gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Ш.Бямбасүрэн: Монголын залууст үзэл бодлоо илэрхийлэх зориг байгаа нь сайны дохио

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
37 минутын өмнө
133
Twitter logo
Г.Тэгшсүрэн
133
Twitter logo
Маргааш ажилтай
37 минутын өмнө

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

"Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид. Ерөөс хүн ажилтай байх л сайхан.

Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй. Энэ удаад УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн (FB: Byambasuren.Shinebayar)-г танилцуулж байна.

"АНГЛИЙН SUBWAY-Д ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНААР ОРООД МЕНЕЖЕР БОЛЖ ДЭВШСЭН"

-Ахлах сургуулиа төгсөөд гадагш явж сурахаар төлөвлөсөн. Тэр үед манай улс арван жилийн боловсролын тогтолцоотой байлаа. Үүнтэй холбоотойгоор гадаадын их, дээд сургуулиуд манай ерөнхий боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөггүй байсан. 

Тиймээс Монголдоо арван жилийн сургуулиа төгсчхөөд солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын Нэвада мужид очиж, тэндхийн ахлах сургуульд элсэв. Ингээд Монгол, Америкийн хос гэрчилгээтэйгээр ерөнхий боловсрол эзэмшсэн дээ.

Эгч маань Англид сурахаар очиж, тэндээ үргэлжлүүлэн ажиллаж байлаа. Тиймээс аав, ээж намайг эгчийг нь бараадуулъя гээд Англи руу явуулсан. Тэнд очоод “Salford" их сургуулийн оюутан боллоо. Хичээлийнхээ хажуугаар маш олон цаг ажиллана. Долоо хоногт 30 кредит цагаар хичээллэж, 50-60 цаг ажилладаг байсан. Ресторанд хүргэлтийн хоол, кофе шопт бариста, сэндвич шопт сэндвич урлаачаар ажиллана. 

Олон улсын сүлжээ Subway ресторанд үйлчилгээний ажилтнаас дэлгүүрийн менежер болж дэвшсэн юм даг. Нэг удаа хэн хамгийн хурднаар хамгийн гоё сэндвич хийх вэ гэдэг тэмцээн болсон юм. Энэ тэмцээнд Англиас нэг номероор шалгарч, дахин олон улсын тэмцээнд оролцсон. Энэ мэтчилэн хамгийн гоё дурсамжтай өдрүүд тэнд өнгөрсөн дөө.

Даалгавраа хийх, номын санд суух цагаа ажил хийхэд зарцуулсаар байгаад үнэндээ тийм ч сайн сурч чадаагүй. Сургалтын төлбөрөө олох гээд л тэгж их ажилладаг байсан хэрэг. Ямартай ч сургуулиа төгсөөд Монголдоо буцаж ирсэн.

Гэхдээ дахиад гадагш явж магистр хамгаална, тэгэхдээ 100 хувь хичээлдээ анхаарч, сургуулийнхаа номын санд өнжиж, онц сурна гээд шийдчихсэн. Төлбөрөө цуглуулчхаад явна, очоод мөнгөнд санаа зовохгүй сурна гээд гэр бүлийнхээ бизнест ажиллалаа. Мөнгөө бэлдэж байгаад магистр хамгаалахаар 2014 онд Австрали явав. Тэнд хоёр жил сураад 2017 онд Монголдоо ирсэн юм. Ирсэн даруйдаа Дорнод аймаг руугаа шууд нүүсэн. Би Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж өссөн л дөө. 

Дорноддоо очоод гэр бүлийнхээ эрхэлж байсан бизнесийг үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2020 онд аймгийн ИТХ-д нэр дэвшихээр шийдсэн. Шалтгаан нь бизнес эрхлэгчдийн зовлон, бэрхшээлийг биеэрээ мэдэрч байгаа хүний хувьд дуу хоолой болъё гэж бодсон юм. 

Нэр дэвшээд сонгогдчихлоо, дөрвөн жил аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2024 оны улстөрийн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Миний улстөрийн карьер маш богинохон.

Аав маань улстөрч хүн байсан. Тиймээс би улстөрчийн амьдралын зовлон, жаргалыг мэднэ. Амар биш шүү дээ. Хүүхэд нас үргэлж ингэж, тэгж болохгүй гэх болгоомжлол дунд өнгөрсөн. Том болоод найз нөхөдтэйгөө хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлэхэд ч аавынхаа нэрийг сэвтээх вий гэдэг болгоомжлол дагасаар л байв. Тиймээс өөрийнхөө гэр бүлийг энэ замаар алхуулахгүй, улстөрд орохгүй гэж боддог байсан. 

Гэвч цаг хугацааны эрхээр энэ бодол маань өөрчлөгдсөн. Хувийн бизнес эрхэлж байхдаа шударга бустай маш их нүүр тулсан даа. Төрийн дарамт, шахалтыг биеэрээ мэдэрсэн. 100 гаруй хүн цалинжуулаад, тэр хүмүүсийн ар гэр, амьдрал ахуйн асуудлыг даагаад явж байтал төрийн хавчлагад орохоор хүн хүссэн хүсээгүй бухимддаг юм билээ. Үүнийг өөрчлөх чин хүслээр л улстөрд оръё гэж шийдсэн дээ.

"ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХУУДУУТАЙ, ТУЛГАСАН БАЙРТАЙ ОРУУЛЖ ИРДЭГ ЮМ БАЙНА”

-Энэ шийдвэрийг гаргахдаа би юу руу орж байгаагаа маш сайн мэдэж байлаа. Гэхдээ төсөөлөөгүй, миний бодсоноос огт өөр санагдаж буй нэг зүйл нь УИХ-ын гишүүнд маш олон хүнээс санхүүгийн гуйлт, дэмжлэгийн хүсэлт ирдэг юм байна. Бүр тасрахгүй. 

УИХ-ын гишүүн гэхээр асар их мөнгөтэй, бэрд шиг хүн байдаг гэж боддог бололтой. Ийм буруу жишиг тогтооход өмнөх улстөрчид хувь нэмрээ оруулжээ гэж боддог. Гишүүнийг яагаад баян гэж боддог юм бол. Хувиасаа гаргаад өгье гэхээр тийм боломж байхгүй. Би жишээ нь гэр бүлийн бизнесээсээ хувь эзэмшдэг, тодорхой хэмжээний ногдол ашиг авдаг. Бас УИХ-ын гишүүний цалин бий. Үүгээрээ би өөрийн амьдралын тодорхой асуудлаа шийдээд явж байна, надад хүрэлцэж байгаа. Гэвч бусдад илүүчлэхэд хүрэхгүй шүү дээ.

Яг л бусад залуустай адил цалингаасаа нийгмийн даатгалаа суутгуулаад л явж байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа гэдэг шүүмжлэлтэй би санал нийлнэ. Шимтгэлийг аж ахуйн нэгж төлөөд байдаг, гэтэл энэ нь эргээд ажилтанд, компанид ч нэмэр болж байгаа зүйл үгүй. Үүнийг шударга бус гэж харж байгаа. 

Манай нийгмийн даатгалын систем маш их хоцрогдсон. Нийгмийн даатгалын үндсэн зориулалт нь алдагдчихсан. Уг нь өнөөдөр төлөөд, дараа нь би өвдвөл, тэтгэвэртээ гарвал буцаагаад авах тухай л ойлголт шүү дээ. Гэтэл түрүүлж зарцуулсаар байгаад сан нь хоосорчихсон. Ер нэгдсэн нэг санд төвлөрүүлээд байгаа энэ тогтолцоог халах цаг болсон. Оронд нь нэрийн данс гэдэг зүйлийг заавал гаргаж ирэх ёстой.

Ер нь Монголд татварын орчин үнэхээр хүнд байгааг бизнес эрхэлж байсан хүний хувьд би мэднэ. Тиймээс цаашид Татварын багц хуульд анхаарч ажиллаж, байр сууриа илэрхийлсээр байна. Миний харж байгаагаар, манай улс уул уурхайгаас хэт хамааралтай болсон, тэнд нь төрийн оролцоо их. Манайхтай адил гэвэл Арабын буюу булангийн орнууд бий. Тухайн орнууд уул уурхайгаа маш тодорхой болгоод татвараа өндөр тогтоогоод үүнийгээ ч авч чаддаг. Энэ татвараараа бусад салбараа бодитой дэмждэг. 

Аливаа улс орон болгонд хөгжлийн давуу чанар гэж байдаг. Монгол Улсынх юу байх вэ. Бид үнэхээр аялал, жуулчлалын орон болох гээд байгаа юм уу, бэлэн юм уу. 20-30 сая жуулчин хүлээн авах боловсон хүчний боломж, нөөц байгаа бил үү гэдэг бодох л асуудал.

УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудыг маш их анхаарч, судалж ажиллаж байгаа. Зарим хуулийн төслийг их хуудуутай, яаралтай горимоор гээд УИХ-ыг тулгасан байртай оруулж ирдэг. Ингээд бодит эрсдэлүүдийг нь олон талаас харах, няхуур хандах боломж олгохгүй байх тохиолдол байна. Шинэ болон олон жилийн туршлагатай гишүүн хоёрт мэдээллийн зөрүү асар бий. Дөрөв, тав сонгогдсон хүмүүст мэдээллийн давуу тал маш их. Гэтэл залуу гишүүд бидний хувьд орж ирж байгаа хууль бүр дээр өмнө нь ямар өөрчлөлт орж байсан, ямар нөхцөл шаардлагатай байв, одоо яагаад нэмэлт өөрчлөлт хийх гээд байгааг судлахад ихээхэн цаг ордог.

Зарим хуулийн төсөл дээр лобби явна. Гишүүдийн нэг хэсэг нь энэ цааш явах ёстой, ингэж байж улс орон урагшилна гэнэ. Нөгөө хэсэг нь энийг дэмжвэл чи улс эх орноосоо урвасан болно гэх агуулгатай зүйл ярина. Тиймээс өөрийн гэсэн дүгнэлттэй, бодолтой байхын тулд маш их унших, судлах, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч шийдвэрээ гаргахыг зорьж ажиллаж байгаа. 

