Тэрээр, "Улс төрийн гацаатай, шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь зүйтэй. Бусад улс орнуудын хөгжиж байгаа жишээг авах нь зүйтэй гэсэн байдлаар саналаа хэлсэн. Үүн дээр ч гэсэн намын удирдах зөвлөл болон бага хурал хамтарсан ЗГ байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг тухайн үед гаргаж байлаа.
Хамтарсан ЗГ байгуулах урилгыг таван улс төрийн нам байгаагаас дөрөвд нь явуулж байсан. Хоёр нь хамтрахгүй сөрөг хүчний байр сууриас ажиллана гэдгээ илэрхийлж байсан. Хоёр нь дэмжсэнээр хамтарсан ЗГ байгуулагдсан.
Зөвхөн ЗГ гэлгүй УИХ-д ч гэсэн хамтарсан зарчмаар томилгоонуудыг хийсэн. Мөн аймаг орон нутаг, ЗГ-ын түвшинд ч гэсэн тухайн улс төрийн намаасаа үл хамааран бүхий л түвшинд хамтрал явж буй. Энэ агуулгаараа бол хамтарсан ЗГ, үйл ажиллагааны хөтөлбөр, түүндээ нийцсэн төсвийг тодорхойлж ирсэн.
Яагаад өнөөдөр МАН-ын бага хурлыг хийх болов гэвэл манай намаас санаачилга гараад байгаа юм биш. Хамтарсан ЗГ-т орсон бусад хоёр улс төрийн намын төлөөллүүд, гишүүд хамтарсан ЗГ байх нь буруу гэдэг байр сууриа илэрхийлж, ЗГ огцрох ёстой гэсэн шаардлагад гарын үсгээ зурж намын удирдлагууддаа өгч байгаа.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл , ХҮН-ын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар хамтарсан ЗГ байх ёсгүй гэж байр сууриа илэрхийлсэн.
Тэгэхээр эдгээр улс төрийн намуудын бодол нь өөрчлөгдсөн юм уу. Тэгвэл энэ хамтарсан байгаа улс төрийн намууд өөр байр суурь илэрхийлээд байгаа бол бид нар энэ асуудалд яаж хандах ёстой вэ, бага хурлынхаа гишүүдийн санаа бодол юу байгаа вэ гэдгийг нээлттэй ярилцъя гэсэн шийдвэрийг МАН-ын дарга гаргасан. Намын даргад олгогдсон чиг үүргийн дагуу бага хурлыг зарлаад, одоо хуралдах гэж байна.
Оруулж ирж буй асуудал нь хамтарсан ЗГ байх уу, үгүй юу, ЗГ-т тулгамдаж байгаа асуудлууд, цаашдын төлөвлөгөө юу байна гэдгийг хэлэлцэх юм.
-Таны хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна уу?
-Ёс зүйн зөрчил гарсан эсэхийг хараахан хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл одоо яригдаж байгаа асуудал бол түүний хүүтэй холбогдож буй. Хүү нь найз охиндоо сүйн бөгж болон бусад тансаг хэрэглэлийн бэлэг өгсөн ямар орлогын эх үүсвэрээс өгсөн бэ. Хэрэв тухайн хүүгийн орлогоос биш бол аав нь мөнгийг нь өгсөн үү, гэр бүлийн орлого байсан уу, тухайн орлого нь нотлогдохооргүй авлигын шинж чанартай юу гэдгийг иргэд асууж байгаа. Энэ агуулгаараа АТГ ч гэсэн хоёр хүний өргөдлийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Хэвлэлийн мэдээнээс үзэхэд, 23 настай хүү нь монголд өнөө өглөө ирсэн гэнэ. Шууд АТГ-т мэдүүлэг өгч дөрвөн цагт байцаагдсан гэсэн байна.
Тэгэхээр албан ёсны ямар ч дүгнэлт гараагүй байхад бид Ерөнхий сайдын зөв буруу гэж ярих нь өрөөсгөл. Эцсийн албан дүгнэлт гараагүй байхад түүнийг хэлмэгдсэн эсэхийг мэдэхгүй.
МАН-ын Их хурлын товыг тогтоох асуудлыг хэлэлцсэн үү?
Өнөөдрийн бага хурлаас гарах шийдвэрээс хамаарх болов уу гэж бодож байна. Ер нь бол ирэх аравдугаар сард хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд дүрмээ өөрчлөх, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх төлөвлөгөөтэй. Энэ удаагийн бага хурал бол ээлжит бусаар хуралдуулж байна.