АТГ-ын дэд дарга Б.Хурцын томилгооны асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэн А.Гантамир УИХ-ын гишүүн Х.Баттулга гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Тэрбээр гишүүнийг "Зуун чухал сэдэв" нэвтрүүлгээр дамжуулан бусдыг яс үндэс, угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхсан хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.
Иргэн А.Гантамирын гаргасан өргөдөлд,
“Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргах нь
Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай
Монгол улсын иргэн Цогт овогтой Алтангэрэлийн Гантамир миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг үндэслэн УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд дараах өргөдлийг гаргаж байна.
Х.Баттулга гишүүн нь тухайн нэвтрүүлэгийн сэдэв болох төмөр замын бодлогод зарчмын зөрүүтэй саналтай байсан боловч УИХ-ын тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах эрхээ эдлэхгүйгээр захиалгат нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна.
Монгол улсын их хурлын гишүүн Х.Баттулга нь "Херо интертайнмент" студийн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” дугаарын зохиолыг бичиж олон нийтэд хүргэхдээ Монгол улсын Үндсэн хуулийг дараах байдлаар зөрчсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчсөн тухай:
Улсын Их хурлын тухай хуулийн 6.1. “Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заажээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга нь зуун чухал сэдэв нэвтрүүлэгийн зохиолыг бичиж, захиалж гаргахдаа нийт иргэдийн бус өөрийн үзэл бодолтой адил байр суурьтай иргэдийг олноор оруулсан байна. Мөн энэхүү асуудалд иргэдийн хандлага нь маргаантай зөрчилдөөнтэй байдлыг бий болгосон бөгөөд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулга гишүүнтэй уулзсан уулзалтад Ерөнхийлөгчийн хийсэн дүгнэлтэд Монголчуудыг хуваан талцуулсан шинжтэй байна хэмээн дүгнэсэн/ мөн Улсын их хурлын тухай хуулийн 7.1.10. “зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;” гэж заажээ. Хэдийгээр Х.Баттулга гишүүн нь тухайн нэвтрүүлэгийн сэдэв болох төмөр замын бодлогод зарчмын зөрүүтэй саналтай байсан боловч УИХ-ын тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах эрхээ эдлэхгүйгээр захиалгат нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 10.1 “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.” 11.1 “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” гэсэн заалтыг зөрчсөн тухай:
УИХ-ын гишүүн Х.Баттулга нь зуун чухал сэдэв нэвтрүүлэгийн зохиолыг бичиж, захиалж гаргахдаа нийт иргэдийн бус өөрийн үзэл бодолтой адил байр суурьтай иргэдийг олноор оруулсан байна.
Тухайн “зуун чухал сэдэв” нэвтрүүлэгийн утга агуулга нь Монгол улсын хөрш Бүгд найрамдах Хятад ард улс болон Монгол Улс хоорондын найрсаг харилцаанд сэв суулгах утга агуулга бүхий байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын Монголыг эзлэх бодлого хэрэгжих гэж байна гэх мэтээр Хятад улсруу хэт дайрсан шинж чанартай байгаа юм. Мөн энэхүү нэвтрүүлэг нь олон нийтэд хүрснээс хойш цахим болон нийгмийн хүрээнд Хятадыг үзэн ядах, эсэргүүцэх бодлого залуусын дунд бий болсон бөгөөд тухайн асуудлаар эсрэг байр суурьтай байгаа иргэдийг доромжилсон, заналхийлсэн үйлдлүүд ихээр гарч байгаа тухай хэвлэл мэдээлэлээр ихээр мэдээлсэн. Энэ нь Үндсэн хуулийн 11.1-т заасан нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. гэсэн заалтыг зөрчсөн тухай:
Тухайн зуун чухал сэдэв нэвтрүүлэгт УИХ-ын болон төрийн хэд хэдэн нэр бүхий албан тушаалтаны үндсэн угсааг тодорхойлохыг оролдсон, мөн үндэс угсааны тухай олон нийтэд мэдээлж тэдгээр хүмүүс улс орны хөгжлийг буруу тийш явуулж байгаа талаархи хэд хэдэн удаа дурджээ. Эдгээр үндэс угсааныхаа тухай хэлэгдсэн /гишүүд болон төрийн албан хаагчид/ хүмүүс нь Бүгд Монгол улсын иргэний харъяалалтай хүмүүс бөгөөд өөрөөр хэлбэл Монгол улсын төрийн хамгаалалтанд байдаг хүмүүс юм. Гэвч эдгээр иргэдийг үндэс угсаа өөр хэмээн олон нийтэд зарлан ялгаварлан гадуурхсан нь үндсэн хуулийн 14.2-ыг зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Баттулга нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байгаа тул Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.
“Өргөдөл гаргасан: Баянзүрх дүүргийн иргэн А.Гантамир 2014 оны 07 сарын 02-ны өдөр” гэжээ.