ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаук манай улсад хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж албаныхан дүгнэж байна. Харин ноён И.Гаук Монголд юутай ирээд буцав гэдгийг айлчлалын дараа тоймлов.
Айлчлалын үеэр Монгол, Германы шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурсан юм. Мөн ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Тодруулбал, “Эрдэнэс цагаан суварга” компани, Германы “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ, “Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэхүү гэрээг байгуулахаар айлчлалын өмнөх өдөр манай Засгийн газар бэлдээд байсан. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар ашиглана гэж тооцжээ. Төсөлд нийт 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Харин үлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх аж.
М.Ган