“Зоригийн алуурчин Чимгээ улсаас авсан хохирлын мөнгөөрөө Солонгост очиж арьсаа татуулжээ дээ. Би алуурчин биш гэж өдөр болгон зурагтаар ярих боллоо. Мөнгөтэй хүн өөр болжээ” гэсэн тайлбартай зургууд оруулжээ.
Сэтгүүлчийн болон мэдээллийн сайтын нэр, зургийг ашиглан, олон нийтэд төөрөгдүүлсэн ойлголт төрүүлэх зорилгоор хөтөлж, түгээдэг хэлбэрийг imposter content буюу дуураймал контент хэмээн UNECSO-ийн сэтгүүлчдэд зориулсан сургалтын гарын авлагад дурддаг. Тэгвэл энэ аргаар сэтгүүлч О.Ариунбилэгийн нэр хүндэд халдаж, хоригдож байсан хүнийг хэмээн гүтгэжээ.
2025 оны 05 дугаар сарын 4-нд Дэнс.мн Шинэбаяр хуудаснаас “Зоригийн алуурчин Чимгээ улсаас авсан хохирлын мөнгөөрөө Солонгост очиж арьсаа татуулжээ дээ. Би алуурчин биш гэж өдөр болгон зурагтаар ярих боллоо. Мөнгөтэй хүн өөр болжээ” гэсэн тайлбартай зургууд оруулжээ. Уг постыг 818 реакц, 756 сэтгэгдлээр идэрвхжүүлж, 56 удаа цааш түгээсэн байна. Мөн 05 дугаар сарын 8-нд Папараци мэдээ хуудаст адилхан зураг, тесттэй оруулсныг 879 реакц, 640 сэтгэгдэл, 14 шэйр хийж идэвхжүүлжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаж, бүх шатны шүүхээр гэм буруутай гэж тогтоогдон ял эдэлж байсан, улмаар цагаатгагдсан Т.Чимгээгийн зургийг оруулж, цаашлаад гоо сайхны мэс засал хийлгэсэн мэтээр тайлбарлаад, хажууд нь сэтгүүлч О.Ариунбилэгийн ярилцлагад орж байсан үеийн зургийг ашигласан байна.
05 дугаар сарын 2-ны өдөр “Нүд чих | Хэвлэлийн эрх чөлөө” нэртэй YouTube-д нийтлэгдсэн нэвтрүүлэгт сэтгүүлч О.Ариунбилэг үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд тус бичлэгээс зургийг авсан байна.
Тухайн мэдээллийг анх түгээсэн хаяг болох Дэнс.мн Шинэбаяр хуудсыг 2022 оны 12 дугаар сарын 11-нд нээсэн, Монголоос нэг админ удирддаг гэжээ. Харин dens.mn нэртэй пэйжийг 2019 оны 04 дүгээр сарын 28-нд нээсэн, Монголоос хоёр админ удирддаг гэжээ. Тухайн хаягийн баталгаат байдлыг илэрхийлэх нэг хүчин зүйл нь facebook ID нэршил байдаг. Ихэвчлэн албан ёсны хаягийн нэр нь тохирч, албан бус хаягийнх цаанаас өгсөн код байдаг.
- dens.mn пэйжийн домэйн дэх нэршил нь Densnews
- Shinebayar Altai хаягийн нэршил нь shinebayar.altai
- Дэнс.мн Шинэбаяр пэйжийнх 100088593581439 дугаарын ID байна.
“Дэнс.мн Шинэбаяр” хаягаар түгээж буй мэдээллүүд, dens.mn сайт болон сэтгүүлч А.Шинэбаярын Shinebayar Altai хаягаас оруулдаг мэдээллүүд өөр байна. Тухайлбал,
- “Дэнс.мн Шинэбаяр” хаягаас 05 дугаар сарын 5-нд “Баян-Өлгийд казахууд хүүхдээ төрөнгүүт өвөөгийнх нь нэр дээр бүртгүүлдэг гэнэ Өвөө нь нас барангуут 18 хүртлээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг Бараг бүх казахууд бүгд группэд орсон тэтгэмж авдаг юм байна Улсын тэтгэмжийн санг хоослож болох бүхий л арга залийг тэд хийж байна” гэсэн пост оруулсан байна.
- Тэгвэл 05 дугаар сарын 6-нд Shinebayar Altai хаягаас “Энэ хаягийг би хөтөлдөггүй, миний хаяг биш! Хааж өгнө үү Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв” гэсэн пост оруулсан байна.
“Дэнс.мн Шинэбаяр” хаягийг сэтгүүлч А.Шинэбаярынх мэт ойлголт төрүүлэх үүднээс түүний бичлэгийг татан авч, оруулсан хэд хэдэн тохиолдол байна.
Дүгнэвэл, сэтгүүлчийн болон мэдээллийн сайтын нэр, зургийг ашиглан, олон нийтэд төөрөгдүүлсэн ойлголт төрүүлэх зорилгоор хөтөлж, түгээдэг хэлбэрийг imposter content буюу дуураймал контент хэмээн UNECSO-ийн сэтгүүлчдэд зориулсан сургалтын гарын авлагад дурддаг. Тэгвэл энэ аргаар дахин сэтгүүлч рүү буюу О.Ариунбилэг сэтгүүлчийн нэр хүндэд халдаж, хоригдож байсан хүнийг хэмээн гүтгэжээ.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
ЭХ СУРВАЛЖ, ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД
Шалгасан мэдээлэл
Эх сурвалж:
Хэвлэлийн эрх чөлөө” нэртэй YouTube-д нийтлэгдсэн нэвтрүүлэг