Л.Эрдэнчимэг гишүүнээр овоглодог Тамхины тухай хуулийн талаар хэлэх санал байна аа. Тамхи татах цэгүүдээ татан буулгачих, гишүүн ээ. Тэгвэл санаачилсан хууль чинь “ок” болчих гээд байна. Эс тэгвэл зарын самбар болсон шилэн “жорлонгууд”-ыг харах бүрт 300 сая бодогдоод горьгүй ээ. Угаасаа энэ бүтэхгүй ажил боллоо.
Уг нь Тамхины тухай хуулийн гол акц нь энэ байлаа. Сургууль, цэцэрлэг, албан газрын ойролцоо, олон нийтийн талбайд тамхи татахыг хориглоод, тамхичдад “ажлын байр” гаргах заалттай хууль хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Хүний эрхийг зөрчлөө гэж олны дунд хэл ам, хэрүүл тэмцэл болсны эцэст өнгөрсөн хавар туршилтаар 20 цэгийг автобусны буудлуудад байгуулсан билээ. Жижигхэн шилэн өрөө тус бүр нь 15 сая төгрөгийн өртгөөр боссон гэдэг. Нийтдээ 300 сая төгрөг болно. 10 гаруйхан ам метр талбайтай шилэн тасалгаа ийм өндөр өртгөөр боссоныг буруушаах хүмүүс олон байлаа.
За тэр өртөг нь дүүрч. Ядаж үр дүнг нь харъя гэтэл тамхилах цэгүүд энд тэнд харагдаад удаагүй байтал манайхан зурагт үзүүлснээр ийм болгож орхижээ. Шилэн байрны бөөрийг хагалаад хог хаягдлаа хийдэг болжээ. Ингээд зогсохгүй зарын самбар болгож байна, цаана чинь. “Авна”, “Зарна”, “Түрээслэнэ” гээд л эрээн мяраан зарууд шилэн ханаар нь дүүрэн. Гэсэн ч автобусны буудлуудад байрлуулаад хагас жил болох гэж байхад цэгүүд цоожтой хэвээр байна. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг олны нүдэн дээр үр шимгүй цацаж байгаа нь эдийн засгийн хямралтай үед зөв алхам мөн эсэхийг эрхэм түшээд, хотын удирдлагууд тунгаах биз ээ.
Б.Заяа