gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүнийг эмчлэх гээд хүлж номхтгож буйг НҮБ эрүүдэн шүүлт гэж үзжээ

Г.Тэгшсүрэн
Эрүүл мэнд
2025-05-11
148
Twitter logo
Г.Тэгшсүрэн
148
Twitter logo
Эрүүл мэнд
2025-05-11

АСУУДАЛ: "ХҮҮХДЭДЭЭ АЛУУЛЧИХГҮЙН ТУЛД АРГАГҮЙН ЭРХЭНД СЭМҮТ-Д ХҮРГЭДЭГ"

Гэрэл зургийг Envanto.com сайтаас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Гуравдугаар ангийн сурагч байхдаа унаж татдаг болсон хүү өдгөө 35 настай. Эпилепсийн улмаас зан төрхийн өөрчлөлттэй болж, хөгшин эцэг эхээ зодож, гэрээ сүйтгэн, сумынхаа айлын хүүхдүүдийг элдэн хөөж гудамжаар орилдог болсон. Өөрсдөө дийлэхгүй, арай гэж гэрээсээ амьд мэнд гарсан ээж, аав нь сумынхаа цагдаад хандана. 

Цагдаа “Өвчтэй хүнийг бид цагдах боломжгүй ээ, эмнэлэгт хэл” гэнэ. Сумын эмч өвчин намдаах тариа тарьж, тайвшруулах гэж хэрдээ оролдох ч тусыг эс олно. Аргаа барсан хөгшин эцэг эх нь хүүгээ СЭМҮТ-д хүргүүлдэг ч удахгүй дахиад л тайвширсан, "эмчлэгдсэн" байдлаар буцан ирдэг.

Гэвч тэрхүү “эмчилгээ”-ний цаана юу болж байгааг зөвхөн тэр өөрөө л мэднэ. Нэг удаа “Орон дээр хүлчхээд бие засъя гэхэд босгохгүй байсан. Хөтөвч өгөөд энд бие зас гэсэн. Би яаж тийм юманд бие засах юм гээд уурласан чинь асрагч намайг зодсон” гэсээр буцаж иржээ.

“...гэхдээ одоо тэгээд яалтай билээ, бидэнд гомдол байхгүй. Үнэндээ хүүхдэдээ “алуулчих” шахаад аргаа бараад, эцсийн найдлага тээгээд л СЭМҮТ-д очдог, хүлээж авдаг ганц байгууллага нь энэ. Харин ч хүлээж аваад, эмчлээд номхруулаад гаргадагт нь баярладаг” гэж ээж нь (СЭМҮТ-ийн хяналтад байдаг эмчлүүлэгчийн ар гэр) ярилаа.

Монгол Улсад сэтгэцийн эмгэгтэй, догширсон үйлчлүүлэгчид “номхтгох арга” хэрэглэж болно гэсэн журам Эрүүл мэндийн сайдын 2014 оны тушаалаар батлагдсан. Хамгийн түгээмэл хэлбэр нь өвчтөнийг орон дээр хүлэх. Энэ арга нь зөвхөн эмчийн заалтаар, хатуу хяналтад, дөрвөн цагаас хэтрэхгүй хэрэглэх ёстой ч бодит амьдрал дээр энэ нь хэрэгжиж байна уу?

Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэх тусгаарлах болон номхотгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журам: https://legalinfo.mn/mn/detail?lawId=206476

​Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейгаас 1984 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцыг баталсан. Монгол Улс энэ конвенцод 2000 онд нэгдсэн юм. 

Конвенцын хэрэгжилтийг НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл хянадаг. Энэ үйл ажиллагааны хүрээнд нарийвчилсан судалгаа хийх зорилгоор Дэлхийн эрүүдэн шүүхийн эсрэг байгууллага (OMCT) болон Филиппиний Хүний эрхийн өмгөөлөгчдийн холбоо (PAHRA)-оос 2021 онд эрүүдэн шүүхийн асуудлаар судалгаа хийх ажлын хэсгийг Азийн долоон  (Afghanistan, Bangladesh, Cambodia, India,  Mongolia, Nepal, Pakistan) орноос шалгаруулжээ. 

Монгол Улсаас “Сэтгэлзүйн мэдрэмж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, доктор Ч.Сэмжидмаа сонгогдсон. Тэрбээр Монгол дахь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйлчилгээн дэх үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос ангид байх, эрүүл мэндээ хамгаалах эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг судалж, тайлан бичжээ.

Д.СЭМЖИДМАА: ХҮНИЙ НЭР, ТӨРИЙГ ГУТААН ДОРОМЖИЛЖ ХАРИЛЦАХЫГ ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ГЭЖ НҮБ ҮЗЭЖ БАЙНА

“Сэтгэлзүйн мэдрэмж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, доктор Ч.Сэмжидмаа

Женев хотод 2024 оны арваннэгдүгээр сард болсон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар Монгол Улсын талаарх судалгааг хэлэлцэв. Энэ чуулганд “Сэтгэлзүйн мэдрэмж” ТББ-ын захирал, доктор Ч.Сэмжидмаа оролцож судалгаагаа танилцуулсан байна.  

“Сэтгэлзүйн мэдрэмж” ТББ-ынхан судалгаа хийх явцдаа СЭМҮТ-ийн хяналтад байдаг нэгэн хүүгийн ээжтэй ярилцсан байна. Тэрбээр СЭМҮТ-д найм хоног хэвтүүлсний эцэст хүүгээ өөрийн хүсэлтээр буцаагаад гаргасан байна. Учир нь хүүг минь нэг оронд өөр хүнтэй хамт хүлж унтуулдаг байсан. Шөнө бие засах гэхэд “худлаа ярь, муу галзуу минь” гэж хэлээд тоохгүй, оронд нь бие засуулсан гэжээ.   

Доктор Ч.Сэмжидмаа “Догширсон, өөртөө болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулахуйц байдалтай сэтгэцийн эмгэгтэй хүнийг тариа тарих, хүлэх зэрэг байдлаар номхтгох арга хэрэглэж болно. Гэхдээ нэг орон дээр хоёр хүнийг хүлээд, нэмээд оронд нь бие засуулчхаж байгаа нь зүй бус харилцаа. НҮБ-ын мэргэжилтнүүдийнхээр бол үүнийг эрүүдэн шүүлт хэмээх нь. Өөрөөр хэлбэл, НҮБ хүний нэр, төрийг гутаан доромжилж харилцахыг эрүүдэн шүүлт гэж байна. Гэтэл манай хуулиар зодож, цохиж тарчлаасан л бол эрүүдэн шүүлт гэж үзэж байгаа” гэв.

Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах
1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ӨВЧТӨНИЙГ НОМХТГОХ БҮСНИЙ МАТЕРИАЛЫГ ЭМЧ, АЖИЛТНУУД ӨӨРСДИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАН АВДАГ

Асуудлыг нөгөө талаас нь авч үзье. СЭМҮТ-д яг юу болдог вэ? ХЭҮК-ын Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг СЭМҮТ-д 2023 онд хяналт шинжилгээ хийсэн байна.

Хяналт шинжилгээгээр СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын Үндсэн хууль болон бусад хууль, Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөдөлмөрийн шударга, аятай, таатай нөхцөлөөр хангагдах хүний эрх болон бусад эрх ноцтой зөрчигдөж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь асуумж, ганцаарчилсан ярилцлага бусад баримтуудаар тус, тус нотлогдох үндэслэлтэй байсан. 
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын эрхийг хангаснаар тус төвд эмчлүүлэгч сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн Үндсэн хууль болон бусад хууль, Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой” гэж зөвлөмждөө тусгажээ. (Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа: 2023 оны үйл ажиллагааны тайлан. 2024 он)

Өөрөөр хэлбэл, СЭМҮТ-ийн ажилтнууд хөдөлмөрийн шударга, аятай, таатай нөхцөлөөр хангагдаж, тэдний эрхийг хамгаалснаар СЭМҮТ-өөр үйлчлүүлж буй хүмүүс эрүү, шүүлтээс ангид байна гэжээ. Тухайлбал хяналт, шалгалтын үеэр СЭМҮТ-ийн шаардлагатай эд материалын хангамж муу тул өвчтөнийг номхтгох бүсний материалыг эмч, ажилтнууд өөрсдийн мөнгөөр худалдан авч оёулдаг. Энэ нь зориулалтын дагуу үйлдвэрлэгдээгүй тул өвчтөний гар, хөлийг холгож шархлуулдаг. Ингээд үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн буруугаар ойлгож хэл, амаар доромжилдог, үйлчлүүлэгчийн халдлагад өртдөг гэх мэт асуудлыг СЭМҮТ-ийн ажилчид хөнджээ.

Доктор Ч.Сэмжидмаагийн олон улсын байгууллагын захиалгаар гүйцэтгэж, НҮБ-д танилцуулсан судалгаанд ч СЭМҮТ-ийн ажилтнуудын нөхцөлийг онцлон дурдсан байна. 

Тэрбээр “Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн бие даасан тусламж, үйлчилгээг үзүүлж буй мэргэжлийн эрүүл мэндийн ганц байгууллага нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв. Үүн дээр нэмээд хар тамхины болон архины донтолттой насанд хүрэгчид, бэлгийн цөөнхүүд, дауны синдромтой хүүхдүүд, шүүхийн тогтоолтой хүмүүсийг ч тэнд аваачиж байна. 

