gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгээр Ганжуур, Данжуурыг дэлгэрүүлэх зорилготой байсан"

Б.Азбаяр
Соёл урлаг
2025-05-07
69
Twitter logo
Б.Азбаяр
69
Twitter logo
Соёл урлаг
2025-05-07

МУИС-ийн Номын сангаас жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногт Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан түүний зохиосон соёмбо үсгийг сурталчлан таниулах зорилготой үзэсгэлэн гаргажээ.

Ингэхдээ, монгол хэлний ангийн оюутнуудын бичсэн соёмбо бичгийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх, орчин цагийн монгол хэлээр хичээлийн тэмдэглэлээ хамгийн сайхан хөтөлдөг оюутнуудын дэвтрээр үзэсгэлэнг дэглэжээ. Мөн оюутнууд соёмбо үсэгтэй холбоотой сурч мэдсэн зүйлсээрээ илтгэл танилцуулав.

Энэ үеэр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг монголчуудын бичиг үсгийн талаарх судалгааны бүтээлүүдийг дэлгэсэн байв. Мөн соёмбо бичгийн судалгаа маш ховор, бүтээл цөөн байдаг ч гэсэн мартагдах учиргүй, монголчуудын маань оюуны үнэт өвийн нэг гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Тус сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудад Зүүн хүрээ Дашчойлон хийдийн бурхан урлаач, магистр М.Эрдэмбилэг соёмбо үсэг зааж эхлээд удаагүй нь дээрх ажлыг зохион байгуулах үндэс болжээ. Түүнээс соёмбо үсгийн утга агуулга бусад зүйлсийн талаар тодруулав.

-Соёмбо үсгийн утга агуулгын тухай ярьж өгөөч.
-Эрдэнэзуу хийдийн ширээт Дагвадаржаа гэдэг лам бол Соёмбын Чойгор гэх номондоо соёмбо үсгийн тухай их гүн гүнзгий тайлбарыг бичжээ. Ингэхдээ утга бэлгэдлийн талаар маш их зүйлийг дурдсан.

-Соёмбо үсгийг ярина гэвэл энэ ертөнцийн үүслийг ярих юм билээ. Ертөнц бол дээрээс доош үүснэ. Ертөнц үүснэ гэдэг нь: амьсгал авах, барих, гаргах, тэгээд амьсгаагүй хоосон байна гэх дөрвөн зүйлийн адил ертөнц мөн адил эвдэрч, хэсэг хугацаанд хоосорч, дараа нь үүсэж, оршдог гэсэн дөрвөн зүйлийн тухай юм.

Соёмбо үсэг бол энэ ертөнцийн эд зүйл биш юм байна гэж боддог. Тэгэхээр соёмбыг тайлбарлахын тулд энэ тухай их гүн гүнзгий ярьж, бүрэн судлах хүртэл их цаг шаардах юм билээ.

Өндөр гэгээн Занабазар бол бурхны шашны сургаал Ганжуур, Данжуурыг нь соёмбо үсгээр орчуулан дэлгэрүүлэх зорилготой байсан гэдэг. Мөн тэрээр, ирээдүйд соёмбо үсэг тэмдэг дэлхийг бүрхэнэ гэсэн. Үүнийг бодоход, тэмцээн уралдаанд явж буй хүмүүс бүгд л алтан соёмбот далбаагаа нөмөрч бахархдаг. Мөн соёмбот дардастай гадаад паспортоо бариад явахад дэлхийн бүх улс хүлээн зөвшөөрч, хүлээж авч байна. Монгол хүн амьдраагүй улс орон гэж бараг л үгүй байх.

Нэг талаас төрийн минь сүлд, нөгөө бодоход хамгаалагч сахиус ч юм шиг. Бид төрийн минь сүлд өршөө гэдэг. Соёмбо үсэг төрийг төлөөлөөд байна.

-Ер нь монголчуудын бичгийн соёлд хэр их зэрэг нэвтэрч, хэрэглэсэн юм бэ?
-Соёмбо бичиг үүсэхтэй зэрэгцээд ороо бусгаа цаг үе таарчихсантай холбоотойгоор бараг л хэрэглэж амжаагүй шахуу. Цөөхөн дурсгал бий.

Харин төвөд ном болоод санскритаар тарни зэрэг зүйл элбэг байх юм. Харин монгол бичгээр тэмдэглэсэн дурсгалууд Дагвадаржаа гэх ламд байна.  Өндөр гэгээн Занабазараас хойш итгэл зэрэг номыг соёмбоор бичсэн байдаг.

-Та МУИС-ийн оюутнуудад соёмбо үсэг зааж байгаа юм байна. Өөрөө санаачлаад зааж байна уу. Эсвэл хийдийн зүгээс хийж буй ажлуудын нэг юм болов уу?
-Ер нь бол хийдийн зүгээс соёмбо үсэг заагаарай гэхэд нь л хийж буй ажил маань. Буруу зөрүү заачих вий гэх айдас байгаа тул өөрөө бие даан санаачлаад, заасан заасан зүйлгүй.  Хийдийн зүгээс өгсөн даалгавар гэж болно.

-Ямар арга барилаар хичээлээ зааж байна вэ. Оюутнуудад үсгээ сурахад ямар хүндрэл гарч байна?
-Өөрийн багш нарынхаа уламжлуулсан арга барилаар л зааж байна даа. Оюутнуудын хувьд цаг заваа л сайн зохицуулж чадвал их амархан сурч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан