Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментад Эрчим хүчний нөөцийн товчоо харьяалагддаг. Тус товчооны Эрчим хүчний дипломат харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон Монгол Улсад айлчилж байна.
Тэрээр Засгийн газрын гишүүдтэй "Эрчим хүчний яриа хэлэлцээ" хийхээр манай улсад анх удаа иржээ. АНУ-ын дарга нар Азийн бусад улсуудад айлчлахдаа Монголоор дайрах нь түгээмэл. Харин Кимберли Харрингтон шууд Монголд ирсэн байна.
Энэ сарын 01-нд Гадаад харилцааны яаманд “Эрчим хүчний яриа хэлэлцээ” болсон. Энэ хэлэлцээгээр манай улсын сэргээгдэх эрчим хүчний зорилтуудыг биелүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулах, эрчим хүчний сүлжээ, дэд бүтцийг өргөтгөхөд хоёр улс хэрхэн хамтрах тухай голчлон ярилцсан байна. Хэлэлцээ сэтгүүлчдэд хаалттай болсон юм.
Хэлэлцээг байгуулснаар манай улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд дөхөм болно. Мөн манай улсын эрдэс баялгийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэхэд хувь нэмэр үзүүлнэ гэж талууд тайлбарлав.
Яриа хэлэлцээг нээж монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар нар үг хэлсэн байна.
Америкийн талын төлөөлөгчдийг Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн газрын Эрчим хүчний дипломат ажиллагаа хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Кимберли Д.Харрингтон тэргүүлж оролцжээ.
Яриа хэлэлцээ дэлхий дахинд идэвхтэй яригдаж буй цэвэр эрчим хүчний шилжилт, нэн чухал эрдэс баялаг, төр- хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд өрнөсөн гэж ГХЯ мэдээлсэн.
Яриа хэлэлцээнд монголын талаас дээрх яамнаас гадна Үндэсний геологийн алба, Эрчим хүчний засаглал хөтөлбөр, америкийн талаас Төрийн департамент, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол), “UPC Renewables” зэрэг төр, хувийн хэвшлийн 40 орчим төлөөлөгч оролцсон байна.
Тэд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх замаар цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, манай эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхэд америкийн талаас дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцжээ.
Америк, Хятадын өрсөлдөөний гол талбарт дутагдаж байгаа эрчим хүчний нөөцийг хангахад Монгол маш том үүрэг гүйцэтгэх боломжтой.
Мөн өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, нар, салхи, усны нөөц болон цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологийг зохистой ашиглах чиглэлээр ч хамтран ажиллахаар тогтсон байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны долдугаар сарын 21-23-нырүүдэд АНУ-д айлчилсан. Энэ үеэр Эрчим хүчний ээлжит яриа хэлэлцээг Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлыг ярилцжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен сарын дараа буюу наймдугаар сарын 1-нд Монголд айлчлахад яриа хэлэлцээ товыг тохиролцсон байна.
Хагас өдрийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээнд хувийн хэвшлийг төлөөлөн Бизнесийн зөвлөлийн дэд дарга Б.Бямбасайхан, МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөлийн дарга," Клин Энержи Ази" компанийн захирал Д.Ганхуяг, Монголын чухал ашигт малтмалын холбооны үүсгэн байгуулагч М.Дагва, Монгол зэс корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин, Америк-Монголын худалдааны танхимын дарга О.Адъяа, Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн захирал О.Бавуудорж нар оролцсон юм.
Тэд чухал ашигт малтмал, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, уул уурхайн зохицуулалт, нийлүүлэлтийн сүлжээгээ хэрхэн сайжруулах тухай ч хөнджээ.
АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн товчооны Эрчим хүчний дипломат харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
-Монгол бидний эрчим хүчний салбар дахь стратегийн түнш. Монгол нар, салхины эрчим хүчний маш их нөөцтэй. Чухал ашигт малтмалын салбарт яриа хэлэлцээ хийхдээ хоёр улс өнгөрсөн жил зурсан санамж бичгийн хүрээнд ярилаа. АНУ-ын зүгээс техникийн туслалцаа үзүүлж, чухал ашигт малтмалын нөөцийг тодорхойлох чиглэлд анхаарна. Бид энэ яриа хэлэлцээний үеэр хоёр асуудлыг заавал багтаадаг.
Хувийн байгууллагуудтай уулзаж, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх талаар ярилцдаг.Төрийн байгууллагуудтай уулзаж, цэвэр эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх, хөрөнгө оруулалтыг яаж татах вэ? Монгол дэлхийд хоёрдугаарт орох салхины эрчим хүчний нөөцтэй. Монгол Улсад боломж нь бий” гэв.
АНУ-ын эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний хүртээмж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтуудыг дэлхий даяар ахиулах зорилгоор ажилладаг. Энэ албан тушаалд 2023 оны наймдугаар сард томилогджээ. Үүнээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Израиль-Палестины асуудал хариуцсан захирлаар ажиллажээ.
