“Марко Поло” киноны соёлын зөвлөхөөр ажиллаж буй “Horizon Quests” компанийн захирал А.Бямбадоржтой ярилцлаа. Тэрээр 1996 оноос хойш аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллаж байгаа юм. Ингээд түүнтэй киноны тухай, Монголын соёл, ахуйг хэрхэн тусгаж байгаа тухай сонирхолтой яриа өрнүүллээ.
-Ярилцлагаа “Марко Поло” киноны зөвлөх болсон талаар эхэлье?
-“Марко Поло” киноны ерөнхий продюсер, зохиолч Жон Фуско 13 настай хүүтэйгээ хамт 2007 онд Монголд ирсэн. Хүү нь Монголын түүх, Монголыг багаасаа их сонирхсон, бараг л шүтдэг байсан болохоор аавыгаа Монгол руу явья гэж олон жил гуйсан байгаа юм. 2007 онд “Форбидден Кингдом” киноны зураг авалтыг хийхээр хүүтэйгээ хамт Бээжинд байх үеэр хүү нь “одоо л Монгол руу явахгүй бол ахиж хэзээ ч боломж олдохгүй” гэж аавыгаа ятгасан гэсэн.
Тэгээд Жон зураг авалтын дундуур хоёр долоо хоногийн чөлөө авч, Монголд ирсэн. Би түүний аяллын хөтчөөр ажилласан юм. Бид аяллынхаа маршрутыг өөрсдөө гаргасан. Ингээд тэд Монголын түүх соёл, ахуйтай дэлгэрэнгүй танилцсан. Бүхий л аяллын турш бид Монголын соёл уламжлал, эртний хаадын түүх, байлдан дагуулал гээд олон зүйлийн тухай ярилцаж байлаа. Жон адуунд их дуртай, адуутай холбогдолтой томоохон бүтээлийн зохиолчоор ажиллаж байсны нэг нь “Спирит” хүүхэлдэйн кино, нөгөөх нь “Идалго” гэх бүрэн хэмжээний кино.
Хархориноос эхлээд нийслэл рүү морьтой аялал хийгээд, Хустай нуруу хүртэлх арав хоногийн аяллын үеэр Торгоны замтай холбоотой хэд хэдэн газраар дайрсан. Торгоны замын тухай ярихад яалт ч үгүй Хубилай хааны тухай ярьдаг. Гэхдээ Жонтой гэхээс илүү хүүтэй нь ярилцдаг байлаа. Тэр заримдаа намайг гайхашруулмаар гүн гүнзгий утгатай асуултууд тавьдаг байсан. Үе тэнгийнхээ хүүхдүүдээс илүү мэдлэгтэй байсан байх. Аав нь ерөнхийдөө сонсоод л, хааяа юм асуух жишээтэй.
-Тэр үед Марко Пологийн тухай кино хийхээр шийдсэн юм болов уу?
-Жон Фуско Марко Пологийн тухай их сонирхож судалдаг байсан. Жон анхнаасаа Марко Пологийн тухай ямар нэг бүтээл хийе гэсэн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдчихсөн байсан болов уу. Аяллын турш бид Хубилай хаан, эртний Монголын түүх, цаашлаад тэд дэлхийд ямар нөлөө үзүүлсэн тухай их ярилцсан. Тэгээд ямар ч байсан энэ хүний талаар кино бүтээл хийх нь зөв юм байна гэсэн санаагаа олж авсан юм билээ. Тэр “Энэ киног хийх санааг чи надад өгсөн” гэж хэлж байсан. Одоо би энэ киноны соёлын зөвлөхөөр ажиллаж байна. Энэ киног хийх болсон түүх, энэ кинонд оруулсан хувь нэмрийг маань үнэлж киноны нэг дүрийг миний нэрээр нэрлэсэн. Тэр нь Хубилай хааны татвар эмийн хүү Бямбаа. Энэ дүрд Talia'uli "Uli" Latukefu гэх жүжигчин тоглодог.
-Аяллаа дуусаад хэдэн жилийн дараа тантай холбогдсон хэрэг үү ?
