Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын 34 түрүүлсэн амжилтыг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд албан ёсоор бүртгэжээ.
Гиннесийн батламжаа хүлээж авсан Хакүхо М.Даваажаргал Японд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.
Хүлээн авалтыг нээж Хакүхо М.Даваажаргал Японы ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн домогт их аварга Тайход хүндэтгэл үзүүлжээ.
Хакухо аварга “Надад гурван аав бий. Төрсөн аав Ж.Мөнхбат, өсгөн хүмүүжүүлсэн аав Миягино ояката, Япон аав Тайхо аварга билээ” хэмээн байнга ярьдаг.
“Тайхо аварга 40 жилийн өмнө 32 түрүүлж дээд рекорд тогтоосон байдаг. Би түүнийг одоогоор 34-35 болгож надад ийм шагнал ирлээ" хэмээн хэлжээ.
Зургийн эх сурвалж: Мөнххада