Ер нь л унших, судлах зүйл маш их. Хууль орж ирэхэд маш олон хүнтэй уулзаж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй болдог. Сая жишээ нь гурилын татварыг тэглэх тухай хуулийн төсөл орж ирлээ. Тиймээс гурилын бизнес эрхлэгчидтэй уулзаж, бодитой ямар хүндрэл байгааг судлах шаардлага үүссэн.

“ЗАЛУУС ЭХ ОРОНДОО, ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛГҮЙ БАЙГАА НЬ АЮУЛЫН ДОХИО”

-УИХ-ын чуулганаас чөлөө авах үе байна. Бид орон нутагт томилолтоор ажиллах бол чөлөө аваад явдаг. Тэгэхгүй бол тасалсанд тооцно. Тиймээс УИХ-ын даргад албан ёсоор хүсэлтээ гаргаад, чөлөө хүсдэг. Хүсэлтийн дагуу чөлөөний хуудас гаргаж өгнө. Гэхдээ энэ ажлуудаа аль болох чуулганы бус үеэр амжуулах нь зөв санагдсан. Тэгэхгүй бол олон нийтийн зүгээс хуралдаа суухгүй, байнга чөлөө аваад ажлаа хийсэнгүй гэж ойлгох юм билээ.

Бас гишүүдийн гадаад томилолтын асуудлыг иргэд хөнддөг. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэж бий. Энэ ажлын хэсгийн хүрээнд намрын чуулганаар Япон, Сингапур руу яваад ирсэн. Гадаад томилолтод маш шахуу хөтөлбөртэй л явдаг юм билээ. Миний явсан хоёр томилолтод лав сул цаг гараагүй. Гэхдээ надад гадаад явбал дэлгүүр хэсье, зугаалъя гэдэг хорхой байхгүй. Хүүхэд байхаасаа л гадаадад сурч, амьдарч байсан болохоор алив зүйл нь төдийлөн сонирхол татдаггүй гэх юм уу, аль болох ажлаа амжуулчхаад хурдхан буцахыг л боддог.

УИХ-ын гишүүний ажлын алба гэж бий. Би зөвлөхтэй, туслахтай, орон нутагт бие төлөөлөгчтэй. Цалин дээр унааны дэмжлэг гэж өгдөг. Бусдаар байр, машины хангамж байхгүй.

Би залуу бизнес эрхлэгчидтэйгээ ойр ажилладаг. Нутагтаа очоод тэдэнтэй ярилцахад итгэл нь улам алдарсаар л байна. Залуус төрд итгэлгүй болж, ойрын хугацаанд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт нь ч буурчээ. Залуус эх орондоо, ирээдүйдээ итгэлгүй байна гэдэг маш том аюулын дохио.

Төр асуудлуудыг олон жилийн турш аргалсаар иржээ. Нэг асуудал үүсэнгүүт аргалах талаас нь л хандаад байна. Ингэчихвэл олон нийт ингэж харна гээд бүх зүйл дээр улстөрждөг. Хөгжлөө, салбараа харахгүй байна. Эрчим хүчний салбар бол аргалж ирсний маш том жишээ. Үнэхээр ухарчихсан, сүүлийн 20-иод жил шинэ станц бариагүй. Хуучнууд нь технологийн хувьд маш их хоцрогдчихсон.

Үнэхээр хичээгээд байхад амьдрал сайжрахгүй, яг л байрандаа. Гэтэл өөр арга замаар буюу дарга, нам дагасан нөхдийн амьдрал маш хурдан өөрчлөгдөөд байхаар залуус үүнийг хараад тэвчихгүй байна. Миний хэсэг хугацаанд амьдарсан Англид, Австралид хүн өөрийгөө болгоод, урдхаа сайн хийж чадвал амьдрал сайжрах, сэтгэл хангалуун байх бүрэн боломжтой. Тийм шударга, сайхан нийгэм. 

Зарим хүмүүст том амбиц байдаггүй, байх шаардлага ч үгүй. Учир нь хангалттай цалингаа аваад, урдхаа хийгээд явж байхад амьдрал нь болж байдаг. Олон зүйлд санаа зовоод, стресстээд байх шаардлага байдаггүй нь сайхан. Би Монгол Улс хэзээ ийм хэмжээнд очих бол, ингэж хөгжихөд чадахаараа өөрийн хувь нэмрээ оруулах юм сан гэдэг бодолтой л Англиас ирж байлаа.

Ардчилсан улс юм чинь асуудлыг сонгуулийн аргаар өөрчлөх ёстой. Сонгуулийн сурталчилгааны үеэр зүүн бүсийн залуус маань намайг маш их дэмжсэн. Дуу хоолойгоо, үзэл бодлоо илэрхийлэх зүрх, зориг Монгол залууст байгаа нь сайны дохио.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан