gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Сургуульд сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлагатай”

Засгийн газрын мэдээ
2016-01-23
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2016-01-23

Энэ сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл судлаач Б.Золзаяатай ярилцлаа.

-Амиа хорлолтын гол шалтгаан юу байдаг вэ. Манай улсад ямар түвшинд байна вэ?
-Амиа хорлолтын асуудал ядуу буурай, хөгжингүй гээд аль ч нийгэмд байдаг. Өсвөр насны хүүхдүүдэд энэ асуудал илүү их яригддаг. Манай улсын хувьд амиа егүүтгэхтэй холбоотой тоо өндөр гардаг ч хийсэн тодорхой судалгаа байхгүй. Амиа хорлолт нь ерөөс стресс, бухимдлаас үүдэлтэй. Хүн аливаа зүйлд итгэх итгэл үнэмшилгүй болсон болон цөхрөнгөө барсан үед л өөрийн амийг хорлох талаар боддог.

Улмаар асуудлаа шийдвэрлэж чадахгүй явсаар үүнээс гарах гарцыг амиа хорлолт гэж хардаг. Амиа хорлох оролдлогыг хэн хэчнээн удаа, ямар тохиолдолд хийж байгаа хийгээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тал дээр манай улс бараг ажиллахгүй байна гэж хэлэхэд буруудахгүй. Ерөнхий боловсролын сургуулиудад нийгмийн ажилтан ажилладаг.

Гэхдээ өнөөгийн нөхцөлд сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлагатай байна. Хүний зүрх сэтгэлтэй ажилладаг, тухайн хүнд тулгараад байгаа асуудлыг олж хардаг, зөвлөдөг гэдгээрээ сэтгэлзүйч бол маш нарийн мэргэжил. Тиймээс мэргэжлийн сэтгэл судлаачдын орон зай нийгэмд үгүйлэгдэж байна.

-Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох нь их байна гэлээ. Тэд голчлон юунаас болж энэ шийдвэрийг гаргадаг бол?
-Өсвөр насныхан голдуу ганцаардал, эцэг эхийн хайр халамж дутсанаас, өөрийгөө болон бусдыг буруутгах мэдрэмжээс, дасан зохицох чадвар сулаас, өөрийгөө алдчихсан мэт санагдсанаас, сэтгэл санааны зовиур удаан үргэлжилснээс, хүүхэд насны хар бараан дурсамж, сэтгэлзүйн гэмтлээс гээд олон хүчин зүйлээс шалтгаалж хорвоогоос явах шийдвэрийг гаргадаг.

Энэ нь өсвөр насны хүүхдүүдтэй илүү ойр ажиллах хэрэгтэйг харуулж байна. Хамгийн гол нь хүүхэд ямар орчинд хүмүүжиж байна вэ гэдэг ихээхэн нөлөөтэй. Тиймээс ирээдүйд үр хүүхдээ ийм алхам хийхээс нь сэргийлж, гэр бүлийн халуун дулаан, хайр халамж бүрдсэн орчныг сайн бүрдүүлэх хэрэгтэй.

-Танайд яг ийм асуудалд орчихсон байх магадлалтай хэр их хүн ирдэг вэ?
“Би ер нь энэ хорвоод мэндлэх ёсгүй байж, төрөөд хэрэггүй байж” гэсэн бодолтой хүүхэд манайд ирж байсан. Сэтгэлзүйн зөвлөгөө авч байгаа хүмүүсийн тэн хагас нь яг ийм хүнд асуудалд орсон байх магадлалтай байдаг. Сэтгэл судлаачдын хийдэг гол ажил нь урьдчилан сэргийлэх. Хүнтэй ажиллах нийгмийн хамгийн чухал салбар учраас гаднын улс оронд төрөөс дэмжлэг үзүүлдэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан