Шар гэрлийг “анхаар” биш “хурдлаарай” гэж ойлгодог, явган хүний замыг зогсоол гэж хардаг, шөнө оройн цагаар “Дуут дохионы дууль” тайлан тоглолт хийдэг дүрэм зөрчигч жолооч нарыг хашраах бүлгэм ажиллаж эхэлжээ.
Нийгмийн сүлжээгээр машины салхины шилэн дээр, жолооч талд “Би дүрэм мэддэггүй илжиг” нэртэй наалт наалгасан машины зургууд цацагдсан.
Энэ бол Дүрэм зөрчигчдийг хашраах бүлгэмийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Тэд дуут дохиог буруу ашигладаг, гэрэл дохио зөрчдөг зэрэг дүрэм зөрчин хотын хөдөлгөөнд соёлтой бус оролцдог жолооч нарт сануулга өгөх юм байна.