-Бид хоёр хааяа и-мэйл бичих зэргээр холбоотой байсан. Тэгэхэд Жон надад Марко Пологийн тухай кино хийхээр ажиллаж байгаагаа хэлсэн. Гэхдээ тухайн үед уран сайхны кино хийхээр төлөвлөж байсан болов уу. Надаас ямар нэг зөвлөгөө асууж байгаагүй. Тэр өөрөө хэнээс ч дутахааргүй асар өргөн мэдлэгтэй хүн. Тэгээд олон ангит кино хийхээр болсны дараа буюу 2011, 2012 оноос бид тогтмол харилцаж, надад соёлын зөвлөхөөр ажиллах санал тавьсан юм.
-Соёлын зөвлөхийн үндсэн үүрэг юу байв?
-Соёлын зөвлөхөөр ажиллах үүрэг, хариуцлага нь их өвөрмөц санагдсан. Жишээ нь үзэгчдэд “Монгол ахуй соёл яг ийм шүү” гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар Монголын түүх, соёл, уламжлалтай холбогдох хэсгүүд дээр ажиллах, зөвлөгөө өгөхөөс гадна илүү үнэмшилтэй, бодит харагдуулах тал дээр туслах нь миний гол үүрэг байлаа. Заримдаа түүхийн холбогдолтой мэдээлэл өгөх буюу түүхчийн үүрэг гүйцэтгэх, мөн тодорхой нөхцөл байдалд Монгол хүн ямар үйлдэл гаргах вэ?
Жишээ нь биеийн хөдөлгөөн гэх мэт наад захын зүйлүүд дээр жүжигчидтэй ажилласан. Харилцан яриан дээр зөвлөгөө өгдөг мэргэжлийн хүн байсан болохоор тэр тал дээр ажиллах шаардлага гараагүй. Гэхдээ монгол үг хэллэгийн дуудлага дээр ажиллаж байсан. Харилцан ярианы дасгалжуулагч нар нь шууд монгол дуудлагыг яриандаа ашигладаггүй, харин тухайн дуудлагыг орон орны жүжигчид хэлж чадах хувилбарыг сонгодог юм билээ.
Зохиол дээр дүрсэлсэн монгол гэрт, эсвэл суурин газар зураг авахад, тухайн үеийн монгол хотын зохион байгуулалтын тал дээр, мөн монгол гэр дотор эд зүйлс нь хаана хаанаа байрлаж байсан эсэх, за тэгээд хоорондоо маргаан үүсгэх,чанга дуу гаргах үед жишээ нь тэр үед хашгирдаг байсан юм уу гэх зэргээр энгийн хэр нь чухал зүйлс дээр зөвлөгөө өгөх үүрэгтэй.
Хубилай хааны үеийн хот нь метрополитан, олон соёлыг агуулсан хот байснаас гадна үүгээр зогсохгүй Хубилай хааны Чаби хатан орчин үеийн хэллэгээр бол мундаг “дизайнер” шиг мэдрэмжтэй хүн байсан.
Түүн дээр нь би тухайн үед Монгол хаад сэтгэл хөдлөл гаргадаггүй байсан зэргээр хэлж, зөвлөж байлаа. Гэхдээ мэдээж дүрийг илүү сайн гаргахын тулд тухайн жүжигчний хувийн тоглолтыг чөлөөтэй байлгахын тулд би орон зайд нь халдахгүйгээр ажиллах шаардлага ч гардаг байв. Гэхдээ би аль болох Монгол ахуйг гаргах тал дээр ажиллаж байсан.
Мөн бүх зохиолчтой хамтарч ажиллаж байсан, мэдээж Жон Фускогоос гадна туслах зохиолчид байна. Киноны явцад зохиолд нэлээн өөрчлөлт гардаг юм байна лэ. Санхүү, ложистик, нөхцөл байдал, цаг хугацаа зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Тиймээс зохиолд гарах өөрчлөлтүүдээ надтай ярилцдаг байсан. Жишээ нь тухайн үзэгдэл хасагдах тухай санааг аль хэсэгт хэрхэн харуулах, шигтгээ байдлаар оруулах зэрэг дээр ажилласан.
-Та Монгол ахуй соёлын тухай ганцаараа зөвлөгөө өгч байсан гэсэн үг үү?
-Яг зураг авалтын талбай дээр надаас өөр мэргэжилтэн байгаагүй. Мэдээлэл авах журмаар захидал, цахим хэлбэрээр хэнтэй холбогдсоныг би сайн мэдэхгүй. Жишээ нь продюсерууд нь Монголд надаас өөр олон хүнийг таньдаг. Киноны хоёрдугаар бүлэг дээр Монголын продюсер ажиллаж байна.
-Соёлын зөвлөхөөр ажиллахын тулд багагүй судалгаа хийсэн үү ?
-Тэгэлгүй яах вэ. Би соёлын зөвлөхөөр ажиллахаар болсноос хойш асар их судалгаа хийж олон ном, судалгааны бүтээл уншсан. Жишээ нь Жон Марко Пологийн талаар олон эх сурвалжуудын тухай мэдээлэл солилцоход тэр дунд нь нэг өгүүлбэр байхад энэ нь ямар зүйл байсан юм бол гэх зэргээр сонирхож үзэх жишээтэй. Мөн тэдгээр жүжигчид, найруулагч нартай хэрхэн харилцах, байгаа мэдээллээ хэрхэн хүргэвэл энэ хүмүүс илүү хүлээж авах гэдэг тал дээр ажилласан.
-Хамгийн хэцүү нь юу байв ?
-Айхтар сорилт болсон, хэцүү зүйл байгаагүй. Ер нь аялал жуулчлалын салбарт аливаа зүйлийг обьектив байдлаар харах нь их чухал. Тухайн нөхцөлд юу л бол юу болж болно. Тиймээс обьектив байдлаар хандаж, зарим зүйлд буулт хийж, зөвшилцөж ажиллах шаардлагатай. Жишээ нь Хубилай хаан сэнтийтэй байхад, Чаби хатанд сэнтий байхгүй байх жишээтэй. Мөн ямар нэг зүйлийн загвар нь бидний мэддэг, төсөөлдгөөс ондоо байх, цаашлаад зохиол дээр нь бага зэргийн өөрчлөлт хийчихмээр зүйлүүд байсан.
Иймэрхүү асуудлууд дээр буулт хийж, зохицох шаардлагатай болдог. Тэр үүднээсээ зохиолч, продюсер, жүжигчид болон арт хэлтэст ажиллаж буй хүмүүстэй олон удаа уулзсан. Тэр уулзалтууд дээр би Хубилай хааны тал дээр янз бүрийн зүйлд өөрчлөлт хийх, өөрөөр харуулах тал дээр тодорхой хэмжээнд чөлөөтэй уран сэтгэж ажиллах боломжтой тухай хэлдэг байсан. Учир нь Хубилай хааны үеийн хот нь метрополитан, олон соёлыг агуулсан хот байснаас гадна үүгээр зогсохгүй Хубилай хааны Чаби хатан орчин үеийн хэллэгээр бол мундаг “дизайнер” шиг мэдрэмжтэй хүн байсан.
Мөн Хубилай хааны гэр бүл шинийг эрэлхийлсэн, шинэ содонд дуртай гэр бүл байсан учраас янз бүрийн засал чимэглэл, Монгол хүнд арай ондоо харагдаж магадгүй зүйлс байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд иймэрхүү талууд дээр буулт хийж ажиллах тохиолдлууд байсан.
-Кино гарсны дараа хүмүүс янз бүрээр хүлээж авч байсан. Ялангуяа Монголчууд өөр өөр өнцгөөс хүлээж авч байлаа. Кино учраас тодорхой хэмжээний уран сэтгэмж, өөрчлөлтүүд орох нь гарцаагүй гэх хүмүүс байхад зарим нь түүх, соёл, уламжлал, ахуйг бодитоор харуулж чадаагүй байна гэж шүүмжилсэн. Үүний шалтгаан нь сая таны хэлдэг “зарим зүйл дээр” буулт хийхээс өөр аргагүй тохиолдлууд уу?
-Ер нь тэгж хэлж болно. Үүн дээр нэмж хэлэхэд, кино эхлэхэд хамгийн эхний үзэгдэл дээр Марко Поло хөгширчихсөн, өөд болохынхоо өмнө гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө “Би та нарт өөрийн үзсэн харсныхаа талыг хэлж, ярьж амжаагүй шүү дээ” гэдэг. Тэгэхээр Марко Пологийн тухай хэлж, ярьсан зүйлс гэж байхад, ил болгоогүй, хэлээгүй зүйлс ч бий.
Хэлсэн ярьсан зүйл гэвэл янз бүрийн баримт, тэрхүү баримт дээр нь зарим зохиолчид тоглолт хийгээд өөрчилсөн зүйлүүд ч байна. Эсрэгээрээ Марко Поло огт ярьж амжаагүй асар том түүх ч байгаа. Тиймээс уран бүтээлчид үүн дээр “тоглолт” хийж, сэтгэж, туурвих эрх чөлөө нь байгаа юм. Харин соёлын зөвлөх гэдэг хүн ажиллаж буйн хувьд зайлшгүй шаардлагатай зарим зүйлд зааг тавьж, зөвлөж, аль болох монгол ахуй руу ойртуулахыг хичээсэн.
-Надад кинонд ахуй, соёл, зан заншил талаасаа хэт буруу харуулсан, эсэргүүцэх, эргэлзэхээр зүйл байгаагүй. Тэгэхээр энэ тал дээр ерөнхийдөө сайн болсон юм болов уу гэж дүгнэсэн. Харин нарийн ширийн зүйлс дээр арай өөр байдлаар харуулсан зүйл байхыг үгүйсгэхгүй байх?
Мисс Баярцэцэг, жүжигчин Б.Цэрэнболд нар тоглохоор болсон. Сонгон шалгаруулт дээр Цэрэнболд гуайг хараад л шууд нүдэнд тус ч байсан.
-Өөртэй чинь санал нэг байна. Монгол хүнд аль болох наалдацтай, шууд хүлээж авах тал дээр хичээж ажилласан. Бид түүхэн талаас ойр байлгахыг хичээхийн зэрэгцээ уран бүтээлчдэд чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг олгохыг хичээсэн. Зураг авалт хийхдээ энэ хоёр хүчин зүйлийн аль алийг нь бодолцсон. Гол дүрд тоглосон жүжигчдийн хувьд ч маш их хичээж, хүчин чармайлт гаргаж, аль болох дүрээ илүү сайн мэдэх гэж судалж, мөн надаас асууж, тусламж авдаг байлаа. Би долоо хоног бүр “Mongolian Hour” гэх лекц зохион байгуулж, тодорхой нэг сэдвээр мэдээлэл өгч, уран бүтээлчидтэй ярилцдаг байлаа. Сонирхсон хүмүүс нь лекцийн дараа асуултуудаа асуугаад надад тухайн сэдвээр илүү дэлгэрэнгүй ярих боломж олгох жишээтэй.
-Та киноны олны хэсгүүдэд гардаг. Оролцоно гэдгээ мэдэж байсан уу, эсвэл гэнэтийн зүйл болсон уу?
-Мэдээгүй байсан. Малайз руу зураг авалтаар явахын өмнө Жон Фуско надад “Бидэнд монгол төрхтэй жүжигчин хэрэгтэй байна. Нэг ч гэсэн монгол царай хэрэгтэй. Чи оролцох уу” гэж асуусан. Миний дүр яриагүй, зэрвэс харагдаад өнгөрдөг дүр. Малайзад бид Монгол төрхтэй, олны хэсэгт тоглуулах хүн олох гэж нэлээн ажил болсон. Кастинг хийнэ гээд нэлээн олон хүн бүртгэсэн. Малайз хүмүүсээс монгол төрхтэй хүмүүс сонгоно гэдэг амаргүй ажил байлаа. 50 хүнээс 4-5 хүн л тэнцэж байлаа. Киноны нэгдүгээр бүлэг дээр жүжигчин Амараа бид хоёроос гадна Сингапур дахь Элчин сайдын яамны ажилчид гээд нийт 6-8 Монгол хүн тоглосон.
-Өнгөрсөн хавар кино багийнхан хоёрдугаар бүлэгт тоглох Монгол хүмүүсийг сонгох кастинг хийгээд явсан. Нэлээн олон хүн сонгосон гэж дуулсан.
-Яг хэдэн хүн ямар төрлийн дүрүүд дээр сонгогдсон эсэх дээр нарийн мэдээлэл алга байна. Шалгаруулалтын үед Монгол жүжигчид хэлний мэдлэгээрээ л дутна гэхээс биш жүжиглэх тал дээр хэнээс ч дутахгүй нь харагдаж байсан. Мисс н.Баярцэцэг, жүжигчин Б.Цэрэнболд нар миний мэдэж байгаагаар тоглохоор болсон. Сонгон шалгаруулт дээр Б.Цэрэнболд гуайг хараад л шууд нүдэнд тус ч байсан.
Кинонд одоо гарч байгаа үйл явдлаас олон жилийн өмнөх үе буюу Чингис хааны үеийн хэсгүүд гарах юм. Түүнээс гадна Жахахамбу, Сорхагтани хатны дүрүүдийг Монгол жүжигчид бүтээх болов уу гэж бодож байна. Би кастинг дээр яг сайн анхаарал тавиагүй болохоор мэдээлэл бага байна.
-Хоёрдугаар бүлэгт өмнөх бүлгийг бодвол олон Монгол хүн тоглоно. Мөн өмнөх үеийн Монголыг харуулсан хэсгүүд гарах нь. Тэгэхээр таны ажлын цар хүрээ илүү өргөн болсон гэсэн үг үү?
-Тийм гэж хэлж болно. Хоёрдугаар бүлэгт Ар Монголд болж буй үйл явдлыг илүү харуулсан хэсгүүд олон. Олны хэсэгт тоглосон Монголчуудтай нэлээн тулж ажилласан, мөн зураг авалтын орчны чимэглэл хэсгүүд дээр өмнөхөөсөө илүү ажилласан. Сая Унгарт зураг авалт хийхэд нилээн олон Монголчууд оролцсон. Тэнд олны хэсэгт тоглоод сурчихсан, мэргэшсэн гэж хэлж болохоор Монголчууд цөөнгүй байдаг юм байна лээ. Янз бүрийн кино зураг авалт болохоор очоод тоглочихдог. 40, 50-иад Монгол хүн, дээрээс нь Монголд очсон 20-иод хүн нэмэгдээд янз бүрийн олны хэсэгт тоголсон. Ер нь бол тогтмол 30 Монгол хүн оролцож байсан.
-Та хоёрдугаар бүлэгт тоглосон уу, ярианы хэсэгтэй юу?
-Эхний бүлэгт бүтээсэн дүрээрээ үргэлжлүүлээд тоглоно. Эхний бүлэг дээр би Ариг Бөх хааны жанжны дүрд тоглосон. Ариг Бөх хаан нас барсны дараа их цэрэг нь Хубилайд дагаар орох ёстой байсан ч хоёрдугаар бүлэг дээр Өгөөдэйн үр сад болох Хайду хаанд дагаар ордог. Тийм болохоор шинэ ангид Хайду хааны жанжны дүрийг бүтээж байна.
-Та сүүлийн гурван сарын турш Европын орнуудаар зураг авалт хийсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Европт ихэвчлэн Монголтой холбогдолтой, Ар Монголтой холбоотой зураг авалтуудыг хийсэн. Европын байгалийн тогтоц Монголынхтой нэлээн ойролцоо учраас Европын хэд хэдэн оронд зураг авалтууд хийсэн. Унгарын бол Холливудын кинонууд зураг авалтаа хийдэг нэлээн том бааз гэж хэлж болно. Кино салбар нь нэлээн сайн хөгжсөн, НӨАТ–ын эргэн төлөлт нь хамгийн өндөр. Кино хийхэд шаардагдах тоног төхөөрөмж, дэд бүтэц сайн хөгжсөн учраас кино бүтээгчид нөүтбүүкээ сугавчлаад очих жишээтэй. Ер нь тэгээд киноны салбар маш их мөнгө яригддаг, тэрийг дагаад тухайн зураг авалт хийж байгаа газрын дотоодын бизнесүүд хөгждөг, маш өндөр ашигтай ажиллаж байгаа юм. Жишээ нь нэгдүгээр бүлэг нь гэхэд 90 сая ам.долларын төсөвтэй байсан. Өөрөөр хэлбэл нэг анги нь 9 сая долларын өртөгтэй гэсэн үг.
-Монголын тухай хэсгүүдийн зураг авалтыг Монголд хийхгүй байх шалтгаан юу вэ?
-Монголд зураг авалт хийхгүй байгаа нь манайх тоног төхөөрөмж, дэд бүтэц дутмаг байгаад гол учир байгаа юм. Жишээ нь тэр хүмүүсийг хөдөө орон нутагт байршуулах зочид буудал, үйлчилгээ, тээвэр хангалттай биш. Мөн тоног төхөөрөмжийн хувьд нэг газраас түрээслэх боломжгүй бүгд нэг, нэг хүнд тус тусдаа байх жишээтэй. Гэхдээ кино салбарыг хөгжүүлэх томоохон төсөл хийж байгаа гэж дуулсан. Эдгээр бэрхшээлүүдээс үүдээд хоёрдугаар бүлэг дээр ч Монголд зураг авахгүй. Уг нь бол үүнийг ашиглаж чадвал бидний хувьд маш том боломж юм.
-“Марко Поло” кино манай оронд ямар ашиг тус, хувь нэмэр оруулж байгаа вэ?
-Мэдээж дэлхий дахинд маш том сурталчилгаа болж байна. Уг нь Монголд зураг авалт хийгээд явбал гаднаас ирэх, тэмүүлэх жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Дээрээс нь Монголтой бизнес хийх сонирхол нэмэгдэх буюу эдийн засгийн хувьд нэмэртэй. Тэр талаас нь харж, төр засгаас болон үзэгчдийн зүгээс дэмжин хүлээж авбал зүгээр юм.
Киноны уран бүтээлчид Монголд ирж төрийн гурван өндөрлөгтэй уулзсан. Нэгдүгээр зорилго нь киногоо танилцуулах, хоёрдугаарт Монголын талаас хэрхэн оролцох талаар ярилцсан. Эхний ээлжинд Монголын засгийн газраас Монгол жүжигчдийн байр, унааны зардлыг, харин Марко Поло продакшн хоол, цалинг хариуцах болсон.
-Энэ киног хэр олон хүн үзэх сонирхолтой байгаагаас хамаараад Марко Полог цааш үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Ер нь энэ кинонд ирээдүй байна уу?
-Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд энэ киног цааш үргэлжлүүлж, харуулах асар олон гайхалтай зүйлс байгааг мэдэж байна. Потенциал маш өндөр байгаа гэж харж байна. Санаа болон харуулах түүхэн үйл явдлууд олон бий.
Тэгэхээр манай ард түмэн, Монголчууд маань сайн дэмжээд өгөөсэй. Нэгдүгээр бүлэг гарсны дараа сөрөг сэтгэгдэл, дүгнэлт цөөнгүй байх шиг санагдсан. Өмнө нь манай түүхээр хийсэн кинонуудаас харахад Өвөр Монголын Чингис Хаан кино хамгийн дажгүй болсноос бусад дэлхийн кино продакшнуудын хийсэн бүтээлүүдээс сэтгэлд нийцэх нь ховор.
Харин Марко Поло кино Монголыг аль болох бодит, үнэнд ойртсон талаас харуулж байгаа анхны дэлхий хэмжээний кино продакшин гэж хувьдаа дүгнэж байна. Киноны зохиолч нь Монголд ирсэн, Монголоор аялсан, Монголд элэгтэй, хайртай хүн байдаг. Тэр утгаараа аль болох үнэнд ойр, бодитоор харуулахыг хүсэж байгаа гэдгийг дахин тодруулж хэлмээр байна. Бид өөрсдөө 100 сая ам.доллар гаргаад ийм кино хийх чадахгүй. Тиймээс ийм зүйл хийгээд явж байгаа хүмүүсээ шүүмжлэх биш дэмжээд, эерэгээр хүлээж аваасай гэж хүсэж байна.
Эцэст нь хэлэхэд, ярилцлагын эхэнд хэлж байсан Марко Поло мэддэг зүйлийнхээ 50 хувийг л ярьсан, хэлсэн гэдэг дээр нэмж хэлэхэд энэ киног Марко Пологийн “нүдээр” бүхнийг харуулах, илэрхийлэх, тэр хүний бичсэн, ярьснаар үзүүлэхийг зорьж байгаа юм.