ШӨХТГ хоёр жилийн өмнөөс эхлэн монгол киноны ашиг орлогын жагсаалтыг олон нийтэд мэдээлэх болсон билээ. Тэгвэл энэ оноос тухай бүтээлийн ашгийг долоо хоногоор бус, гарсан сараар нь мэдээлж эхэлсэн. Уг мэдээлэлд үндэслэн доорх жагсаалтыг бэлтгэлээ.
Танхай тээгч 615,152,198 төгрөг
“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болсон юм. Киноны гол дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг агсан, жүжигчин Т.Бархүү, О.Долгор нар тоглосон.
Кино багийнхан амьдралд эд хөрөнгө, баялагаас илүүтэй үр хүүхэд амин чухал хэмээх санаан дээр суурилан бүтээжээ. Тэр дундаа нийгэм дэх тэр бүр хөндөгдөггүй сэдвийг сонгосон нь амжилтанд нөлөөлсөн болов уу.
Тютю 117,000,000 төгрөг
Жүжигчин Г.Ундармаагийн “U Film" студийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл ”Тютю” мөн өнгөрсөн нэгдүгээр сард нээсэн. “Тютю” киноны гол дүр Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академийн оюутан М.Цэрэндолгор бүтээсэн. Түүнчлэн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэрэлсүх, Д.Бямбацогт, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг агсан нар тоглосон юм. Мөнхийн сэдэв болох ээдрээт хайр дурлалыг өнгө мөнгөний төлөөх тэмцэлтэй холбосон. Хувцасны дизайн, зураглалын хувьд энэ оны хамгийн онцлууштай үзвэр!
Хүүхэлдэй 67,292,299 төгрөг
“Кино цамхаг” студийн “Хүүхэлдэй” аймшгийн киногоо зохиолч Ц.Ууганбаярын “Хүүхэлдэй” хэмээх өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, зураглаачаар Б.Анхбаяр, Э.Чинзориг нар ажилласан. Харин гол дүрд жүжигчин Н.Мөнхсоёл, Ө.Мөнгөнтулга, М.Саранцэцэг нар тоглосон юм. Манайд төдийлэн байдаггүй аймшгийн төрлийн кино учраас энэ орон зайг нөхөж чадсан гэж болно.
Аюултай харилцаа 61,495,270 төгрөг
“Хас энтертайнмент”-ийн захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар “Аюултай харилцаа”-гаа өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд толилуулсан. Гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, САриунбямба, П.Шүүдэрцэцэг, “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, жүжигчин Х.Баярмаа нар тоглосон. Киноны нэрнээс л ямар харилцааны тухай ярьж буй нь тодорхой. Салалтын шалтгааны 86 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаа болсон тухай статистик Ц.Хүсэлбаатарт киноны шинэ санаа төрүүлсэн нь энэ.
Ар хударга 339,906,000 төгрөг
Зохиолч Д.Болдбаатар, найруулагч О.Эрдэнийн хийсэн уг киног өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Вашингтон хотод анх нээсэн бол тухайн сардаа мөн Улаанбаатарт нээсэн билээ. Г.Эрдэнэбилэг, О.Долгор, С.Ариунбямба, Д.Төмөрчөдөр нарын тоглосон уг бүтээл хар тамхи, шударга бус нөхөрлөл, хүний наймаа, сайхан сэтгэл, бэлгийн мөлжлөгийн талаарх сэдвийг хөнддөг.
Үүнээс гадна бодит амьдралаас сэдэвлэсэн хэмээн бүтээгчид нь ярьсан. Энэ нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, үзэх гол шалтгаануудын нэг болж байв.
Б.Индра