gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Алтангэрэл: Хими, физик, математик хөгжиж байж л инженерчлэлийн тухай ярина

gogo.mn
Боловсрол
2025-06-09
93
Twitter logo

Инженерчлэлийн шинжлэх ухаан, хамтын ажиллагааг сайжруулах олон улсын хурал эхэллээ. 

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал нийслэлд эхэллээ. 2019 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж байгаа энэ хуралд найман орны 120 гаруй судлаачид оролцож байна.  

Хурлын ач холбогдлын талаар Монгол германы хамтарсан, Ашигт малтмал технологийн их сургуулийн профессор Л.Алтангэрэлтэй ярилцав.  

-Энэ хэлэлцүүлгийн зорилго юу вэ? 
-Эрдэмтэн судлаачдын судалгааг олон улсад таниулахаас гадна зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, судалгаанаас олж авсан мэдээлэл туршлагадаа үндэслэн инженерчлэлийн салбарыг хөгжүүлэх үндсэн зорилготой. 

-Энэ удаагийн ICASE 2025 өмнөх оныхоос юугаараа онцлог вэ?  
-2021, 2023 онуудад Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Хурлын гол онцлог гэвэл математик, хими, физикийн салбарын эрдэмтэд хамтрахаас гадна  өөр шинэ судлаач, эрдэмтэн, зочид оролцож байна. 

-Сонирхол татсан салбар эсвэл сэдэв юу байна вэ?  
-Би математикийн салбарт ажилладаг учраас энэ чиглэлийн илтгэлүүдэд илүү анхаарч байна. Манай улстай хамтарч ажилладаг, Холбооны бүгд найрамдах герман улсын Котбус их сургуулийн профессор Ралф Вундерлих, японы профессор Кито зэрэг хүмүүс ирсэн.  

Мөн гадаадын нэр хүндтэй их сургуулийн профессор, эрдэмтдийн судалгааг сонсох боломжтой нь сонирхол татаж байна. 

-Ийм хуралд оролцох нь судлаачид хэрхэн нөлөөлдөг вэ?  
-Уг хурлыг эх орондоо зохион байгуулж, гадаадын судлаачдыг оролцуулж байгаа нь монгол залуу судлаачид туршлага болно. Тэд илтгэл, илтгэх чадвараа сайжруулах боломжтой. Цаашлаад инженерчлэлийн чиглэлээр олон улсын томоохон эрдэмтэдтэй холбоо тогтоох боломжийг ч өгнө. 

Сонгогдсон илтгэлүүд Springer Nature хэвлэлийн хурлын эмхэтгэлд нийтлэгдэх нь нэр хүнд, карьерын хувьд өндөр ач холбогдолтой.  

-Залуу судлаачдад та ямар зөвлөгөө өгөх вэ? 
Хоёр жил бол багагүй хугацаа. Энэ хугацаанд судалгаагаа чанартай бэлтгэж, мэргэжлийн өндөр түвшинд оролцох нь чухал. Эх орондоо илтгэл тавих, гадаадын судлаачдын өмнө илтгэх нь өөр. Тиймээс маш хариуцлагатай байж туршлага сайн хуримтлуулах нь зөв.  

-Манай улсад инженерчлэл, хэрэглээний шинжлэх ухааны хөгжил ямар түвшинд байна вэ? 
-Суурь чиглэлүүд болох хими, физик, математикийн салбар сайн хөгжиж байж инженерчлэл монголд илүү хөгжинө. Иймээс хоёр жил тутам зохион байгуулдаг энэ хэлэлцүүлгийн үр дүнд манай инженерчлэлийн суурь салбарууд цаашид илүү хөгжих боломжтой.  
 
Мөн барилга байгууламж, дэд бүтэц үйлдвэрлэлийн салбарууд хоорондын уялдаа гүнзгийрч, хөгжлийг дэмжих суурь болох боломжтой. 

-Танд баярлалаа 

Б.Төрбаяр 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан