gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно

Б.Эрдэнэчимэг
Соёл урлаг
2024-12-27
9
Twitter logo

Олон сараар, тусгай бэлтгэгдсэн авьяастнууд л балетын дүрд тоглох боломжтой гэсэн ойлголтыг “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балет эвджээ. Ирэх бямба, ням гаригт СТӨ-нд 150 хүүхэд, томчуудын бүрэлдэхүүнтэй тоглох тус балетад гурван сар бэлтгэсэн хүүхдүүдийн зарим нь  ээжтэйгээ хамт тоглоно.  

Олон улсын урлаг боловсролын хөгжлийн “Гэрэлт ертөнц” академи “Дэлхийн соёл Монгол хүүхдэд” төслийн хүрээнд “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. ОХУ-ын балетын жүжигчдийн хамт энэ сарын 28, 29-нд Соёлын төв өргөөнд тоглоно.    

Дэлхийн аль ч оронд шинэ жилийн баяраар урлагийн гайхамшгийг мэдрүүлэн, шидэт ертөнцөөр аялуулдаг сонгодог урлагийн тоглолтыг илүү олон хүүхэд, томчуудад хүргэхийн тулд олон шинэ шийдэлтэй зохион байгуулж байгаагаа “Гэрэлт ертөнц” академийн тэргүүн, балетчин Ч.Батгэрэл  танилцууллаа.

Тэрээр “Бид хүүхдүүдэд зөвхөн тоглолт үзээд зогсохгүй тайзан дээр шидэт үлгэрийн дүр бүтээх хаалгыг нээдгээрээ онцлог. Манай сургалтыг ОХУ-д балетын мэргэжил эзэмшсэн, хайр татсан олон дүр бүтээж амилуулсан багш нар эрхлэн явуулдаг.

Бидний илүү олон хүүхдийг тоглолтдоо хамруулж, балетын урлагаар хичээллэх боломжийг олгохыг зорьж байна. “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетдаа цасан ширхгийн бяцхан охидоос эхлээд Орос, Хятад, Испани үндэстний хүүхэлдэй гээд олон дүр нэмж дэглэж байна.

Эцэг эхчүүд түгжээнд хүүхдүүдээ хичээл сургалт таслуулахгүй зөөж хамруулж байгаад үнэхээр их талархаж байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүд балетын урлагт улам бүр догдолж дурладаг. Тиймээс бид хүүхдүүдээ уйгагүй зөөж байгаа ээжүүддээ бэлэг барихаар 19-р зууны хатагтайн дүрд бүжиглэх санал тавьсан.

Эцэг эхчүүд баяртай хүлээн авч, ордны бүжгийн сургалтад хамрагдан хүүхдүүдтэйгээ хамт бүжиглэж байна. Ер нь бидний тоглолт гэр бүлээрээ цугласан баярт мөчүүд болж өрнөдөг. Хүүхдүүд энэ сонгодог урлагийн бүтээлийг үзээд зогсохгүй суралцаж, жүжигт оролцон тоглосноороо олон талаараа хөгждөг” гэлээ.  

“Гэрэлт ертөнц” академи нь сонгодог урлагаар дамжуулан үндэсний бахархлыг бий болгохын зэрэгцээ өв тэгш үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой “Дэлхийн соёл Монгол хүүхдэд” төслийг санаачилжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан