бий. Өвдсөн хүн амбулаторийг гурав зориод "Уучлаарай, ор гараагүй байна" гэхэд уурладаг. Эмч нар бид өмнөх өдөр нь "Гурван хүн гарч байгаа, маргааш хүн авна" гэж хоорондоо ярилцаад явтал шөнө дахиад 2-3 хүнд хүн хүрээд ирдэг. Гэтэл цаад талд хүлээж байсан хүмүүс "дараалал дайрууллаа" гээд  эмч, иргэн хоёрын хооронд зөрчил үүснэ. Энэ мэт толгой гашилгасан асуудал их" гэж ярилаа.

АШИГЛАЛТАД ОРООСОЙ ГЭЖ ЗАЛБИРЧ, ОРОХ ГЭЖ БАЙНА ГЭЖ БАЯРЛАЖ, БАЙДАГГҮЙ ЭЭ ГЭЭД ГОМДОЖ Ч ҮЗЛЭЭ

Түлэнхийн төв /2021.10.28/

Шинэ эмнэлгийн байртай болох эмчийн итгэл бүр алдарч орхижээ.

"Түлэнхийн төв тун удахгүй ашиглалтад орох сураг дуулдаад байна" гэхэд ёжтой инээмсэглэж "Анхандаа сарын дараа, жилийн дараа байртай болно гээд баярладаг л байлаа. Одоо бол орсон өдрөө л орлоо гэж бодъё доо гэдэг болсон. Түүнээс өмнө "Түлэнхийн төв ашиглалтад орсон" гэдэг үгийг хэлэх итгэл дууссан. Байр ашиглалтад ороосой гэж залбирч, орох гэж байна гэж баярлаж, бас л байхгүй гэж гомдож ч үзлээ. Салбар, нэгж, төрийн түшээдэд хэлж, ярьж ч явлаа.

Маш олон барилга ашиглалтад орох юм. Манай төвөөс хойш ажил нь эхэлсэн Спортын ордон, Мөсөн ордон гээд маш олон, том барилгууд нээлтээ хийлээ. Манай эмнэлгийн байр л алга. Тэр байранд бид амьдрах гээд байгаа юм биш шүү дээ. Өвчтөнөө яаж зөв, стандартад нийцсэн орчинд эмчлэх вэ гэдэг асуудал болоод байгаа. Энэ миний ярих асуудал биш ч гэсэн тендерд шалгарсан компаниуд яагаад ажлаа хийхгүй байна вэ гэдгийг бодож л сууна" гэлээ.

Түлэнхийн төв өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч нийлсэн 54 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хоёр жижигхэн өрөөнд 12 эмч хуваагдан сууна. "Бид яах вэ, болгоод л байдаг юм.  Харин өвчтөнүүдэд агаарын солилцол маш хэрэгтэй, тэр алдагдаад, агааржуулалт байхгүйн улмаас эмнэлэгт халдвар тархах эрсдэлтэй" гэж эмч нар учирлалаа.

Түлэнхийн төв /2021.10.28/

Өөр нэг жижигхэн өрөөнд гурван ор эгнүүлэн байрлуулж, биеийн байдал хүнд гурван хүн хэвтэж байна. Тэд мөн гурван сахиуртай. Хөл эргэх зайгүй энэ жижиг өрөө Түлэнхий төвийн Эрчимт эмчилгээний тасаг гэнэ. Өрөвдмөөр дүр зураг.

Түлэнхийн төвийн эмч нар олон улсад нэг дугаарт биш ч өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж байгаа бүх мэс заслыг эх орондоо, энэ жижигхэн жигүүртээ хийж байгаа аж.

Илүү хөгжье гэхээр орны хүрэлцээ, эмнэлгийн багтаамж зэрэг ойр зуурхан асуудал тэдний хэтийн зорилгыг дөнгөлчхөөд байгаа гэнэ. Байраар нь, багаж төхөөрөмжөөр нь хангаад өгвөл гадаадад хийгдэж байгаа мэс заслыг бид Монголдоо хийнэ гэж А.Ерлан эмч ярилаа. Ер нь шинэ эмнэлэг нь хурдхан ашиглалтад орвол энэ төвийн эмч нарт бодсон, зорьсон зүйл их гэнэ.

Ойрд сонсогдож байгаа сайн мэдээ гэвэл Түлэнхийн төвийн шинэ эмнэлэгт ашиглах багаж, төхөөрөмжийн тендер зарлагдсан, авсан сураг дуулджээ. Гэтэл өөрсдөө жижигхэн жигүүрт толгой хоргодож буй Түлэнхийн төвийн эмч нарт багаж, хэрэгслийг хаана, хэзээг хүртэл хадгалах вэ гэдэг бас л толгой өвтгөсөн асуудал болов.

Шинэ эмнэлэг хэзээ ашиглалтад орж, Түлэнхийн төвийн эмч, ажилтан, өвчтөнүүд тав дахь нүүдлээ хийх вэ? Харин тэр нүүдэл сүүлийнх байж чадах уу?

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан