"ПРОКУРОР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР БИШ ӨӨРСДӨӨ МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХ ЦАГ ИРСЭН"
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Ардчилсан эрх зүйт улс орнуудад байдаг шиг хууль зүйн сайд, ерөнхий прокурор нь нэг хүн байхад 6 жил байна уу, нас нь хэд вэ гэдэг нь сонин биш. Санаа зовох зүйл биш. Харин Хууль зүйн сайд, дотоод хэргийн сайд хоёр харин нэг хүн байвал тэр нь цагдаагийн сайд болж хувираад улс нь "цагдаажсан" төртэй болдог. Том тогтолцооны шинэтгэлийг зоригтой хийх хүлээлтэй байгаа. Прокурорын тухай хуульд "Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх" гэж үг бий.
Хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж
Прокурорын тухай хуульд тэтгэвэрт гарах нас 60 гэж заасан бол төрийн албан тухай хуульд 65 гэж заажээ. Хэрэв УИХ-аас 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагад томилбол, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлага гарна шүү. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц рүү асуудал, маргаан бий болно. Тэгэхээр энэ төвөгтэй байдалд хүргэнэ шүү гэж анхааруулж байна.
Нөгөөтээгүүр, прокурорын байгууллаг үйл ажиллагаагаараа манлайлах цаг ирсэн. Яллах үйл ажиллагаагаа шүүх дээр явуулах ёстой ч хэвлэлээр ажлаа хийдэг болсон. Хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж. Прокурор буюу процессийн эзэн нь ямар ч албан тушаалтан хэрэг ярьж байгааг тас зогсооодог байх хэрэгтэй шүү.
Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн ба төрд 37 жил ажиллажээ. Түүний дэлгэрэнгүй намтрыг ЭНД дарж хүлээн авна уу.