Ковидын халдвар гарснаас хойш хүмүүс өдөр тутамд C, D витаминыг өндөр тунгаар хэрэглэх явдал ажиглагдаж байна. Хэрвээ та өвдөөгүй бол эдгээр аминдэмийг хоол хүнснээсээ болон нарнаас авах бүрэн боломжтой бөгөөд өвдөөгүй л бол үйлдвэрийн нэмэлт витамин хэрэглэх төдийлөн шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хоол зүйч хэллээ.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжаваас С, D витамины хэрэглээний талаар тодруулсан юм. Тэрбээр Фэйсбүүк дэх "Хоол зүйч" хуудсыг бусад мэргэжлийн хоол зүйчдийн хамт ажиллуулдаг юм.
Зайлшгүй шалтгаанаар эмчийн заавраар өндөр тунтай С витамин уух нь тухайн хүнд л зориулсан эмчилгээ.
-Хоногт хүнд хэрэгтэй С витамины хэмжээ хэд байх ёстой вэ?
-Хүүхэд, том хүнд хоногт 40-60 мг С витамин хэрэгтэй. Гэтэл хүмүүс одоо 1000 мг-тайгаар хэрэглэж байна. Өндөр тунтай С витаминыг өвдсөн, витамины дутагдалд орсон хүмүүст зориулсан байдаг. С витамин их хэрэглэснээр хордлогод орохгүй ч ходоод үрэвсэх, цээж хорсох магадлалтай.
С витаминыг хоол хүнсээр авах боломж бидэнд бий. Жишээ нь, жүрж, чацарганад С витамин хамгийн ихээр агуулагддаг. Мөн сүү цагаан идээ, гүүний саам, айрагт ихээр агуулагддаг. Эдгээр нь үйлдвэрийн нэмэлт бүтээгдэхүүнүүдтэй харьцуулашгүй өндөр идэвхтэй. С витаминыг халуун бүлээнээр уух нь хүйтнээр нь уснаас илүү сайн дархлаа дэмждэг.
Сүү цагаан идээ, гүүний саам, айрагт С витамин ихээр агуулагддаг.
Витамин С үйлдвэрлэлийн ямар эх үүсвэрээс гаргаж авсан, бие махбодод шингэж шимэгдэхдээ биологийн идэвхт байдлаас хамаараад ашиглалт нь өөр байдаг. Тийм учраас хамгийн үнэт витамин С-гийн эх үүсвэр бол жүрж, чацаргана, аньс гэх мэт жимс ногоонууд юм.

-Өдөрт хэдий хэмжээний D витамин авах ёстой вэ?
-Ийм сайхан нар гарч байгаа зуны улиралд өдөрт 20-30 минут наранд байхад өдөрт авах ёстой D витаминаа авчихдаг. Өглөө оройдоо арьсаа ил гаргаж, богино ханцуйтай цамц, богино өмдтэй явж байх хэрэгтэй. Хүний хоногт авч байх ёстой D витамины хэмжээ нь 400 /IU-international unit/ олон улсын нэгж байдаг. Гэтэл манайхан 4000-5000 IU-тэй витамин D хэрэглэж байна.
Халууны улиралд бодисын солилцоо удааширдаг учраас хүн их өлсөөд байдаггүй. Махны хэрэглээгээ, чихэрлэг ундаагаа багасгах хэрэгтэй
Өвдсөн хүнд тодорхой хугацаанд өндөр тунтай уухыг зөвшөөрнө. Жишээ нь, рахит туссан бага насны хүүхдэд эмчийн заавраар өндөр тунтай D витамин уулгахыг зөвлөдөг. Гэтэл эрүүл хүний биед өндөр тунтай витамин яаж бодисын солилцоонд орж байгааг бид мэдэхгүй. Витамин D ихэдвэл хордлого өгөх аюултай. Бие шарлах, элэг гэмтээх магадлалтай.
-Зуны цагт, ковидын үед хүмүүс ямар хоол тэжээл хэрэглэвэл биед тустай, дархлаа дэмжих вэ?
-Сүү, цагаан идээгээ хэрэглэж, наранд биеэ гаргаж явах хэрэгтэй. Далай багшийн хэлдгээр "Айргаа тааваар уу". Гэтэл айргаа ууя гэхээр цэнхэр хуванцар саванд бүлчихдэг. Хөхүүрийн айраг олддоггүй.
Зуны улиралд хүмүүс махан хоол идэхээ багасгаж, уул хадаар явж, чихэрлэг ундаа уухаа болих хэрэгтэй. Зун бол биеэ цэвэрлэх хоол хүнс хэрэглэх улирал. Их иднэ гэдэг сэтгэцтэй холбоотой. Халууны улиралд бодисын солилцоо удааширдаг учраас хүн их өлсөөд байдаггүй. Өргөст хэмх, улаан лооль гэх мэт шинэ ногоог аль болох майонез амтлагчгүйгээр хэрэглээрэй.
Зун нарны гэрлийг сайн ашиглах хэрэгтэй. Хүүхдүүдээ наранд түлэхгүйгээр, өглөө оройн наранд хөдөлгөөнтэй байлгаснаар витамин D авах боломжтой юм.
Зургийн эх сурвалж: Unsplash.com