Өнгөрсөн наймдугаар сарын 11-нд Тахилтад нээлтээ хийсэн “Makerspace мэдээлэл, технологи, тоног төхөөрөмж хөгжүүлэлтийн төв”-ийн үзэсгэлэн болж шилдэг бүтээлүүдээ шалгаруулж суралцагчиддаа шагнал гардууллаа. Тус төвийг Өмнөд Солонгосын “Гёнгинду” аймгийн хөрөнгө оруулалттайгаар “Комикс” нийгэмлэг хамтран байгуулсан юм. Энэхүү төв нь компьютер болон 3D принтер ашиглан хүссэн дүрс, түлхүүрийн оосор гэх зэрэг эд зүйлээ бүтээх боломжтой юм.
Уг сэдвээр бид Солонгос Монголын харилцааг дэмжих нийгэмлэгийн менежер Т.Хосбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу. Та нийгэмлэгийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай нийгэмлэг хоёр улсын хэрэгжүүлж буй төслүүдийн Монгол дахь талыг хариуцаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд БНСУ-ын Генги аймгийн санхүүжилтээр үүсгэн байгуулсан 3D принтерийн сургалтын төв маань суралцагчдынхаа хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж шагнал гардуулах үйл ажиллагааг 122-р сургуультай хамтран зохион байгуулж байна.
-Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн хүүхэд хамрагдав. Мөн суралцах хүсэлтэй хүүхэд залуус хэрхэн хамрагдах вэ?
-Одоогийн байдлаар нийт 120 гаруй хүүхэд залуус хамрагдаад байна. Харин үзэсгэлэнд 40 гаруй хүүхэд залуус өөрсдийн хийсэн бүтээлээр оролцож байна. “Makerspace мэдээлэл, технологи, тоног төхөөрөмж хөгжүүлэлтийн төв”-ийг сонирхож буй хүүхэд залуучуудад манай төвийн үүд хаалга нээлттэй юм. Comics Mongolia фэйсбүүк хуудсаар бидэнтэй холбогдож болно. Манай төвийн үйл ажиллагаа үнэ төлбөргүй гэдгээрээ маш том давуу талтай.
-Танай төв цаашдын үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү. Уг сургалтын төвөөс гадна өөр ямар нэг сургалт байдаг уу?
-Манайд 3D сургалтын төвөөс гадна арьсан эдлэлийн сургалтын төв байдаг. Тухайн хорооны амьжиргааны түвшин доогуур болон өрхийн орлогоо дэмжих хүсэлтэй иргэдийг хамруулдаг.
-Цаашид үйл ажиллагаагаа хэрхэх өргөжүүлэх вэ?
-Ирээдүйн төлөвлөгөө гэвэл дахин нэг шат ахисан, мэргэжлийн түвшинд хүүхэд залуусыг илүү чадавхижуулж 3D принтерийн бүтээлүүд гаргахаар төлөвлөж байна. Монголд энэ төрлийн сургалтын төвүүд маш цөөхөн. Энэ утгаараа манай улсад маш чухал хэрэгцээтэй гэж үзэж дараагийн төслөө хэрэгжүүлж байгаа.
Сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн төлөөлөл болох 122-р сургуулийн 9А ангийн сурагч О. Тэмүүлэн:
-Ийм гоё сургалтын төв бий болсонд маш баяртай байна. Энэ сургалтад явснаар би дүрсүүдээ 3D болгож сурсан бас үүүнийгээ яаж хэвлэдэг гэдгийг мэдэж авсан. Би хичээлээ тараад дандаа сургалтын төв рүүгээ яардаг болсон. Манай гэртэй ойрхон болохоор өдөр бүр явахад амар байдаг.
-Гэр бүлийнхэн нь хэр дэмжиж байна вэ?
-Маш их дэмжлэг үзүүлж байгаа. Компьютерийнхээ сургалтад яваарай гээд маш нааштай ханддаг.
-Цаашид сургалтдаа үргэлжлүүлэн суралцах уу?
-Цаашдаа үүгээрээ илүү их зүйл сурч, энэ чиглэлээр мэргэших бодолтой байгаа.
Бүтээл ирүүлсэн суралцагчдаас 122-р сургуулийн 9А ангийн сурагч Н. Өсөхбаяр, 12А ангийн сурагч Б.Энхбаяр, 3- сургуулийн 11В ангийн сурагч М. Халиун нар дэд байранд шалгарсан бол тэргүүн байранд ИЗИС-ийн МСҮТ, Хэвлэлийн График дизайны 202-р бүлгийн оюутан Э. Эрдэнэзул тус тус шалгарлаа.
Ч.Сэмжаан