ШХАБ болон түүний гишүүн орнуудын тухай мэдээллийг хүргэдэг infoshos.ru сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. Нийтлэлийг олон улсын ажиглагч Сергей Саенко бичжээ.
Ердөө 3.3 сая хүн амтай эртний Монгол Улс нь АНУ, Хятад, Орос гэсэн гурван их гүрний Евразид нөлөөллөө тогтоох тэмцэлд геополитикийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч болж магадгүй байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх тухай Москва, Бээжингийн саналыг Улаанбаатар нухацтай авч үзэж байна. Эргэн сануулахад, өнгөрсөн оны долдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх өргөдөл өгвөл Москва дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдэж байсан. Гэхдээ ОХУ монгол нөхдийнхөө сонголтод нөлөөлөх бодолгүй байгаа гэдгийг нэмж хэлсэн.
Монгол Улс өмнө нь Евразийн улс төр, эдийн засгийн эвсэлд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч АНУ, Хятад, Орос зэрэг их гүрнүүдийн харилцаа хурцадмал байгаа энэ үед Монгол Улс төвийг сахих ёстой гэсэн байр суурьтай байна. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Монголчууд Хятад-ЗХУ, АНУ-ЗХУ-ын хооронд болсон сөргөлдөөнд оролцож байсан өмнөх туршлагуудаа дурсан дахин хүйтэн дайн маягийн геополитикт татагдахыг хүсэхгүй байгаа аж.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Монгол Улс ШХАБ-д элссэнээр тус улсын ирэх 50, цаашилбал 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлж болно.
Өнгөц харахад сүүлийн 17 жилийн турш ШХАБ-ын ажиглагч орны статустай байсан Монгол Улс түүний байнгын гишүүн болох ОХУ, БНХАУ-ын саналыг шүүрэн аваагүй нь гайхмаар санагдаж магадгүй юм. Гэхдээ үүний шалтгааныг олоход амархан бөгөөд Улаанбаатар “гуравдагч хөрш улс”-ын бодлогыг баримтлахыг хичээсээр ирсэн. Тэд Дорнод болон Барууны орнуудтай тогтоосон харилцаандаа “хэнтэй ч ойртож болохгүй, гэхдээ хүн бүртэй нөхөрлө” гэдэг зарчмыг баримталж буй. Монгол Улс "гуравдагч хөрш" гэж үздэг орнуудын тоонд АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгос багтдаг. Үүнтэй холбогдуулан хэрэв Монгол Улс ШХАБ-д элсвэл эдгээр улсуудтай тогтоосон харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ ШХАБ-д элсэх ОХУ, БНХАУ-ын саналыг хүлээж авахгүй гэдгээ Улаанбаатар тэр даруй мэдэгдэхгүй байгаа бөгөөд энэ алхмын бүх давуу ба сул талуудыг нухацтай хэлэлцэж байгаа юм. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Монгол Улс ШХАБ-д элссэнээр тус улсын ирэх 50, цаашилбал 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлж болно. Монголын зарим шинжээчдийн үзэж байгаагаар энэ шалтгааны улмаас Монгол Улс ШХАБ-д эхлэх асуудлыг зөвхөн улс төрчдийн хүрээнд хаалттай хуралдаанаар шийдвэрлэх бус харин бүх нийтийн санал асуулга явуулах ёстой аж. Монголын улс төрийн хүрээнд ШХАБ дахь Монгол Улсын оролцоог ажиглагчийн статусаар хязгаарлахыг дэмжигчид болон гишүүнээр элсэхийг дэмжигчид одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй болохыг энд онцлох нь зүйтэй. Үүнээс харахад Улаанбаатар ШХАБ-тай хамтран ажиллах зарчмаа бус хэлбэрээ өөрчлөх дүр зураг харагдаж байна. Монгол Улс зарим интеграцын чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлж магадгүй ч "гуравдагч хөрш" -ийн бодлогоо өөрчлөхгүй.
Монгол Улс ШХАБ-д эхлэх асуудлыг зөвхөн улс төрчдийн хүрээнд хаалттай хуралдаанаар шийдвэрлэх бус харин бүх нийтийн санал асуулга явуулах ёстой аж. Монголын улс төрийн хүрээлэл дунд ШХАБ дахь Монгол Улсын оролцоог ажиглагчийн статусаар хязгаарлахыг дэмжигчид болон гишүүнээр элсэхийг дэмжигчид одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй болохыг энд онцлох нь зүйтэй.
