Ерөнхий агуулга - Ногоон хулуу өдөр тутамд хэрэглэх нь элэг цэвэрлэж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй гэх мэдээллийг түгээжээ.
Баримт шалгалтын үр дүн - Ногоон хулуу нь шим тэжээлээр баялаг ногоо боловч дангаар нь хэрэглээд элгийг цэвэрлэдэг болохыг харуулсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Элэг байгалиасаа өөрийгөө хоргүйжүүлэх, нөхөн төлжүүлэх чадвартай.
2025 оны 05 дугаар сарын 16-нд Хоолны Ванпирууд (архивласан хувилбар) гэх хуудаснаас “Элэг муутай хүмүүсийн анхааралд!!! Та хулуу гэдэг энэ ногоог мэднэ биз дээ?
Энэхүү ногоо нь элгийг цэвэрлэдэг гэдгээрээ алдартай бараг ганц ургамал нь гэнэ. Үүгээр салат хийж идэх, хоолондоо хэрэглэх зэргээр өдөр тутам идэж байвал элгийг цэвэрлэхээс гадна, нөхөн төлжүүлдэг үйлчилгээтэй юм байна. Хамгийн энгийн заавар: Хулууг арилгаж, угаагаад, нарийн хэрчинэ. дээр нь оливын тос 2 халбага хийнэ. Жаахан давс, жаахан элсэн чихэр хийгээд таглаад хөргөгчид нэг цаг хэрээтэй байлгана. Тэгээд л боллоо доо. Үүнийг өглөө өлөн дээрээ нэг аяга ийм салат идвэл нэн тустай!” гэх мэдээлэл түгээжээ.
Тус постыг нийт 3,600 гаруй реакц, 52 сэтгэгдлээр идэвхжүүлж, 4,300 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Элэг нь хүний биеийн бодисын солилцоо, дархлаа, хоол боловсруулах, хоргүйжүүлэх, витамин хуримтлуулах зэрэг олон чухал үйл ажиллагааг хариуцдаг ба бие махбодын байгалийн хоргүйжүүлэх системийн нэг хэсэг юм. Хорт бодисыг боловсруулж, шээс болон өтгөнөөр гадагшлуулах үүрэгтэй.
Эрүүл элэг биеийг байнга хоргүйжүүлдэг тул нэмэлт “цэвэрлэгээ” хийх шаардлагагүй. Мөн элэг өөрийгөө хоргүйжүүлэх, нөхөн төлжүүлэх чадвартай. Өөрөөр хэлбэл, элэг бага хэмжээний гэмтэл авахад өөрийгөө нөхөн төлжүүлдэг боловч элэгний хүнд өвчлөл, гэмтэл, сорви, үрэвсэл зэрэг нь эдгэрэх явцыг удаашруулах, цаашлаад нөхөн төлжих боломжгүй болгодог.
Америкийн элэгний сангийн албан ёсны сайтад элэгний эрүүл мэндтэй холбоотой хэрэглэгчдийн дунд тархсан төөрөгдүүлсэн агуулгатай мэдээллийг залруулсан нийтлэл оруулжээ. Тус нийтлэлд “элэг бие махбодыг хоргүйжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нь үнэн ч оновчтой ажиллахын тулд тусгай хоолны дэглэм, цэвэрлэгээ шаардлагагүй. Элэг цус шүүх, цөс ялгаруулах зэрэг үйл явцаар бие махбодоос хорт бодисыг гадагшлуулдаг.
Хоргүйжүүлэх, цэвэрлэх хоолны дэглэм, удааны оронд жимс, ногоо, өөх тосгүй уураг, үр тариагаар баялаг тэнцвэртэй дэглэмээр хооллож, дасгал хөдөлгөөн хийж элэгний эрүүл мэндээ дэмжих нь зүйтэй” хэмээн мэдээлжээ.
Ногоон хулуу нь илчлэг бага ба эслэг, магни, кали, фолийн хүчил, А, С, К витамин зэрэг шим тэжээлээр баялаг хүнсний ногоо юм. Мөн үрэвслийн эсрэг антиоксидант үйлчилгээтэй. Тус ногоон тэнцвэртэй хоолны дэглэмд оруулснаар хоол боловсруулах систем, зүрхний эрүүл мэнд, дархлааны үйл ажиллагааг дэмжих зэрэг эерэг нөлөөтэй.
Харин дангаар нь хэрэглээд элгийг цэвэрлэдэг гэдгийг харуулсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Тухайлбал, Pubmed, ScienceDirect, ResearchGate зэрэг судалгааны сайтаас “Ногоон хулуу элэг цэвэрлэдэг” гэх түлхүүр үгээр хайхад илэрцгүй байна.
Ногоон хулууг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрсдэл маш бага боловч их хэмжээгээр хэрэглэх нь гэдэс дүүрэх, хий үүсэх зэрэг хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх эрсдэлтэй. Мөн ногоон хулуунд хурьцангуй бага агуулагддаг кукурбитацин (cucurbitacins) нэгдлийн хэмжээ хэтэрвэл биед хортой байна. Ногоон хулууг их хэмжээгээр хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, гэдэсний цочмог хөдөлгөөн зэрэг таагүй шинж тэмдэг илэрдэг.
Дүгнэвэл ногоон хулуу нь шим тэжээлээр баялаг ногоо боловч дангаар нь хэрэглээд элгийг цэвэрлэдэг болохыг харуулсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй ба элэг байгалиасаа өөрийгөө хоргүйжүүлэх, нөхөн төлжүүлэх чадвартай. Иймд тэнцвэртэй хооллолтод ногоон хулууг зохих хэмжээгээр хэтрүүлэлгүй хэрэглэх нь зүйтэй. Хэрэв аливаа элэгний өвчлөл, гэмтэлтэй бол заавал мэргэжлийн эмчид хандан өөрт тохирсон зөвлөгөө авах нь чухал шүү.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.