Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажил ид өрнөж байна. “Монголын залуучуудын эвсэл” ТББ-аас “Сэлбэ сэргэлт” хэмээх дээрх төслийн хөрөнгө оруулалт, төсөв төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийснээ өчигдөр /2025.04.23/ танилцууллаа.
“Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын дэд захирал З.Энхбаяр, Сэлбэ, Дундголын үерийн хамгаалалтын далан, тохижуулалтын ажлын зураг төсөл 2021 оноос эхэлж, 2023 онд зураг төсөл болон судалгааг хийсэн гэх мэдээлэл байна. 2023 онд “Сэлбэ сэргэлт” төсөл нь тусдаа, төслийн хүрээнд зам, гүүр, барилга байгууламж гэх мэт ажлууд мөн тус тусдаа санхүүжилттэй.
Сэлбэ, Дунд голын үерийн усны хамгаалалтын далан барих ажлыг “Пристиж инженеринг”, ”Билгүүн Монгол констракшн” компаниуд гүйцэтгэж байна. Энэ хоёр компани өмнө нь ямар төсөл, тендерүүд авч ажиллаж байсныг нээлттэй эх сурвалжуудаас хайлт хийсэн.
“Пристиж инженеринг” компани нь орон нутгийн ус хангамжийн судалгаа, Даланзадгад суманд төвийн гэр хорооллын үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг төсөв боловсруулах зэрэг орон нутгийн төсвөөр гүйцэтгэх ажлуудад шалгарч байсан туршлагатай. Харин ”Билгүүн Монгол констракшн” компани нь голдуу Боловсролын яамны харьяа сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлуудыг авч хийдэг гэсэн мэдээлэл байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас үерийн усны барилга байгууламжийн ажлын тендерийг 2024 оны 10-р сарын 24-нд зарлаж, энэ хоёр компани шалгарчээ. Гэвч тендерийн үр дүн буюу ямар ажлын даалгавраар, ямар үнийн дүнтэй ажил гүйцэтгэх болсон талаарх мэдээлэл нь байхгүй.
Сангийн яамны нээлттэй мэдээллээс харахад Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажлын төсөв нь 19.5 тэрбум төгрөг бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол” ХХК гүйцэтгэж байна. Тус компани 2024 оны 10-р сард эхний санхүүжилт болох 1.2 тэрбум орчим төгрөгийг Сангийн яамнаас авсан. Дараагийн санхүүжилт 1.9 тэрбум төгрөгийг 2025 оны 2-р сарын 5-нд авсан байна.
Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын шилэн дансанд ”Сэлбэ сэргэлт” төслийн гүйцэтгэлийг хайж үзэхэд Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламж болон Баянзүрх дүүргийн 43-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 2024-2025 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөвт өртөг 20.5 тэрбум төгрөг, гэрээний үнийн дүн 19.5 тэрбум гэж тусгажээ. 2024 онд 2 тэрбумыг өгсөн гэх мэдээлэл орсон дээрх мэдээлэлтэй тохирч байна.
Сэлбэ, Дунд голын үерийн далан байгуулах ажилтай холбогдуулан 2025 оны 4-р сарын 8-ны өдөр олон нийтэд өгсөн. Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан байгуулах ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани 20 тэрбумын санхүүжилтээр гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтын дараах тохижилтын ажлыг Хятадын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ гэсэн ярилцлагыг тухайн компанийн захирал өгсөн гэлээ.
Б.БАТБОЛД: УЛС ОРНУУД ХОТ ДОТОРХ ГОЛЫН ЭРГИЙГ АМРАЛТ, ЗУГААЛГЫН БҮС БОЛГОН ТОХИЖУУЛДАГ
Хот төлөвлөгч, архитектор, доктор Б.Батболд, Сүүлийн үед дэлхийн хотуудад яригдаж буй хот төлөвлөлт буюу “урбан дизайн” чиглэлийн хөгжүүлэлт Улаанбаатар хотод дутагдаж байна. Инженерүүд урбан дизайны чиглэл рүү орж ажиллаад байна уу, урбан дизайн буюу хот төлөвлөгч хүмүүс манайд дутагдалтай байна.
Хот дотор гол урсаж байгаа нь экологийн болон иргэдийн амралт зугаалга, эрүүл мэндийн талаас үзэхэд маш их ач холбогдолтой. Дэлхийн аль ч хотод очсон дундуур нь нэг том гол урсаж байдаг. Жижиг голыг инженерийн шийдлээр өргөн том болгож урсгасан жишээг Астана, Хөх хотод очиж, танилцаж байв.
Хөх хотын дундуур 150-180 метр өргөн гол урсдаг. Хөх хотын голын эх нь манай Сэлбэ голоос жижиг нарийхан. Ийм нарийхан голыг хайрцаглаж, усаар боож, ус нь тунасаар хотын төвдөө 150-180 метр өргөн гол болгосон. Голын голдирлыг өргөн болгох инженерийн шийдлийг 18 жилийн хугацаанд хийж, гол дагуух тохижилтыг хийсэн. Сэлбэ бол жижиг биш харьцангуй ус ихтэй гол л доо.
Манай хотын төлөвлөлтгүй барилгажилт ногоон байгууламж руу орж, сүүлдээ голоо боогоод эхэлсэн. Голыг боох биш, өргөн болгох ёстой юм. Гэтэл Сэлбэ, Дунд голуудыг дагуулж далан босгосон нь асуудалд шинжлэх ухаанчаар хандаж чадахгүй байгаагийн жишээ юм. Хотын ногоон байгууламж, ландшаптын чиглэлээр маш муу ажиллаж байна.
Улаанбаатар хотын хувьд иргэдэд хамгийн тав тухтай орчин бүрдүүлэх ёстой газар бол Туул, Улиастай, Сэлбэ, Дунд гол юм. Хот доторх голын эргийг амралт зугаалгын бүс болгон тохижуулдаг. Мэргэжлийн хүмүүсийн саналыг авахгүйгээр хүмүүсийн голдоо, байгальд ойр байх эрхийг зөрчиж зузаан хана босгож байна.
-Та хот төлөвлөгч мэргэжлийн хүний хувьд Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажилд саналаа хэлсэн үү?
-Ийм бүтээн байгуулалт хийх гэж байгааг би огт мэдээгүй.
-Үерээс хамгаалахын тулд хана барьж байна гэж тайлбарласан. Хана барихгүйгээр үерээс хамгаалах шийдэл байсан уу?
-Ус хүлээж авах орон зайг нь өргөн болгох, эсвэл босоо гүнзгий болгох инженерийн шийдэл байдаг. Их устай голуудад 5-6 метр өндөр далан босгосон жишээ бий. Гэхдээ Сэлбэ гол бол тийм их устай голдоо орохгүй. Тэгэхээр голын усны эзлэхүүнийг өргөн болгож, эрэг дагуу гүйлтийн зам барьсан байдаг. Европт зарим хотод их устай үед зам нь үерт орсон харагддаг. Гэхдээ 2-3 хоноод л татарна. Тэгэхээр ийм хэмжээний хамгаалалт хийж болох байсан. Манайхан маш бага судалгаа хийж байна. Ямар ч хотын иргэд лав манайх шиг цементэн хана босгохыг зөвшөөрөхгүй байсан болов уу.