gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

10 мянган айлын орон сууц барих тендерийн талаар барилгачдын холбоодтой зөвшилцөж байна

Б.Азбаяр
Нийгэм
2025-06-13
0
Twitter logo

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-д нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаар дөрвөн багц тендерийг зарлахаар төлөвлөсөн. Ийнхүү эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. 

Гэсэн хэдий ч Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ хамтран нийслэлийн удирдлагуудад уг төслийн тендерт монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлж, зөвшилцөх уулзалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны зүгээс уг төслийн тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон, урьдчилгаа төлбөр олгохоор тусгаснаас гадна тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа тул хэсэгчлэн хувааж зарлах боломжтой эсэх талаар саналаа илэрхийлсэн юм.

Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн зүгээс нэмүү өртгийг эх орондоо үлдээх, монгол ажилчдаа дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч хэд хэдэн компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн өмнөх уулзалтаар мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэг дөрвөн чиглэлээр Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран ажиллахаар болсон. Уг ажилд бусад холбоод нэгдэн, хамтран ажиллах боломжтой” гэв. 

Түүнчлэн Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ нэгдэн, нэгдсэн саналаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлэхийг хүслээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан