Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл өглөө.
Итгэл хүлээлгэхээс татгалзсан зургаан гишүүн гарын үсэг зурлаа. Ерөнхий сайдад тавьсан асуултдаа бүрэн хариулт авч чадсангүй. Баялгийн санг хэн, яагаад гацаах гэж байна вэ, хуулийг нь баталсан уу гэж асуухад "тийм" гэсэн. Харин 33 ба 51 хувийг хувийн хэвшлээс авах ажиллагаа явагдаж байгаа эсэхэд мөн "тийм" гэж хариулсан. Тэгээд юу нь гацааж байна вэ гэхэд тодорхой хариу өгсөнгүй.
Миний бүх үзэл санаа ил байдаг. Нууж хаах зүйл надад байхгүй. Тиймээс хэлэлцүүлгийг нээлттэй явуулах нь зөв гэж үзсэн. Гэтэл нууцаар санал хурааж байгаа нь ойлгомжгүй, Ардын намын дотоод асуудал гэж харж байна.
Тодорхой бодлогын асуудлаар дэмжлэг авах гэсэн оролдлого ч ил тод бус байна. Болохгүй байна гэдэг үгээр бүгдийг халхалж болохгүй. Яг юунаас болоод болохгүй байгаа нь тодорхойгүй байна.
Ёс суртахуун, хууль зүйн хоёр тусдаа асуудал явагдаж байгаа. Улс төрийн соёл өндөртэй улсад төсвийн мөнгөнөөс шоколад авсан ч огцордог. Ерөнхий сайд өөрөө ч хэлсэн. Уг нь өөрөө ёс суртахууны алдаа гаргасан учир огцроё гэж бичиг өгөх ёстой. Бүтэн таван жил Ерөнхий сайд хийсэн хүн огцрохоор Монгол улсын бодлого байхгүй болох юм байна. Өөрийнх нь ярианаас тэгж сонслоо.
Оюун-Эрдэнэ гэдэг хүн Монгол ардын нам, төр болчихсон байгаад харамсаж байна. Залгамж чанар хаа байна. Ирдэг явдаг албан тушаал гэж өөрөө хэлсэн хэр нь өөрт нь ирээд гацлаа. Би маш их харамсаж, гайхаж байна. 104 жилийн түүхтэй энэ намд Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх хүн байхгүй байна гэж ойлголоо гэв.