Шинэ жил, зул сартай холбоотой кино гэхээр олон хүнд “Гэртээ ганцаараа” буюу “Home Alone” бодогддог байх. Энэ киног үзсэн үзэгчдэд нэг зүйл их сонирхолтой байдаг.
Тэр нь гол дүрийн Кевиний аав ээж хоёр яг ямар ажил эрхэлдэг байсан болоод тэр том хаусанд амьдарч, жил бүр гадагшаа гэр бүлээрээ аялдаг юм бол? гэдэг юм.
Тэгвэл тус киноны найруулагч Крис Колумбус саяхан орсон подкастынхаа үеэр үзэгчдэд хүссэн хариултыг нь өгчээ.
Тэрбээр “Тухайн үед продюсер Жон бид хоёр тэднийг ямар мэргэжилтэй хүмүүс болгох вэ гэдгийг их ярилцсан” гэв.
Үр дүнд эхнэр буюу Кэйт МакКаллистерийг “маш алдартай, амжилттай загвар зохион бүтээгч” болгохоор тохирсон байна. Үүнийг байшингийн зооринд байдаг манекенууд илтгэх аж.
Гэхдээ найруулагч Петер МакКаллистер буюу Кевиний аавыг ямар ажилтай болгохоор тохирсноо сайн санахгүй байна гэжээ. “Магадгүй зар сурталчилгааны салбарт ажилладаг байсан байх” гэв.
Ямартай ч найруулагчийн хэлснээр Кевиний эцэг эх хоёр өөрсдийн салбарт амжилттай хүмүүс байсан учраас үнэтэй байшинд амьдардаг байсан болж таарах нь.
1990 онд олны хүртээл болж байсан “Гэртээ ганцаараа” кино 35 жилийн дараа ч шинэ жил, зул сарын тухай шилдэг кинонуудын жагсаалтад дээгүүр бичигдэж байна.
Эх сурвалж: CNN