Өнгөрсөн оны сүүлээс нүүрсний үнэ буурч, манай улсын гадаад валютын албан нөөц буурав. Мөн улсын төсвийн орлого ч төлөвлөснөөс ихээхэн буурлаа. Иймд Эрдэнэс Монгол нэгдэл зэс, нүүрсний хамаарлаа бууруулахаар зорьж байна.
Үүний тулд бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн, 2050 оноос нийт орлогынхоо 11 хувийг чухал ашигт малтмалаас бүрдүүлнэ гэж тус нэгдийн Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян танилцуулав. Тэрээр "Чухал ашигт малтмалын эдийн засгийн нөлөө, хөрөнгө оруулалтын орчин, замын зураг" семинарт дээрх мэдээллийг өглөө.
"Эрдэнэс Монгол" зэс, уран, жонш, лити, магни, газрын ховор элемент, графити зэрэг арван эрдсийг чухал ашигт малтмал гэж үзэж байна. Эдгээрийг хаанаас эрэн хайх, хэрхэн олборлох тухай хөтөлбөр боловсруулж, 2030 он хүртэлх ажлын төлөвлөгөөгөө ч гаргажээ.
"Азийн батерей металс" ХК-ийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын нөөцийг илрүүлэх, хөгжүүлэх талаар илтгэл тавив.
Тэрээр, газрын ховор элементэд зэсийн ордыг эхлүүлэх шиг их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаггүй. Австрали гэх мэт улсуудад эрчим хүчний шилжилтэд чухал нөлөөтэй ашигт малтмалын олборлолтод төрөөс дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл, татаас олгож байна. Харин манайд одоогоор ийм бодлого алга.
Эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын нэг нь зэс. Энэ нь цахилгаан машины гол түүхий эд юм. Мөн салхин сэнс, нарны хавтанд ашигладаг түүхий эдүүдийг одооноос судалж, хайж, илрүүлэн олборлож эхлэх ёстой. Эс бөгөөс эрчим хүчний шилжилт амжилт олохгүй, нүүрс, байгалийн хий гэх мэт хүрээлэн буй орчинд ээлгүй эх үүсвэрээ ашигласаар л байна. Энэ зорилгод хүрэхэд сорилтууд тулгарч болзошгүй.
Дэлхийн нийтээрээ уул уурхайд оруулдаг хөрөнгө оруулалт буурав. Тэгэхээр шинэ төслүүд илүү их өрсөлдөж л хөрөнгө оруулалт татаж чадна. Энэ хандлага 4-5 жил үргэлжлэхээр байна гэв.
Эрчим хүчний шилжилтэд хэдэн уурхай хэрэгтэй вэ?
Алт богино хугацаанд эдийн засагт ээлээ өгөх ч урт хугацаанд зэсийн төслүүд илүү ашигтай байна. Иймд зэсийн үйлдвэрлэлийн сууриа дэлхий нийтэд өргөтгөх шаардлагатай. Дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын хүчин чадлаар тооцоход жил бүр нэг том зэсийн уурхай нээж байж ногоон эрчим хүч хэрэглэнэ гэж танилцууллаа.
Мөн цөмийн эрчим хүчний төслүүдийн явц, хэчнээн цахилгаан машин, салхин сэнс үйлдвэрлэхээс эрчим хүчний шилжилт шууд хамаарна.
Манай улсын хувьд зэсийн АМНАТ өндөр байгаа нь сөрөг дагавартай. Бид зэсээ 20 хувиар үнэгүйдүүлж байна. Хөрөнгө оруулагчид олон хүчин зүйлийг харгалзан шийдвэрээ гаргадаг ч татварын орчин хамгийн чухал нөлөөтэй байдаг.
Гэхдээ сүүлийн 15 жилд манай уул уурхайн салбар хурдацтай хөгжлөө, хуулийн орчин тогтвортой байна. Компаниуд ажиллаад, ашиг олоод байгаа нь энэ салбар ашигтай байгааг илтгэнэ. Гэхдээ бид Катар гэх мэт булангийн баян орнууд шиг болно гэвэл бидэнд дахин арван Оюу толгой шиг төсөл хэрэгтэй. Олборлолтоо одоогийнхоос 8-9 дахин өсгөх шаардлагатай гэв.