ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Төгрөг нуурын орд тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой талаар мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ энэ талаар “Стратегийн 39 ордын жагсаалтад Төгрөг нуурын орд багтдаг. Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хойш хийж, нөөцийг тогтоосон. 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарсан.
Үүн дээр олон компани хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани 4 лиценз эзэмшдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье.
Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн.
Тийм учраас би Баялгийн сангийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компанитайгаа өөрөө учраа олж асуудлыг шийд гэж 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээ авах болно” хэмээсэн юм.
Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд нь Төв аймгийн Баян сумын нутаг "Өгөөмөр" бригадад байдаг. Улаанбаатар хотоос 130 км зайтай.