Унаа: Галт тэрэг ICE (Inter City Express)
Үнэ: 6-9 евро орчим (өдрийн билет)
Франкфурт. Энэ хотын нэрийг унших, сонсох бүрд гайхал коронавирус бодогддог. Хилийн чанадад гацсан монголчуудаа авчрах тусгай үүргийн онгоц Франкфурт руу хөөрлөө. Энэ онгоцоор 250 иргэн эх орондоо ирнэ гэхчлэн мэдээ их ч бичсэн дээ.
Франкфуртын онгоцны буудлаас Мюнхэн хот руу галт тэргээр хөдөллөө. Туулах зам 400 километр, зорчих унаа галт тэрэг (ICE).
Мюнхэн бол Германы Бавари мужийн төв хот. Олон зуун жилийн түүхтэй барилгууд болон музейтэй. Дэлхийн шар айргийн хамгийн том наадам Октоберфест болдог. Дэлхийн хамгийн алдартай автомашины үйлдвэр BMW-ийн төв болоод музей нь байрладаг гээд Мюнхэн эдийн засаг, соёл, түүх, байгалийн тогтцоороо Германдаа онцлог хот.
СЭТГҮҮЛЧИЙН И-МЭЙЛД ЦАГИЙН ДОТОР ХАРИУ ӨГДӨГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД
7000 орчим километрийн алсад байрлах Монгол Улсаас Германыг зорин ирсэн бидний үндсэн зорилго туршлага судлах. Германы шүүх, прокурор зэрэг хуулийн байгууллага нь хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүлчидтэй, иргэний нийгмийн байгууллагынхантай хэрхэн харилцдаг вэ?. Энэ бидний гол асуулт.
Туршлага судлах эхний байгууллага Бавари мужийн Хууль зүйн яам (The Bavarian State Ministry of Justice). Баварийн Хууль зүйн сайдаар Георг Эйзенрайх 2018 оноос хойш ажиллаж байна. Тэр муж улсын Засгийн газрын гишүүн. Засгийн газрын танхимд суудалтай, саналын эрхтэй нэгэн.
Хууль зүйн яаманд шүүгч, улсын прокурор, шүүхийн ажилтан, хянан харгалзагч, шүүхийн туслах зэрэг 14,611, мөн хорих ангийн 6120 хүн, нийт 20 мянга гаруй хүн харьяалагдан ажилладаг.
Яаманд, сайдад асуулт дайсан и-мэйл сэтгүүлчдээс цөөнгүй ирдэг гэнэ. И-мэйлийг эхлээд Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан хүлээн авч эх бэлтгээд тухайн асуудлыг хариуцсан ажилтан, алба хэлтэс, асуудлыг хариуцсан шүүгч, прокурорт шилжүүлнэ. Тэд мэдээллийг нарийвчилж, нэмж баяжуулаад Хэвлэл мэдээллийн албандаа буцаана. Энэ албаныхан мэдээллийг дахин хянаж, сайжруулаад олон нийтэд танилцуулах эрх авах үүднээс Хууль зүйн сайдад илгээдэг. Сайд зөвшөөрснөөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид асуултынх нь хариултыг явуулдаг байна.
Бавари мужийн насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ихээхэн холбогддог бол, насанд хүрэгчид замын хөдөлгөөний дүрэм, журмыг түгээмэл зөрчиж гэм буруугаа шүүхээр дэнслүүлдэг.
Сэтгүүлч асуултын хариултаа авах хугацаагаа и-мэйлдээ тусгаж өгдөг. Зарим тохиолдолд цагийн дотор ч хариуг илгээдэг байна. Энэ нь Хууль зүйн яам болоод сайдын ажлын ачаалал үлэмж нэмэгддэг ч тэр өөрөө олон нийт, сэтгүүлчид юуг, ямар сэдэвт илүү анхаарч байна вэ гэдгийг мэдэх хүсэлтэй байдаг тул сэтгүүлчдийн асуултад ихээхэн ач холбогдол өгдөг аж.
Жишээ нь өнгөрсөн онд каннабисын хэрэглээг зөвшөөрөх тухай асуудлаар сэтгүүлчид мэдээлэл авахаар Бавари мужийн Хууль зүйн яаманд цөөнгүй ханджээ. (Германд 2023 онд каннабисыг 18 насанд хүрсэн хүн эмчилгээний журмаар ашиглахыг зөвшөөрсөн).
Бавари мужид анхан шатны 22 шүүх, хөнгөн хэргийн 73 шүүх ажилладаг. Мөн анхан шатны 22, ерөнхий прокурорын 3 байгууллагатай. Энэ муж 13 сая хүн амтай. 2023 оны статистикаар хөнгөн хэргийн анхан шатны шүүхээс 113,000 хүнд ял, шийтгэл оноожээ. Харин хүнд хэргийн анхан шатны шүүх 56,000 хэрэг шийдвэрлэсэн гэж танилцуулав.
Бавари мужийн насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ихээхэн холбогддог бол, насанд хүрэгчид замын хөдөлгөөний дүрэм, журмыг түгээмэл зөрчиж гэм буруугаа шүүхээр дэнслүүлдэг байна. Үүний дараагаар Volkswagen-ы дизель түлш, агаарын тээврийн үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хэрэг, маргаан зонхилжээ. Харин бусдын нэр хүндийг сэвтээх, гутаан доромжлох, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой гомдол төдийлөн бүртгэгддэггүй тул энэ талаар статистик байхгүй гэв. Сэтгүүлчид ял оноосон, барьж хорьсон тухай ойлголт тэдэнд бүр ч алга.
ШҮҮГЧ, ПРОКУРОРУУД ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДАВХАР АЖИЛЛАДАГ
Унаа: Трамвай (Straßenbahn)
Үнэ: 6-8 евро орчим (өдрийн билет)
Германд нийтийн тээврийн систем өндөр хөгжжээ. Метро, трамвай, автобус, галт тэрэг гээд олон төрлийн унаа байна. Нийтийн тээврүүд нь хүлээлгэдэггүй, 5 минутын дараа ирнэ л гэсэн бол ирдэг, 2 минут яваад хүрнэ л гэсэн бол хүрдэг юм байна. Нийтийн тээврийг ингэж хөгжүүлчихвэл бидэнд ч бас машин унах, алхсангүй залхуу гэж аашлуулах нөхцөл алга.
Энэ удаад хот дундуур, автомашинуудын замаар зэрэгцэн зорчдог трамвай хөлөглөн дараагийн уулзалт руугаа явлаа. Мюнхен хотын автомашины зам дундуур галт тэрэгний замтай. Үүгээр трамвай зорчино. Автомашин, трамвай хоёр нэг замаар явчхаж болж байна, асуудал алга.
Дараагийн зогсоол Мюнхен хотын I дүгээр дүүргийн шүүх (The munich I District Court). Энэ шүүхийн иргэний танхимын шүүгчид 5000 еврогоос дээш хохиролтой маргаан болон патент, өрсөлдөөний тухай, барааны тэмдэг гэх зэрэг хэргийг харьяалан хянан шийдвэрлэдэг. Харин эрүүгийн хэргийн танхим нь хүнд гэмт хэрэг, дөрвөн жилээс дээш хорих ялтай болон прокурорын хүсэлтээр шилжүүлсэн зарим хэргийг хянан шийдвэрлэдэг байна.
Доктор Лоран Лафлер гэдэг хүн биднийг угтав. Тэр бол шүүгч. Мөн Мюнхен хотын I дүгээр дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын Хэвлэлийн төлөөлөгчийн албыг давхар хашна. Тэр нийт ажлынхаа 75 хувьд шүүгч, үлдсэн 25 хувьд нь хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Германы аль ч шүүхийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаж, мэдээлэл өгөх ажилтан нь шүүгч эсвэл прокурор хүмүүс байдаг аж. Харин тэр хүн камертай хэрхэн харилцах зэргээр маш олон талын сургалтад хамрагдсан, чадварлаг хүн байх ёстой юм байна.