Гэтэл тэр эмнэлэгт энэ бүх хүнийг хүлээн авахад байр сууцнаас эхлээд төсөв нь ч хүрэлцэхгүй. Төсвөөс байрны зардал, ажилчдын цалинг л олгодог. Эмч нарыг нарийвчлан мэргэшүүлэх төсөв, мөнгө алга. АНУ-ын төслийн мансууруулах бодис хэрэглэсээр донтсон хүмүүстэй ажиллах сургалтад манай эмч нар хамрагдан бэлтгэгджээ. Ингээд сертификатаа авах гэхээр манай улс 15,000 ам.доллар гаргаж өгч чадахгүй байгаа тухай асуудал судалгааны явцад яригдсан.

Ер нь СЭМҮТ дотор ороод харахаар эмч нар нь өдөр тутмын ажлаасаа илүү гарахгүй, санхүүжилт байхгүй. Санхүүжилтийг нь дорвитой олгохгүй хэр нь эмч нарт бүхий л асуудлыг даатгажээ. Маш олон төрлийн эмгэг, донтолтыг ганц эмнэлэгт төвлөрүүлэх биш үүнийг ангилж, салгаад бүтэн дүн, шинжилгээ хиймээр санагддаг” гэлээ.

Монголд хүнийг номхтгох аргыг хууль ёсоор хэрэглэж болох ч НҮБ үүнийг эрүүдэн, шүүлт гэж үзэж байна. Гэтэл манайх НҮБ-ын хүнийг эрүүдэн, шүүж хэрхэвч болохгүй гэдэг конвенцыг дагаж, мөрдөнө гээд гарын үсэг зурчихсан байдаг. Номхруулахгүй байя гэхээр сэтгэцийн эмгэгтэй хүн нийгэмд, бусдад, өөртөө аюул учруулах гээд байдаг.

НҮБ-аас Монгол Улсад “эрүүдэн шүүлт”-ийн тодорхойлолтыг хуульдаа өргөн хүрээнд, олон улсын жишгээр шинэчлэх зөвлөмж өгснийг анхаарч эмчилгээ нэрийн дор хүний нэр төрийг гутаах, бие махбодийн болон сэтгэл зүйн зовлон үзүүлэхийг “эрүүдэн шүүлт” гэж хүлээн зөвшөөрөх цаг иржээ.

ШИЙДЭЛ: ЭРҮҮГИЙН ХУУЛЬДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, "ЭРҮҮДЭН ШҮҮЛТ"-ИЙН ТОДОРХОЙЛОЛТОО НҮБ-ЫН КОНВЕНЦОД НИЙЦҮҮЛНЭ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ХЭҮК-ын ажлын хэсгээс боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах зорилгоор хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

Эрүүгийн хуулийн 21.12 болон 13.4, 13.15 зэрэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ "хэрцгий, хүнлэг бус, доромжлон харьцах, үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан гэдэг мэдээллийг хууль санаачлагчдын зүгээс өглөө. ("Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь" хэлэлцүүлгийг үеэр. Төрийн ордон. 2025.05.06).

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12 дугаар заалтад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт нь Конвенцын 1 дүгээр зүйлд бүрэн нийцэхгүй хэвээр байна. Үүнийг засах шаардлагатай гэж үзсэн.

Тиймээс НҮБ-ын дүгнэлт, зөвлөмжийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь олон талын ач холбогдолтой. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуульд заасан эрүүдэн шүүхтэй холбоотой агуулга, томьёоллыг олон улсын гэрээ, конвенцод нийлүүлснээр ялын бодлогыг чангатгах бус харин хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох ач холбогдолтой" гэдэг байр суурь илэрхийлжээ.

НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц: https://legalinfo.mn/mn/detail/1156

Дүгнэхэд,  ямартай ч танай хуульд заасан эрүүдэн шүүлтийн нэр, томьёо манай "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц"-д нийцэхгүй байна гэдэг НҮБ-ын зөвлөмжийн дагуу ажил хэлжээ.  

Үр дүнд нь, догширсон, ухамсарт ухааны баларталтад орсон, өөрийгөө юу хийж байгааг мэдэхгүй, өөртөө ч бусдад ч аюултай болсон хүмүүсийг номхтгохдоо тэдэнтэй зүй бусаар харилцаж, нэр төрийг нь гутаадаггүй хүмүүнлэг ардчилсан нийгмийн загварт тохирсон эмчилгээний аргатай болох биз ээ, Монгол Улс.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан