“Түүхийн жимээр” олон улсын экспедицийнхэн ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын Элстэй хотыг зориод ирлээ.
1604 оноос баруун монголчууд Оросын ижил мөрөн хүртэл, их нүүдлийг эхлүүлсэн байдаг бөгөөд энэхүү түүхийн жимээр судалж түүнийгээ олон нийтэд сурталчлах нь тус багийнхны зорилго юм.
Аяллын хүрээнд тэд Улаанбаатараас нийт 16 мянган км-ыг 28 хоногт туулсан байна.
Мартагдсан болон балартаж буй түүх соёлоо сэргээх, олонд таниулах ач холбогдолтой багийн 14 хүн аяллын туршид Монгол, Орос, Халимаг, Буриадын нутгийг туулахдаа 300 гаруй хот суурингаар дайрч Алтан ордны улсын туурь, байлдан дагууллын үеийн Саратов, Самара, Омск,Уфа зэрэг зэрэг хотуудтай танилцан, Уулын алтайчууд, халимагууд, татарууд башкирууд, буриадууд зэрэг үндэстэн ястны олон зуун хүнтэй уулзаж өв соёлын чухал мэдээллийг авсан аж.
Энэ удаад Халимаг улсад төвлөрсөн бөгөөд тус улсын ШУАкадемийн 11 гишүүн хамтран нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй баг долоо хоног ажиллах хугацаанд Цагаан аман суурингаас эхлэн Улаан хоол, Лагань, Хар газар, Яшкуль, Элстэй, Бага дөрвөдийн нутаг, Хошуудын газар зэрэг сум аймгуудтай танилцан судалгаа хийсэн байна.
Тус аяллаас хийсэн фото сурвалжлага болон сонирхолтой ярилцлагыг манай сайт цувралаар хүргэх болно.