Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр Путинийг дайныг зогсоох яриа хэлэлцээр хийхийг хүсвэл пүрэв гарагт Туркийн Истанбул хотод ирэхийг урив.
Зеленський цахим хуудастаа "Пүрэв гарагт Туркт Путинийг хүлээж байя. Энэ удаад шалтаг тоочихгүй байх гэж найдаж байна" гэж бичжээ.
Үүний өмнө буюу бямба гарагт Франц, Герман, Их Британи, Польш улсын тэргүүнүүд Киевд уулзах үеэрээ ОХУ-ыг даваа гаргаас эхлэн 30 өдрийн турш галаа зогсоохыг шаардсан.
Тэд ОХУ-ыг 30 өдрийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол Оросын эрчим хүч, банк санхүүгийн салбарт "шинэ, өргөн хүрээтэй" хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулжээ.
Энэ хариуд ОХУ-ын талаас Орос-Украины шууд яриа хэлэлцээг эхлүүлэх санал гаргасан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Зеленськийг Путиний дээрх саналыг зөвшөөрөхийг уриалсан.
Түүнчлэн Москвагаас өмнө нь гал зогсоох талаар зөвшилцөж болох ч Барууны орнууд эхлээд Украинд өгч буй зэвсгийн тусламжаа зогсоох ёстой гэж байв.
Путин болон Зеленьский нар 2019 оноос хойш биечлэн уулзсан удаагүй.
Эх сурвалж: Reuters