Энэ сарын 17-нд Инчеоны боомтоос Чэжү арал руу явж байхдаа живсэн “Sewol” усан онгоцны сураггүй болсон зорчигчдын эрэл үргэлжилсээр байна. Шумбагчид ням гарагийн шөнө усан онгоцонд нэвтэрч чадсан бөгөөд дотор түгжигдэн, хөвж байсан 26 цогцос гаргажээ. Одоогийн байдлаар нас барагсдын тоо 64 хүрч, 238 хүн сураггүй хэвээр байна. Сураггүй байгаа хүмүүсийн дийлэнх нь өсвөр насны сурагчид юм.
Эрх баригчдын мэдээлж буйгаар 212 хөлөг онгоц, эргийн хамгаалалтын 90 хөлөг онгоц, 32 байлдааны хөлөг, 34 нисэх онгоц болон 556 цэргийн болон иргэний аврах ажилчдыг дайчлан хайлтын ажлыг үргэлжлүүлхээр төлөвлөсөн байна.
470 гаруй хүн тээвэрлэж явсан тус хөлөг онгоцыг огцом эргэсний улмаас живсэн гэж шинжээчид үзэж байгаа.
Ослын дараа сураггүй болсон зорчигчдын илгээсэн зурвас болон дуудлагаас үзэхэд зорчигчид огцом живсэн усан онгоцноос гарч чадаагүй дарагдсан гэж таамаглаж байгаа юм.
Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын алба ослын үеэр багийн гишүүнтэй ярьсан яриаг дэлгэсэн юм. “Sewol” усан онгоцны багийн гишүүд болон эргийн хамгаалалтын алба хоорондын радио холбоонд бичигдсан ярианаас үзэхэд ослын үеэр усан онгоцон дээр эмх замбараагүй байдал үүсчээ.
Эргийн хамгаалалт усан онгоцны багт бүх зорчигчид аврах хантааз өмссөн эсэхийг шалгана уу гэж гурвантаа хэлсэн ч багийн гишүүн аврах багийнхан хэзээ ирэх талаар асуусан гэнэ. Үүний улмаас ихэнх зорчигчдод аврах хантааз өмсүүлээгүй гэж багийн гишүүдийг буруутгаж байгаа юм.
“Sewol” усан онгоцны ахмад, 68 настай Ли Чон Сокийг баасан гаригт баривчилсан. Тэрбээр ослын үеэр хамгийн түрүүнд ус уруу үсэрсэн гэж гэрчүүд мэдэгдсэн юм. Хэрэв тэрээр буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох гэнэ.
Түүнчлэн “Sewol” усан онгоцонд явж байсан Ансан сургуулийн дэд захирал Канг энэхүү ослын дараа сургуулийн ойролцоох ууланд очин өөрийгөө боомилж амиа хорлосон. Тэрбээр амиа алдсан хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс уучлалт гуйн, ганцаараа амьд үлдсэндээ маш их гэмшиж байгаа тул хариуцлагаа өөртөө аваад явлаа хэмээн гэрээслэл бичиж үлдээжээ.
Тэрээр сурагчдыг ахалж явсан 15 багшийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд онгоц осолдох үед хүүхдүүдийг аварч байгаад усанд түрэгдэн өөрөө амьд гарсан байна.