Улаанбаатар ШХАБ-д элсэхийн бүх давуу болон сул талыг дүгнэж байгаа нь ойлгомжтой. ШХАБ-ын үйл ажиллагаанд бүрэн оролцоно гэдэг нь ОХУ, БНХАУ-ын Монголд хандах хандлагыг илүү найрсаг болгоно. Мөн Монгол ШХАБ-ын томоохон төслүүдэд илүү идэвхтэй оролцох боломжтой болно гэсэн үг. Монголын эдийн засагт ШХАБ-ын үзүүлэх нөлөөг тус улс үнэлдэг гэдгийг харгалзан үзвэл энэ нь Улаанбаатарыг тус байгууллагад элсэхэд маш чухал хүчин зүйл болно.
Гэвч сөрөг талууд бас бий. Жишээлбэл, ШХАБ-д элссэний дараа Монгол Улсын даасан гадаад бодлого их бага хэмжээгээр хумигдана. Учир нь ШХАБ-ын ерөнхий бодлоготой уялдуулж зохицуулах шаардлага гарна. Түүнчлэн Евразийн интеграцид оролцох, ЕХ, АНУ-тай “гуравдагч хөрш”-ийн хувиар хамтын ажиллагааны тэгш байдлыг эрэлхийлэх шаардлага тулгарна. Улаанбаатар ийм хэтийн төлөвийг хүсэхгүй л болов уу.
Монголыг ШХАБ-тай ойртохоос сэргийлж буй бас нэг хүчин зүйл бол энэ байгууллагын Төв Азитай тогтоосон холбоо (ШХАБ-ын гишүүн орнуудын тоонд Киргизстан, Казахстан, Тажикстан, Узбекистан багтдаг). Москва, Бээжин нь Төв Азийн улсуудыг интеграцын санаачлагуудад оролцоотой байлгах сонирхолтой. Тэгвэл Улаанбаатар дээрх бүс нутгийн улс төр, эдийн засгийн асуудлуудад татагдан орохоос зайлсхийдэг.
Эдгээр шалтгааны улмаас Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хоёр улсын хараат байдлаас зайлсхийхийн тулд Орос, Хятадтай тэнцвэртэй харилцаагаа хадгалах юм.
Хөгжлийн өнөөгийн шатанд бид Монгол Улс бүх шинж чанараараа ШХАБ-ын хамгийн “хүсэмжит” гишүүн бөгөөд хамгийн "асуудал багатай" байнгын ажиглагч гэдгийг итгэл дүүрэн хэлж чадна.
Монгол Улс газарзүйн байрлалаас шалтгаалан Москва, Бээжингийн хоорондох "гүүр" болох төвийг сахисан геополитикийн бодлого баримталж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Үүний зэрэгцээ Улаанбаатар нь Зүүн хойд Азийн хамгийн хүчирхэг хоёр улсын нөлөөг тэнцвэржүүлэгч нь. Орон нутгийн шинжээчдийн үзэж буйгаар энэ байр суурь нь Монгол Улсыг бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай элемент болгон хувиргадаг.
Хөгжлийн өнөөгийн шатанд бид Монгол Улс бүх шинж чанараараа ШХАБ-ын хамгийн “хүсэмжит” гишүүн бөгөөд хамгийн "асуудал багатай" байнгын ажиглагч гэдгийг итгэл дүүрэн хэлж чадна. ШХАБ-ын удирдагчид болох Орос, Хятад хоёр гүрний хоорондох байршил нь Монгол Улсыг энэ байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжихэд нөлөөлж байгаа юм. Гэвч байнгын ажиглагчийн статустай болсноос хойш олон жил өнгөрсөн хэдий ч Монгол Улс ШХАБ-ын байнгын гишүүн болоогүй бөгөөд статусаа өөрчлөх хүсэлтэй байгаагаа ил тод илэрхийлээгүй байна.
Тиймээс ойрын ирээдүйд Монгол Улсыг ШХАБ-д байнгын гишүүнээр элсэнэ гэж хүлээх хэрэггүй байх. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Төв Азийн бүс нутгийн аюул занал, сорилт (терроризм, экстремизм, хар тамхины наймаа гэх мэт) нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар ШХАБ-тай харилцаагаа эрчимжүүлэх чиглэлд өөрийн арга барилаа эргэн харахад нөлөөлж болзошгүйг үгүйсгэхгүй.