Тэрээр Эрчим хүчний нөөцийн товчоонд Эрчим хүчний засаглал, хүртээмжийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр, Угандагийн нийслэл Кампала хотод Улс төр, эдийн засгийн зөвлөх, Элчин сайдын яамны дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажилласан.
Мөн Колумбын Богота хотод Эрчим хүч, уул уурхайн асуудал хариуцсан эдийн засгийн зөвлөхийн орлогчоор ажиллаж байв. Гадаад харилцааны албанд орохоос өмнө "The McLaughlin Group" ням гарагийн өглөөний улс төрийн ярианы нэвтрүүлэгт туслах продюсерээр ажиллаж байв.
Жоржтауны их сургуулийн Уолшийн Гадаад үйлчилгээний сургуульд олон улсын улс төрийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, Каир дахь Америкийн их сургуульд суралцсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Үндэсний аюулгүй байдал, нөөцийн стратеги, хиймэл оюун ухаан, шинээр гарч буй технологиудын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүний англи хэл дээрх дэлгэрэнгүй намтартай эндээс танилцах боломжтой.
Кимберли Харрингтон “Оюу толгой” уурхайд зочилж, энэ сарын 2-нд "Эрчим хүч, уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" дугуй ширээний уулзалтад оролцжээ.
Манай улс 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болох зорилт тавьсан. Мөн манай улс АНУ-тай "Эрчим хүчний яриа хэлэлцээ"-г хоёр дахь удаа хийлээ. Харин АНУ дэлхийн 20 орчим улстай энэ хэлэлцээг байгуулжээ. Мөн 2023 онд Монгол-АНУ-БНСУ-ы хооронд чухал ашигт малтмалын яриа хэлэлцээг анх удаа хийсэн юм.
АНУ МОНГОЛТОЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЯАГААД ХАМТРАХ БОЛОВ?
Энэ асуултад хариулахын тулд хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатарын байр суурийг та бүхэнд хүргэе. Тэрээр,
-Энэ талаар би нэлээд судалгаа хийсэн, олон ч эх сурвалжтай ажиллаж байна. АНУ, БНХАУ гэх их гүрнүүдэд хиймэл оюуны салбарт шийдвэрлэх ялалт байгуулахад адилхан маш том бэрхшээл учрах бололтой.
Тэр нь эрчим хүчний асар их нөөцтэй байх шаардлага юм. Саяхан Дональд Трамп Элон Масктай Х сүлжээгээр шууд ярилцах үеэр хиймэл оюуны салбарын найдвартай хөгжлийг хангахын тулд АНУ-д одоо үйлдвэрлэж байгаагаас хоёр дахин их цахилгаан үйлдвэрлэх шаардлагатай гэв. Одоогийн байдлаар Google компани гэхэд л хиймэл оюуныг хөгжүүлж боловсруулахад бүхэл бүтэн Нидерландын хэрэглээтэй тэнцэх хэмжээний цахилгаан зарцуулж байна гэсэн мэдээ бий.
2026 он гэхэд дэлхийн хэмжээнд хиймэл оюуныг хөгжүүлэхэд дэлхийн дөрөв дэх том гүрэн болох Японы зарцуулдагтай тэнцүү хэмжээний цахилгаан хэрэглэх тооцоо байна. Энэ үзүүлэлт цаашдаа геометрийн прогрессоор өсөх нь тодорхой.
Тэгвэл Америк, Хятадын өрсөлдөөний гол талбарт дутагдаж байгаа цахилгаан эрчим хүчний нөөцийг хангах тал дээр Монгол Улс маш том үүрэг гүйцэтгэх боломжтой” хэмээн өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр sonin.mn цахим хуудсанд нийтлэгдсэн ярилцлагадаа дурджээ. Тус цахим хуудасны зөвшөөрлөөр ярилцлагаас ишлэв.
МОНГОЛ - АНУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
- 2015 онд АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын эрчим хүчний асуудлын зохицуулагч, Тусгай элч Амос Хокстийн манай улсад айлчилсан. Түүний ахалдаг хэлтэс Газрын тосны хуулийн шинэчлэл, түүнийг хэрэгжүүлэх журмуудыг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн, цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд техникийн туслалцаа, зөвлөмж үзүүлэх санал тавьсан.
- 2023.06.25-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез Монголд айлчилсан. Айлчлалын зорилго нь эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмч, цахим эдийн засагт тулгуурлаж, Монголын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүд дээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх байв.
- 2024.07.26-ний өдөр нийтлэгдсэн, АНУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний хамтарсан мэдэгдэлд “АНУ, Монгол Улс нь цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмал, хүнсний аюулгүй байдал, цахим эдийн засаг зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.” гэжээ.