Германд 15 жилийн өмнө зөвхөн шүүгчийн гаргасан шийдвэрийн тайлбарлах байдлаар олон нийтэд мэдээлэл өгдөг байжээ. Гэвч олон нийт, сэтгүүлчдийн зүгээс шүүгчийн гаргаж буй шийдвэрийг ойлгохгүй байна гэх асуудал гарч, шүүхэд итгэх олон нийтийн итгэл суларч эхэлсэн байна. Итгэлийг сэргээхийн тулд ойлгоход хэцүү хуулийн хэллэгийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлан хүргэхээр олон нийттэй харилцах ажиллагаагаа идэвхжүүлжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүхийн шийдвэр тайлбарлаад л сууж байдгаа больж, өөрсдөө манлайлж ажилласан байна.
Жишээ нь, хэрэв сэтгүүлч хүсвэл түүнд ирэх 7 хоногт болох шүүх хурлуудын жагсаалтыг илгээдэг. Зарим тодорхой хэргийн сонирхол татах хэсгийг тодотгож сэтгүүлчид урьдчилан илгээдэг болжээ. Мөн олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн хэргийг шийдвэрлэвэл сэтгүүлч асуугаагүй байсан ч өөрсдөө санаачилгаараа хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгдөг байна. Энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов. Германд иргэд нь шүүхээ хүндэтгэдэг, шүүх нь иргэдийнхээ итгэлийг алдахгүйг чухалчилдаг юм байна.
Германы нэгэн нөлөө бүхий улстөрч “Би шүүхийн шийдвэрийг ойлгохоо болиод удаж байна гэж шүүхийг үл тоосон өнгө аястай шүүмжлэл бичжээ. Гэвч тэрбээр ингэж хэлснийхээ төлөө олон нийтийн дайралтад өртөн хэлсэн үгэндээ уучлалт гуйхад хүрсэн байна. Германы шүүх тогтолцоо ингэж хүчтэй, бие даасан, хараат бусаар хөгжсөөр иржээ.
ИРГЭД НЬ ШҮҮХДЭЭ, ШҮҮГЧ, ПРОКУРОР НЬ СЭТГҮҮЛЧДЭЭ ИТГЭДЭГ
Унаа: Метро (U-Bahn)
Үнэ: 6-9 евро орчим (өдрийн билет)
Дараагийн унаа метро (U-Bahn). Мюнхений иргэдийн гол унаа нь метро. Буугаад, суугаад, дамжаад л. Метроны нэг буудлаас нөгөө рүү, хонгил руу шатаар уруудаж, өгсөөд л. Энэ бүхэн хөгшин европын өдөр тутмын амьдралын хэв маяг.
Дараагийн туршлага судлах байгууллага Мюнхен хотын Ерөнхий прокурорын газар (General Prosecutor's Office of Munich). ХБНГУ-ын хамгийн том хоёр прокурорын байгууллагын нэг нь. Энэ байгууллагад 1400 хүн ажилладаг. Үүний 200 нь прокурор. Нийт 8 хэлтэстэй. Үүний нэг нь антисемитизм (Anti-Semitism) буюу Еврей хүмүүсийг үзэн ядах, ялгаварлах, доромжлох зэрэг үзэл, үйлдлийн эсрэг танин мэдүүлэх үйл ажиллагаа явуулдаг алба. Германд 2015 оноос еврейчүүдийг үзэн ядах тохиолдол хүчээ авчээ.
Өмнө нь жилд антисемитизмтэй холбоотой хэрэг жилд 150 орчим бүртгэгддэг байсан бол 2016 оноос энэ тоо 600 орчим болж нэмэгджээ. Иймд Еврей хүмүүсийн итгэлийг олж авах, тэдний бүлэглэлүүдтэй холбоотой ажиллаж эрх, ашгийг хамгаалах чиглэлтэй албыг байгуулсан байна.
Прокуроруудад тулгамдаж буй бэрхшээл гэвэл нэг талд хүний үндсэн эрхийг хамгаалах, нөгөө талд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах асуудал сөргөлдөх болжээ. Энэ хоёр эрхийг тэнцвэржүүлэхийг чухалчилж буйгаа тэд тодотгов.
Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдол маш цөөн гэнэ. 20 жилийн хугацаанд 10 хэрэг л хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүний дийлэнх нь хөнгөн хэрэг байжээ. Германд хулгай, залилан гэх мэт хэргийн хохирол 200 евро хүртэл бол хэргийг хэрэгсэхгүй болгох уу, эсвэл шүүхэд шилжүүлэх үү гэдгийг прокурор шийддэг юм байна. Жишээ нь, анх удаа хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлын хэмжээ бага бол прокурор хэргийг хэрэгсэхгүй болгон торгож болдог. Торгуулийн мөнгийг буяны байгууллагад хандивлахыг үүрэг болгож болно. Өөрөөр хэлбэл, 200 еврогийн төлөө хүнийг яллахыг урьтал болгодоггүй аж.
Сэтгүүлч, прокурор хоёр итгэлцэл дээр хамтран ажилладаг. Шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч буруутан гэж үзэхгүй. Сэтгүүлч хэнийг, ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй тухай мэдээллийг олж авсан ч шүүхээс тухайн хүнийг буруутай л гэж тогтоогоогүй бол хэзээ ч мэдээлэхгүй. Хэрэв мэдээлсэн тохиолдолд сэтгүүлч өөрөө ял сонсох зохицуулалттай.
Гэхдээ прокурор, сэтгүүлч хоёр найз нөхдийн сайн харилцаатай байж болно. Албан бусаар уулзаад хэнийг, хэрхэн шалгаж буй тухай ярилцаж ч болно. Гэхдээ сэтгүүлч мэдсэнээ шүүх хурлаас урьтаж хэзээ ч мэдээлдэггүй, зөвхөн өөртөө л хадгалж байдаг аж. Үүнийгээ тэд “итгэлцэл” гэж нэрлэж байна. Энэ хэрээр сэтгүүлч нь прокуророо, прокурор нь сэтгүүлчээ хүндэтгэдэг, эцсийн дүндээ хуулийн байгууллагадаа иргэд нь итгэх итгэл өндөр байдаг юм байна. Учир нь бусдыг төөрөгдүүлсэн, бусдын нэр хүндэд халдсан худал мэдээлэл түгдэггүй гэсэн үг.
Германы зөвхөн прокурорууд ч биш шүүгч нар нь “итгэлцэл”-ийн тухай онцолсон. Монгол Улсад өнөөдөр шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсан нь хөндөх ёстой чухал асуудлын нэг болоод буй.
Герман Улсын нийтийн тээврийн хөгжлөөс ч, хэн ч дур, зоргоор халдаж боломжгүй тийм хүчтэйгээр оршин тогтнож буй шүүх, прокурорын байгууллагын нэр хүндтэй системээс ч бидэнд суралцах зүйл их байна.
Германы нийтийн тээвэрт тасалбар тэр бүр шалгадаггүй ч иргэдийнх нь ухамсрын түвшин өндөр тул “туулайчлах” тухай ойлголтгүй юм байна. Угаас “туулайчилсан” тохиолдолд өндөр торгуультай. Манайд нийтийн тээвэр нь хөгжөөгүй учраас л хүмүүст машин унахгүйгээр амьдрах боломж алга. Германд бол машинтай байх нь сонголт, харин нийтийн тээврээр зорчих нь өдөр тутмын амьдрал аж. Бид ч нийтийн тээврийн системээ “хүн төвтэй” болгочиход хотын түгжрэл, хүмүүсийн стресс багасаж амьдралын чанар жинхэнэ утгаараа дээшлэх нь гэдэг бодол л Улаанбаатарт буцаад буун, буутал бодогдов...
Ерөнхий мэдээлэл:
- Туршлага судлах томилолтын зохион байгуулагч: Европын Холбооны урт хугацааны хөтөлбөр (2021-2027)-ийн хүрээнд “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг нь Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь шүүх эрх мэдлийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж буй.
- Томилолтын зорилго: Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, ИНБ-ын хооронд үр дүнтэй харилцааны сувгийг бүрдүүлэх, мөн төслийн цаашдын үйл ажиллагааг тодорхойлоход чиглэсэн хамтарсан туршлага судлах аяллыг зохион байгуулав.
- Томилолтын хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдөр.
- Томилолтоор ажилласан газар: Герман Улсын Мюнхен хот, Бельгийн Хаант Улсын Брюссель хот