Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн баг хурал зарлаж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл "Төр, засагт хандаж хэлэхэд хүүхэд бүр эрүүл аюулгүй, хүртээмжтэй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэтэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Эрт илрүүлэг гэж байдаг. Аймаг болгоны нэгдсэн эмнэлгийн төрөх эмнэлэгт сонсгол бууралтыг илрүүлдэг төхөөрөмжийг авч өгөх шаардлагатай байна. Аппарат байлаа гэхэд түүнийг ажиллуулж чадах хүний нөөц байдаггүй.
Сонсголын бэрхшээл дотроо 5-6 хуваагддаг. Энэ асуудлыг мэдэхгүй эмч нар олон байна. Боловсролын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд тэгш хамруулна гэдэг. Гэтэл тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хамруулах орчин хомс. Энэ мэт асуудал дээр шат шатны байгууллагууд нь анхаарлаа хандуулмаар байна.
Хүнд өвчин хөнгөн өвчин гэж байхгүй. Шинжлэх ухаанаар хамгийн хүнд өвчин бол хэлний болон сонсголын бэрхшээл гээд баталчихсан.
Монгол Улсаас бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг маш сайн харж ханддаг. Гэтэл монголд эдгээр хүүхдүүдийг хөсөр хаячихсан.
Боловсролын яам, салбарын сайд аа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох стандарт бүхий ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг Монголд алга байна шүү дээ. Хүнд өвчин хөнгөн өвчин гэж байхгүй. Шинжлэх ухаанаар хамгийн хүнд өвчин бол хэлний болон сонсголын бэрхшээл гээд баталчихсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулна гэдэг аман яриа, гүйцэтгэх ажил чинь зөрөөд байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хоёр хүн дагаж явах шаардлага гардаг. Боловсролын цогц хуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг тусгаж өгмөөр байна.
Тиймээс холбогдох шийдвэр гаргадаг мэргэжлийн хүмүүс нь эдгээр хүүхдүүдийг тэгш сурч боловсрох, хөгжих эрхээр хангаж өгөхийг хүсэж байна. Энэ хүүхдүүд тохирсон агуулгаар хичээл зааж, бодлого боловсруулахыг хүсэж байна" гэлээ