Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурал болохтой холбогдуулан есдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд дараах замыг бүрэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Хурал зохион байгуулах “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хаах юм байна.
Энэ үеэр зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудад байрлуулна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Мөн тус хуралтай холбогдуулан нийслэлийн төв замын ачаалал ихсэх тул иргэд Та бүхэн ачаалал багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс анхааруулж байна.