Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК болон ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 100 удаагийн ой хээрийн тоймрын тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн үзүүлэлт юм. Аймаг, орон нутгаар авч үзвэл,
- Булган-10
- Дорнод-17
- Сүхбаатар-13
- Сэлэнгэ-19
- Хэнтий-18 удаа тус тус бүртгэгджээ.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 632 мянга гаруй га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.05.21-2025.05.30/ Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт нийт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас тавыг нь бүрэн унтраасан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумын Хэрийн гол, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 3 ойн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Минжийн даваа, Хэнтий аймгийн Батширээт сумын Бодончийн даваанд гарсан хоёр гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сүүлийн 10 хоногт гарсан ой, хээрийн түймрүүдийн ихэнх нь автомашин очих боломжгүй мориор 3-5 хоног туулж очих газарт гарсан тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэрэг, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийн эрсдэлийн зэрэг буураагүй, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас иргэн бүр урьдчилан сэргийлж, ой, хээрт зорчихгүй байх, хашааны өнжмөл өвс болон хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна.