Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Grow with Google хөтөлбөр нь 350 элсэгчдэд 100% тэтгэлэгтэй хэрэгжиж эхлэхээр болсон. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн нийт 2292 хүнээс 350 хүнийг шалгаруулсан бөгөөд хөтөлбөр гуравдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 22-ний хооронд гурван сарын хугацаанд амжилттай болж, дээрх шалгарсан оролцогчид өнөөдөр батламжаа гардан авлаа.
3 сарын хугацаанд хөтөлбөрт оролцогчид кибер аюулгүй байдал, дата шинжилгээ, төслийн менежмент, UX дизайн, дижитал маркетинг, мэдээллийн технологи гэсэн 6 төрлийн мэргэжлээс сонгон суралцсанаас гадна ажлын байранд бэлтгэх зөөлөн ур чадварын 20 цагийн хичээлд хамрагдаж, мэргэжлийн экспертүүдтэй танилцаж, зөвлөгөө авч, топ аж ахуйн нэгжүүдийн ажлын байруудтай танилцаж, туршлага судаллаа.
Батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж хөтөлбөрийн санаачлагч Б.Тэмүүлэн үр дүнг тайлагнаж, багш тус бүр өөрсдийн заах арга барил, хөтөлбөрийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын туршлагаа хуваалцлаа.
Дэлхий даяар 2 сая 400 мянган Google Career Certificate-г хүлээн зөвшөөрсөн ажлын байр байдаг. Тус сертификатыг гардан авсан 600 мянган төгсөгч байдгаас 75 хувь нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг төдийгүй албан тушаал дэвшсэн байна. Тус цогц хөтөлбөрийн нэг хүнд ногдох үнэ цэн 3 сая төгрөгтэй тэнцэх юм.
Монголд анх удаа хэрэгжиж буй тус төслийн дэмжигч байгууллагуудаар МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, MCS Software Group, Мобиком корпорац, Юнител групп, АПУ, Премиум групп, CIO Club, ICT Group, Intelmind, Mezorn, Gund Investment, Digit, Fibo Cloud, Infinite Solutions зэрэг байгууллагууд дэмжин ажиллав.
Useful links: https://www.facebook.com/GwGMongolia