УИХ-ын чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа "Энэ хуулийн жилийн дараа ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна. Монголбанк өөрийнхөө эрх мэдлийг томруулж байгаа л гэж харагдаж байна. Хэдэн хувь нь банканд, хэдэн хувь нь иргэдэд тодорхой үр дүнтэй байгаа вэ?
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Арилжааны банкны салбар өнгөрсөн онд 1.7 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Он гарсаар ₮252 тэрбумын ашигтай ажиллажээ. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн байна. Манай арилжааны банкнуудын хувьд 70 их наядын активтай байгаа юм. Зээлийн эрсдэл буурснаар зээлийн хүү буурна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Тодорхой хариулт авсангүй. Ер нь бол ойлгомжтой байна. ББСБ-ын ашигт үйл ажиллагаа маш өндөр. Жишээ татвал цайны газар ажиллуулдаг байгууллагын ашиг жилийн дотор нугардаггүй. Ашгаа хүртэж чаддаггүй. Гэтэл банк болон ББСБ ажиллуулдаг байгууллага жилийн дараа гэхэд ашиг нь хэд нугардаг нь үнэн.
УИХ-ын гишүүн П.Ганзориг “Банкны нийт актив 70 их наяд буюу ДНБ-тэй тэнцсэн. Манай улсын банкны тогтолцоо хоцрогдсон. Зээлийн онооны тогтолцоог оруулж ирэх нь зөв. Зээлийн хүү буурна гэж ойлгож байна. Яг хэзээнээс буурах вэ? Хууль батлагдаад УИХ-ын тогтоол батлагдана. Гэтэл зээлийн онооны аргачлалыг Монголбанк батална гэсэн байна. Гэтэл хуулиас давсан тогтоол батлах вий дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
УИХ-ын гишүүн С.Ариунзаяа "Хар жагсаалт буюу муу хүмүүсээ хэрхэн торгох вэ, хязгаарлах вэ гэж л ярьдаг. Гэтэл сайн зээлдэгчээ хэзээ ч ярьдаггүй. Гэтэл тэр хүмүүст зээлийн хүүгийн бодлогоор дэмжих бодлого баримталж байгаа юу. ЖДҮ-ийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Богино хугацаагаар өндөр хүүтэй авдаг. Сайн зээлдэгчдэд барьцаа хөрөнгийг байхгүй болгох бууруулах боломж байгаа юу? Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Хамгийн чанартай, цаг хугацаанд нь төлдөг зээлдэгчид бол малчид, эмэгтэйчүүд байдаг. Зээлийн оноо нэвтэрснээр сайн зээлдэгчдийн нөхцөл сайжирна. Хэрвээ тухайн оноо сайн байвал биет бус барьцаа хөрөнгө болох юм.